happy

hun bol uls turiin amtan

Монгол дахь ажилгүйдэл

2012 оны 05-р сарын 03 Нийтэлсэн bopbop

Ажилгүйдэл гэдэг нь ажилгүй байх явдал юм. Ажилгүй байснаас өөрийн хэрэгцээт зүйлсээ авахад хэцүү, эсвэл боломжгүй болдог ба үүнээс болж сэтгэл санааны хямралд орж, эрүүл мэндэд сөрөгөөр нөлөөлж болно. Ажилгүй хүн гэдэгт албан ёсоор хийсэн ажилгүй боловч ажил идэвхтэй хайж байгаа хүнийг хэлэх бөгөөд ажил хайхгүйгээр сууж байгаа хүнийг албан ёсны ажилгүй хүний тоонд оруулдаггүй. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр  аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс т бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн арваннэгдүгээр сарын эцэст 40.6 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 863 хүнээр буюу 2.2 хувиар өсчээ.

Ажилгүйдлийн үр дагавар

1. Шударга бус байдал

Манай монгол оронд хуулийн үйлчлэл, тэгш бусаар үйлчилж буйг байдалтай олон хүн санал нийлэх бизээ. Манай хууль нийгмийн цөөнх болсон дээд давхаргынханд хүрч шийтгэж чаддаггүй, харин биеэ хамгаалах чадваргүй болчихсон ядуус, доодчуудад хатуу харгис хууль үйлчлээд байгаа нь бодитой зүйл болоод байгаа юм Энэ нь нийгмийн үнэмлэхүй олонхи болсон ядуус болон дундаж давхаргынхныг шударгаар хөдөлмөрөө үнэлүүлэх, шударгаар амьдарч, хөдөлмөрлөж түүнийхээ үрээр аж төрөх итгэл үнэмшилгүй болгодог бөгөөд тухайн хүнийг ажлаа “халтуурдаж” хийхэд хүргэж болох юм.

Ийнхүү хуулийн шударга бус үйлчлэл нь нийгэмд шударга хөдөлмөр, шударга аж төрөх ёсыг үгүйсгэснээрээ ядуурлыг тэтгэгч, өдгөөгч нэг үндсэн хүчин зүйл болж байдаг аж.

2. Муу засаглал

Ядуурлыг тэтгэж буй бас нэг голлох хүчин зүйл нь Засаглалын үр дүнгүй, оновчгүй бодлого, арга хэмжээ юм. Муу засаглал гэх юм уу даа.

Өнөөдөр монголчууд жижиг дунд бизнес эрхлэх гэхэд иймч баримт, иймч материал бүрдүүлэх ёстой гэсэн өч төчнөөн шаардлага тавьдаг. Энэ нь угаас амжиргааны байдал баталгаагүй, бэлэн мөнгөний эх үүсвэргүй хүмүүст “ мөрөөдөөд ч газар хол тэнгэр хатуу “мэт болон хувирч байгаа юм. Зүгээр суугаад амьдарч болохоор байхад ажил хийж махаа идэх хэрэг байхгүй гэсэн сэтгэлгээтэй хүмүүс манай нийгэмд нэжгээд байх шиг. Төрөөс явуулж байгаа бодлого нь өөрөө ард түмнийг амаа ангайгаад амьдрах боломжоор хангаж байна.

3. Бэлэнчлэх сэтгэлгээ, залхуурал

Өнөөдөр хоёр намын хувьд бэлэн мөнгө ихээр амлаж ард иргэд эсэргүүцхийн оронд харинч бүр амласан мөнгийг нь нэхэж улмаар ,амлалт нэхэх хөдөлгөөн нэгчийг байгуулж амжсан билээ. Ууль нь манайхаас өөр улсад энэ үзэгдлийг бол ард иргэд нь эсэргүүцдэг л юм.

“ядуурал бол залхуурсны шан хөлс мөн” гэсэн сургамжит үгийг монголын ард түмэн санахад илүүдэхгүй бизээ???

4. Боловсролын хангалтгүй байдал

Ядуурлыг өдөөж өгч буй өөр 1 хүчин зүйл бол яахын аргшүй боловсрол юм.. Боловсрол нь зайлшгүй анхаарах нэг салбар мөн.
Сүүлийн жилд манай Боловсролын салбарынхан Кембрижийн стандарт гэж ярих болж. Гэвч энэ нь гарын таван хуруунд багтах хэмжээний хэдхээн шилдэг оюутны хүрээний асуудал л болж буйгаас биш манай боловсролын системийг бүхэлд нь хамарсан цогц шинэчлэл болон өргөжиж чадахгүй байна.
Манай улсын Боловсролын системийн шинэчлэлийн талаар энэ 20 жилийн туршид л ярилаа. Агуулга нь өнөөх л хуучин социализмын үеийнхээ хоцрогдсон арга барилаар яваа хамгийн хоцрогдсон салбар бол манай боловсро
лын салбар. ОХУ-д үеэ өнгөрөөж буй сургалтын арга барилын систем монголд хэрэглэгдсээр байгааг үгүйсгэх аргагүй юм.

Тэгвэл үүнээс хэрхэн ангижрах вэ?

Эхлээд 1. ядуурлын эсрэг тэмцэхийн хамгийн эхний зорилт бол хуулийг дээр доор, баян ядууг ялгалгүй шударга үйлчилдэг болгох явдал юм. Өөрөөр хэлбэл нийгмийн шударга ёсыг тогтоох билээ. Нийгэмд шударга ёс тогтсоноор төр, төрийн байгууллагын үйл ажиллагаа цэвэршиж чадна. Хүмүүсийн дунд ч өөрсдийн хүч хөдөлмөрөөр амьдрах гэсэн бодол төрхийг үгүсгэхийн аргагүй юм.

2.Өнгөрсөн онд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихээр 120 тэрбумыг зарлагадсан байв. Энэ жил энэ тоон дээрээ ядахдаа 400 тэрбумыг нэмчихээд, зээллэгийг элдэв өндөр босго тавилгүйгээр зоримог олгох хэрэгтэй байсан юмсан. За бүр дүүрч, 200 тэрбумын зээллэг нь дампуурсан, эсвэл хулхидуулаад, нөхдүүд мөнгө аваад орголоо гэхэд үлдсэн 200 тэрбумд нь хэдэн сайхан жижиг дунд үйлдвэр босоод л ирнэ. 800 тэрбумыг ёроолгүй саванд юүлснээс л хамаагүй үр дүнтэй. Адаглаад эрүүл мэнд, боловсролын салбарт төрийн бодлого зөв байж үр дүнтэй байвал жаахан ч гэсэн үр дүнтэй байхсан

3. төр засгийн зүгээс бэлэн мөнгө амлахаа болих хэрэгтэй. Энэ ард түмнийг арайл арчаагүй болгож байна. Ард иргэд ч өөрөө ухамсарлан бэлэн мөнгө амлалтанд хууртхаа боливол зүгээр юм. Мөн ТББ бэлэн мөнгөний хор уршигийг сурталчилсан хүмүүст танин мэдүүлсэн ажлуудыг ихээр зохион байгуулж ард иргэдийнхээ төлө явбал зүгээрсэндээ.

4. хамгийн түрүүнд чанаргүй хувийн их дээд сургууль, ЕБС-ын сургуулийг цөөлөх нь зүйтэй юм. Төр засгийн зүгээс боловсрол олгодог байгуулагад өндөр шаадрлага тавих хэрэгтэй. Мөн өнгөрсөн үеийн боловсролыг тогтолцоог сайжруулах тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй байна. Төрийн зүгээс дэлхийн жишигт нийцсэн, түүний босгонд хүрч чадахуйц боловсролыг олгож чаддаг байх хэрэгтэй. Боловсрол байвал хүмүүс ажиллаад амьдарч чадна. Үүний үр дүнд ядуурлыг тодорхой хувиар бууруулж чадах болно.

“Ямар ард түмэн байна тиймл төр засаг байдаг ..................................”

Ард иргэдээрээ тоглосон улс төрийн ток шоу

2012 оны 05-р сарын 03 Нийтэлсэн bopbop

Улс төр бол тоглоом.

Орчин үед улс төрийн мэргэжлийнхэн болон PR-чид шоу-улс төр, PR шоу хэмээх үйл явцын талаар ихэд анхаарал хандуулах болсон. Улс төрийн шоу гэдэгт баярын жагсаал, нийгэм төрийн зүтгэлтэн, үндэсний баатрын хөшөө дурсгалын нээлтийн ёслол, улс төрийн намын их хурал, сонгогчидтой хийх нэр дэвшигчийн уулзалт, хүндэтгэлийн арга хэмжээ, эсэргүүцлийн цуглаан, жагсаалыг тооцож болно. Угаас улам бүр шоу, зугаа цэнгээнгүйгээр массын соёл бүхий орчин үеийн нийгмийг төсөөлөх аргагүй болсон нөхцөлд улс төрийг шоу хийхгүйгээр улс төрд амжилт олох аргагүй болсон байна. Тэгээд ч шоу нь хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлснөөр улс төрд хялбархан гарч болно гэсэн бодлыг олон улс төрчид төрүүлэх болсон. Шоу-улс төр нь театрчилсан үзүүлбэр ба шоу бизнес гэх соёлын хоёр том хослолын үр дүн юм. Тэд улс төр хэмээх тайзан дээр хууль тогтоомж, тушаал захирамж, уламжлал зан үйл гээд тоглоомын дүрмийн дагуу тоглож байдаг.

Нийгмийн өдөр тутмын амьдрал хаа сайгүй шоужиж байна.
Бэлэг тэмдэг, олон нийтийн хэлэлцүүлэг, жагсаал цуглаан, уран сайхны кино бүр цаашлаад үндэсний хэдхэн баярууд маань хүртэл улс төрчдийн шоуны бай болсон байх юм. Намууд, төрийн 3 өндөрлөг, УИХ-ын гишүүд маань наадам, цагаан сар, шинэ жил, тусгаар тогтнол гэх мэт баяруудын үеэр бие биенээсээ уралдан мессеж илгээх боллоо.

Уг нь сонгуулийн сурталчилгаа дөрөвдүгээр сарын сүүлчээр эхлэх ёстой ч хууль гууль болсон манай улсад жилийн өмнөөс л сонгуулийн сурталчилгаа, шоу эхэлсэн. орой бүр телевизээр гарна, өглөө ном, сэтгүүлээ тараана. Улсын баяраас эхэлсэн сонгуулийн шоу сурталчилгааны хэв маяг, арга барил, хэлбэр донж нь янз бүрээр илэрч байна. Энгэрт зүүдэг янз бүрийн өнгөтэй тууз зүүлтийг соёл урлаг, нийгмийн зүтгэлтнүүд гэхээсээ илүү улс төрчид, тэдгээрийн санаачлагатай өрнүүлсэн жагсаал цуглаан, хурал хэлэлцүүлэг, шоунд ашиглах нь улам бүр олширчээ. Энгэрийн улаан, цэнхэр зүүлтээс нь тухайн улс төрийн хүчнийг аль талынх болохыг нь тодорхойлж болохын зэрэгцээ санаачилсан жагсаал цуглааны зорилго, агуулга, үзэл санааг нь хялбархан тодорхойлж болдогоороо онцлог.

Ер нь бүхийл зүйлийг улс төрийн шоу болгож байна Бараг л энэ Монголд болж бүтэхгуй байгаа асуудал болгоныг сонгуулийн шоу болгож байна. Ядуурал, архидалт, бэлэн мөнгө тараах, 1000 айлын орон сууц, болон ми8, мянгат малчны зөвөлгөөн, хог, агаарын бохирдол, урлаг соёлыг хүртэл шоу болгож байна. Элдэв янзын л шоу байх юм. Сүүлийн үед улс төрчид хэтэрхий үнэнч сайн хүн болж 4 жил сөхөөгүй байсан 7 сарын 1 ний хэргийг гэнэт сөхөх болов ? хачирхалтай 7 сарын 1 нд 5 буудууулан нас барьсан 5 хүний амийг хороосон хэргийг илрүүлж энэхүү хэрэгт хэн гэгч этгээд буруутай болохийг нь илрүүлж өгөхийг шаардаж байх юм.

Улстөрчид үнэхээр шоудаад байгаа учраас л хэнбугай юу ч хийсэн жинхэнэ сонгуулийн шоу болж харагдаад байгаа юм

Шинэ сонгуулийн хуулиар бэлэн мөнгө тараахыг хориглосон Гэхдээ улс төрчид яаж зүгээр суух уу, мөнгийг цацаж байгаа сурагтай. Хандивлаж, бэлэглэж байгаа нь дүртэй л болохоос хахуульдаж байгаа нь тэр л дээ. Гэхдээ хунд зүгээр мөнгө өгнө гэж хаа байхав. Гар дээр нь мөнгөө тавихдаа Ирэх сонгуульд надад саналаа өгөөрэй гэдгээ илэрхийлчихнэ. Их хуралд суулаа гэхэд тараасан мөнгөө хэд нугалаад олоод авчих юм чинь мөнгөнд бол гар татах шаардлага байхгүй юм. Үүний сацуу өнөөх л бэлэг дурсгал, шашна зүйл, ном сэтгүүл, cd, аяга гэм хэт аар саархан зүйлийг өнөөг хүртэл тараажл байна. Ингээд тэр хүн номон дээр, сэтгүүл дээр, аяган дээр гарсан учраас тухайн хүнд цээжлэгдэх нь тэр.

Улс төр улам бүр хялбаршин шоужиж, байгаагийн нэг илрэл бол телевиз, интернет дэх улс төрчдийн маргаан мэтгэлцээн, хэлэлцүүлэг, шоу арга хэмжээгүйгээр улс төрийг төсөөлөх боломж улам бүр хязгаарлагдаж буйгаас харж боломжтой.
үүнээс ч үүдэн телевизүүдэд “улс төрийн ток шоу хэмээх” ойлголт гарч ирж телевиз өүр өөрсдийн ток шоутой болсон. Үүнийг нь чулс төрчид яах зүгээр өнгөрөөх үү. Энэхүү нэвтрүүлэгт дугаарлан байж оролцдог боллоо. Гэтэл энэхүү нэвтрүүлгүүд нь хэн хүн төлөөд байхааргүй үнэтэй байдаг байна.

Мөн улс төрчид маань сүүлийн үед өөрийн брэндийн дуу гэх өөрсдийн намын дууднуудтай байх болов. Түүнийгээ хэдэн янзаар гаргана, бүх төрөл жаанрын дуучнаар дуулуулна, өөрсдөөч клипэнд нь тоглоод амжна. Тэгвэл мөн л нэг дуу, клип хэдэн төгрөгөөр бүтэдгийг сануулаад ч хэрэггүй бизээ. Уг нь эдгээр мөнгийг өөр ашигтай зүйлд зарцуулсан бол илүү үр бүтээлтэй байх байсан юм. Тэд ард түмний боловсролгүй байдлыг өөртөө ашиглан өөрсөддөө ашигтай, бусдад ашиггүй зүйлийг хийсээр байна

Ингэж ард түмэн маань улс төрчдийн тоглоомын бай болсоор байна. УИХ-ын гишүүд маань ард түмний дундаас сонгогдсон мөртлөө өөрсдөө гараад ирсэн юм шиг санах болно. Учир нь нэгэнт УИХ-ын болчихсон учраас одоо хөөрхий ард иргэд хэрэггүй. Дараагийн сонгууль хүртэл Энэ хугацаанд тэд ямар баян тарган, тансаг гэдгээ ард түмэндээ гайхуулахаасаа ер ичихгүй. Бүр бахархаж, гайхуулна. Өмссөн зүүснээрээ уралдана, өөрсдийн хамгаалалтын газартай болно. Saver garden, чингис хааны хөшөө гэх мэт.

Манайхаас өөр газар ийм хууль байдаг ч юмуу үгүйч юмуу. Үүнийг ард иргэд маань бодно бизээ.

Мэдээллийн эрин зуунд дэлхий ертөнцийг хэвлэл мэдээлийн хэрэгсэлгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Хүн өдөр бүр болох болохгүй, бүтэх бүтэхгүй олон мэдээллийг янз бүрийн мэдээллийн эх сурвалжаас хүлээн авч үздэг. Тухайлбал

· Радио

· Телевиз

· Сонин, сэтгүүл

· Интенет гэм мэт олон төрлийн мэдээллийн. Хэрэгслээс мэдээллийг хүлээн авч байна.

Эдгээрээс хамгийн хүнд итгэл үнэмшил төрүүлэхүйц ХМХ нь телевиз билээ. Телевиз нь өөрөө визуаль суваг буюу үзэх, харах мэдрэхүй, болон вербаль суваг болон хүний сонсох мэдрэхүйгээр хоёулангаар нь дамжуулан хүнд хүрдэг учраас хүнийг илүү ихээр татаж хүнд бусад ХМХ ийг бодвол илүү сайн хүрч чаддаг байна. Үүнийгч манай улс төрчид сайн ашиглаж чаддаг юм. Өнөөдөр телевизээр олон гардаг хүмүүс, улс төрчид хүссэн хүсээгүй олны танил болж байгаа гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тухайлбал улсын их хурлын гишүүн хийсэн ажлаа, эсвэл олны сэтгэлийг татах яриа олж чадсан бол өглөө нь UBS телевизээр “кофе юу, цай юу” нэвтрүүлгээр орж, үргэлжлүүлээд, TV5 телевизээр зочны яриагаар гарна, улмаар цаашлаад SBN телевизээр үд дунд “оргил цаг”аар гарч орой нь 25 р суваг телевизээр”танайд хоноё” нэвтрүүлгээр орж ахиад л өнөөх яриагаа “ тоть” шиг давтан ярина. Энэ нь эргээд олны чихэнд хоногшин үлдэнэ. Ёстой л худал зүйлийг ч олон дахин давтвал үнэн болдог зарчмаар олны сэтгэлийг эргүүлж орхих нь тэр...

Өнөөдөр манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үнэн худал нь мэдэгдэхүй, хүнд хэрэгтэй хэрэггүй мэдээллийг олон дахин гаргаж нэвтрүүлгийнхээ хайран цагийг өнгөрөөж байна. Манай сэтгүүлчид нэвтрүүлгээ хүнд хүргэж чадахааргүй, залхуурсан, өөрсдөө мэдээлэл хайж олж явахаасаа залхуу нь хүрч бэлэн мэдээллийг хүргэж, хэвлэлийн бага хурал дээр очих байдал олон байна. Үүний зэрэгцээ тэнд нэг хүн амиа хорложээ, энд ингэж гэмт хэрэг гарлаа, ийм зодолдоон болж, гэх мэт аар саар мэдээлэл дээр олноороо гүйн очиж хэрэгтэй хэрэггүй мэдээлэл болон олны танил хүмүүсийн шар мэдээгээр мэдээллээ дүүргэж байгаа мөртлөө. Энд ийм ном бүтээгджээ. Ийм ийм газар байгуулагдлаа, гэх мэт мэдээллийг огтхон ч тоохгүй юм.

Мөн ХМХ нь мэдээнийхээ дундуур “реклам зар сурталчилгааг” ихээр цацаж байна. хуулиараа бол мэдээний дундуур реклам, зар сурталчилгаа явуулахыг хориглосон байдаг. Харин манай монгол улсад хууль 3 хоног мөрдөгддөг зарчмаар ХМХ үүд реклам, зар сурталчилгааг цацсаар байгаа билээ.

Тухайлбал tv9 телевиз нэг удаагийн мэдээн дундуур 4-5 удаагийн рекламыг 5- 10 минут гаргаж байгаа бол tv 5 телевиз 3-4 удаа 20минутаар, 25-р суваг телевиз 2 удаа 15 минутаар тус тус реклам, зар сурталчилгааг гаргаж байх жишээтэй. Иинхүү манай хэвлэлийнхэн хүнд үр өгөөжтэй мэдээллийг хүргэхийн оронд зар сурталчилгаагаар мэдээний хээ цагнаас хомсолж байгаа нь мэдээ үзэх гэж телевизийнхээ урд суусан үзэгчдийг хүссэн хүсээгүй олон дахин давталттай гардаг реклам, зар сурталчилгааг цээжээр ч хэлж чаддаг болгож байна.

Дараагийн нэг асуудал бол ХМХ ийн хараат бус байдал яахын аргагүй тавигдаж байгаа юм. Уг нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн дагуу Төрийн байгууллага, албан тушаалтан хүнийг хэвлэл мэдээллээр үзэл бодлоо илэрхийлсэнтэй нь холбогдуулан   аливаа хэлбэрээр дарамт шахалт үзүүлэх, хариуцлага хүлээлгэхийг  хориглоно.  Гэж заасан байна. Тэгтэл саяны нэг мэдээгээр tv9 телевизийн сэтгүүлчийг шүүхэд дуудсан гэх сонин мэдээлэл гарсан, мөн телевизүүдийн мэдээлэл хүргэх зарим үйл ажиллагааг төрөөс хориглож байна. Мөн Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэг талыг баримталах, сурталчилахыг хориглосон байдаг бол энэ нь бас л монголд бүрэн хэрэгжиж байгаа гэж хэлэхэд хүндрэлтэй. Өнөөгийн телевизүүд нэг талыг баримталсан мэдээлэл гаргах, бүр цаашлаад телевиз бүр нэг гишүүн, хэн нэгэн хүний телевиз болсон байх юм. Тухайлбал 25-р суваг телевиз Алтай гишүүнийх бол tv9 телевиз Н.Энхбаярых байх жишээтэй. Аль нэг намын телевизүүдийг харж байхад тухайн телевизийн хүн бусад нэр дэвшигчдээс илүү их телевизээр гарч, илүү ихээр хэвлэл мэдээллийхний хараанд өөрийн эрхгүй өртөж байна. Монголын телевизүүдийн хувьд нэвтрүүлж буй тоног төхөөрөмж үнэтэй, сэтгүүлчийн цалин бага байгаа явдал нь сэтгүүлчийг арга буюу мөнгөний төлөө явахад хүргэж байгаа юм. Өнөөдөр монголд сэтгүүлчийн эрхийг бүрэн хангах боломж нөхцөлд бүрдээгүйн зэрэгцээ сэтгүүлчийнхээ бусдаас хараат байх гол эх үүсвэрийн нэг санхүүгийн асуудлыг нь шийдэж чадаагүй байна. Энэ нь арга буюу сэтгүүлчийг өөрсдийн асуудлаа шийдвэрлэхийн тулд мөнгөний төлөө явахад хүргэж байгаа юм.

Эцэст нь хэн нэг ашиг хонжоо харагч хэсэг бүлэг хүмүүсээс болж хөөрхий ард иргэдээ бүү хохироогоосой гэж хүсмээр байна.

Сонгууль угтсан улс төр

2012 оны 05-р сарын 03 Нийтэлсэн bopbop

                          Ухаан солиотой хүнд илд бариулах, шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр ав адилхан аюултай. Пифагор

Манай Монгол улс даруй коммунист дэглэмээс ардчилсан дэглэмд шилжсэнээс хойш даруй 20 жилийг ардаа үлджээ. Энэхүү хугацаанд бид нийт УИХ-ын 5, ерөнхийлөгчийн 5, болон ОН-ын сонгуулиудыг тус тус өгсөөр ирсэн. Дарангуйлалаас ардчилсанд шилжсэн орнуудын улс төрийн тогтолцооны нэгэн чухал үйл явц бол сонгууль юм.

Бид энэхүү хугацаанд сонгуулийн системийн хувилбаруудаас туршсаар ирсэн. Тухайлбал томсгосон тойргоор, мажоритор системээр сонгуулиудыг явуулж үзлээ. Үүнтэйч холбоотой урьд урьдний сонгуульд оролцож буй хүмүүсийн сэтгэлгээ, сонгууулийн кампаний арга техник өөр өөр байсаар ирсэн юм. Харин урьд урьдны жилүүдээс 2012 оны УИХ-ын сонгууль нь тун онцлог. Яагаад гэвэл бид энэ удаагийн сонуулийг холимог системээр 48:28/ явуулах гэж байна. Мөн анх удаа саналыг автомат машинаар саналыг тоолно гэх мэт олон шинэ зүйлийг сонгуульд нэвтрүүлж байна. Үүнийг намууд, улс төрчид сурсан зангараа ахин улс төржүүлж байна.

Сонгуулийн системийг сайн муу, өөрсөддөө, ашигтай бусад сөрөг хүчинд ашиггүй боллоо. Ахин өөрсдийгөө гаргах гэсэн санаа гэх мэх хувилбаруудыг дэвшүүлж байсан бол.УИХ-ийн гишүүд хамгийн зөв сонгуулийн сиситемийн хувилбар гэж дайрна. Автомат машин бол санал луйвардах гэсэн арга гэж байхад нөгөө хэсэг гараар тоолсон санал харин будлиантай байх болно гэж бие биерүүгээ дайран бүхийл зүйлийг улс төржүүлж байна.

Манайд сонгууль төрийн эрхийг барих гол хоёр нам болох МАН(хуучнаар МАХН) АН -ын тугийг баруун зүүн талдаа тахиж, нэр дэвшигчид гудамж талбайгаар өөрийн нэр, зурагтай самбараа барьснаар эхэлнэ. Тэд гэнэт "Ард түмний санал бодлыг сонсох аян зохион байгуулж", олон түмнээс санал дэмжлэг авахын тулд Оюу толгойн гэрээг өөрчлөхийг шаардаж хичнээн буруу гэрээ болсныг ухаарч, цалин, тэтэгэврийг нэмж өгөх тухай ярьж, 7 сарын 1 нэгний асуудлыг хөндөж эхэлжээ. Мөн ард түмэндээ хичнээн хайртайгаа зарлан телевизээр гарч, гудажмаар жагсан, уулзалт зохион байгуулж, бэлэг сэлт тараах болсон үйлдлүүдээс тодхон харж болно.Ард түмний саналыг ямар ч аргаар хамаагүй авч төрийн эрх мэдэлд хүрсэн тэд үүний дараа ард түмнээсээ хөндийрэн, олон нийтэээ мартаж орхидог. тэд сонгуулийн жил болхоор ард түмэндээ хайр зарлан, улс эх орноо ямар сайхан улс болгох тухайгаа мөрийн хөтөлбөртөө бичиж явдаг байдал монголд хэвийн үзэгдэл болсон байх юм Ингэж олон сайхан зүйл амалдаг явдал нь хүмүүст жил бүр сонгууль болоосой гэх сэтгэгдэлийг төрүүлдэг болоод удаж байна.. Угаасаа тэдний ярсан нь биелсэн бол монгол шиг хөгжингүй улс байхгүй байх байсан.

Сонгууль дөхөхийн хэрээр зурагт, радио мэдээллийн хэрэгслээр нэг нэгнээ долоон үеийнх нь түүхийг нь сөхөөд муулж гарна даа.

Элбэгдорж бол худалч амлалтандаа хүрдэггүй хүүхдийн 10000 бол худлаа, гэж МАН-аас сөрөг pr хийнэ .хариу болгон АН- аас Энхбаяр ярьж чаддаггүй, МАН хэлсэн үгэндээ хүрдэггүй гэдэг ч юм уу, эсвэл авхуулсан зургийг нь муулах жишээтэй энэхүү байдал нь ард түмнийг аль мэдээ нь үнэн болох талаар эргэлзээн оруулна, зарим хүмүүсийг сонгуулиас залхана.

Манай эрхэм гишүүд маань хувьдаа хөдөө хотгүй телевизтэй болоод зогсохгүй түүгээрээ аймаг сум, бүхэл бүтэн улс даяараа ард түмнийхээ тархийг угаах ажилаа эхэлнэ дээ Мөн гишүүд нэр дэвшигчид сонгуулиар мөнгийг ихээр өгнө.. Нутагтаа ирээгүй золгох нэрийдлээр хүн бүхэнд мөнгө тарааж, баяр наадам зохионо.шагнал урамшуулал олгоно. Бэлэг сэлт өөрийн зураг зэргийг харамгүй өгнө. Хотод очвол, костюм өмсөж, хөдөө очвол дээл өмсөж ард түмний нэг болснийгоо илтгэнэ. Энэ үеэр урлагийнханч бас зүгээр суухгүй. Ханш нь нээгдэж, дөрвөн жилд нэг удаа хурааж цуглуулахааргүй их хөрөнгө мөнгө цуглуулна. Зарим нэг нь бүх насаараа хөдөлмөрлөөд хүрч үл чадах төрийн гавьяа шагналыг хар залуугаараа сонгууль бараадаад авчих юм.

.2012 оны улстөрийн сонгууль ойртож байгаа нь намуудын идэвхжлээс мэдрэгдэж байна. .

Өнөө жилийн сонгуулийн хувьд нэгэн зүйлээр яах аргагүй онцлог. Энэ бол улс төрийн намууд“Мөнгө өгнө” хэмээн амлаж, молигдохоо хэн хэн нь больё гэсэн явдал юм. Иргэдийн сонирхлыг хамгийн ихээр татдаг мөнгөний тухай яриа гаргахгүй гэж тохирсон намууд одоо юу ярьж сонгуулийн марафонд гүйх бол.юу тайч энэ сонгуулийн жилд иргэд мөнгөнд хууртаж саналаа өгөхгүй гэдэг нь тодорхой. Тэгвэл ард иргэд энэ удаа сонгуульд хэрхэн хандах ёстой юм бол.

Монголчууд бид эрт үеэс Аливаа асуудлыг ухааны мэргэн, илдний хурцаар шийдэж ирсэн түүхтэй. Бүх зүйл сайн удирдагчын доор хөгжин цэцэглэж, босдог. Мөн муу удирдагчын доор бүх зүйлс үгүйрэн хоосрон сөнөдөг. Бидний сонголтоос улс орны ирээдүй шалтгаална.

Улс төр ба pr

2012 оны 05-р сарын 03 Нийтэлсэн bopbop

Уг ойлголтыг нэг тодорхойлолтоор тайлбарлах боломжгүй. Зарим судлаачдын үзэж буйгаар PR-ийн талаар 400 гаруй тодорхойлолт байдаг байна.

PR – олон тооны өрсөлдөгчдийн дундаас өөрийн үзэл санааны өрсөлдөх чадвахийг сайжруулах зорилгоор олон нийтийн санаа бодлыг бүрдүүлэх, өөрчлөх, засварлахад чиглэсэн итгүүлэн үнэмшүүлэх арга хэрэгслийг хэрэглэх үйл ажиллагаа юм. Гэхдээ PR-ийн арга хэрэгслийн ашиглах явдал мэдээллийг хүлээн авах хүний ойлгоцын онцлог ялгаанд үндэслэдэг байна. Өнөө
үед pr ийн арга технологийг ихээр хэрэглэх болжээ. Ялангуяа улс төрчид ихээр ашиглаж байна. Тиймдээч Улс төрийн РR бүхэл бүтэн шинжлэх ухаан болтлоо хөгжжээ. Зөвхөн улс төрд ч биш мөн бизнесийн талбарт ч мөн ашиглаж болохоор байна

PR-ийн арга – Арга бол зорилгодоо хүрэх хэрэгслэл иймээс улс төрийн PR-ийн мэргэжилтнүүд олон өвөрмөц аргыг  хэрэглэдэг. Энэ нь  нэг талаар улс төрчдийн үйл ажиллагаагаа зөвтгөх, нөгөө талаар сөрөг хүчин, олон нийт тэднийг  буруутгахад ч өргөн  хэрэглэгддэг.  Улс төрд
Гэрэлтүүлэх  арга, Сүүдэртүүлэх арга, Бүдэгрүүлэх арга, Шилжүүлэх арга, Хүний өмнөөс хийх арга, Тоогоор хуурах арга, Үгээр хуурах арга гэх мэт олон аргыг хэрэглэж байна.

1. Гэрэл тусгах арга: улс төрийн РRд хамгийн түгээмэл хэрэглэгддэг арга. Энэ нь тухайн улс төрчийн сайн талыг тодруулж саар талыг багасгаж, гэрэл тусгаж засварлах замаар эерэг имидж бүрдүүлэх зорилгоор хийгддэг. Удам судар, гарал үүсэл, идэр залуу үеийнх нь амжилт бүтээл гавьяа шагнал, зан чанар гээд бүх л зүйлүүдийг гэрэл тусгаж харуулах бөгөөд тухайн улс төрчийг хүний сайн сайхан чанаруудыг өөртөө шингээсэн мэтээр олон нийтэд сэтгэгдэл төрүүлдэг арга.

Он оны сонгуулийн үер энэхүү аргыг сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчид эхээхэн хэрэглэдэг. Тухайлбал захын нэр дэвшигч өөрийн танилцуулгандаа өөрийгөө 100 хувь төгс төгөлдөр хүн хэтэрхий дөвийлгөн бичсэн нэр дэвшигчдын танилцуулах хуудсыг ихээхэн / залхтал/ харж болно. Энэ нь өөрөө эргээд энэ залуу чавдартай юм, ихийг хийж бүтээж юм байна, боловсролтой залуучуудыг сонгоё, тэр хүний хүү юм байна эцэг нь ихийг хийж бүтээсэн сайн хүн хүү нь бас адилхан байх , гэх мэт сэтгэгдлүүдийг төрүүлдэг. Тухайлбал зураг авхуулахдаа нэр дэвшигчид өөрийн сул талаа нуусан, өөрийгөө бүхийл талаар төгч харагдуулсан зураг авхуулдаг

2. Сүүдэртүүлэх арга: гэрэл тусгах аргын яг эсрэг. Улстөрчийн бүхий л саар сөрөг талуудыг олон нийтэд ил гарган харуулж түүндээ итгүүлдэг РR-ын хар технологын нэг гэнэ. Тухайлбал 2005 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Б.Жаргалсайхан “төрд хяналт хариуцлага, түмэнд ажил орлого” хэмээх сонгогчдын сэтгэл зүйд нийцсэн месеежийг илгээсэн. Тэрээр улс орныхоо хөгжилд анхаарлаа хандуулж “баяжигтун эж уриалсан. Мөн албөн хаагчдын цалинг 100 ам доллорт хүргэнэ. 30 тэрбум төгрөгний зээлийг тавихаа нуулгүй өгүүлсэн. Мөн олон тэрбумын өр зээл авч улс орноо аврах тухайгаа ч нуулгүй ярьсан. Энэ нь ард түмэнд өр зээлдээ баригдсан эр, шулуудсан хүн байна даа гэх сэтгэгдэлтэй болгосон.[1] Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр түүний эсрэг “ууртай хүн төрөө зовооно, өртэй хүн түмнээ зовооно”(наашаа цаашаа. Оны шилдэг ишлэл. Эмхтгэсэн Я.Баатар., УБ. 2005. 23 дахь тал) гэсэн хар пи ар-уудыг хийж, байсан нь Жаргалсайханы хөлд ард түмэн үрэгдэнэ гэсэн ойлголт олон нийтийн санаа бодолд нөлөөлөх болсон Эсвэл тухайн нэр дэвшигч болон бусад хүмүүсийн хийсэн ажил хэлсэн үгийг монгол улсад ард түмэнд сөрөг нөлөөтэй гэж ойлгогдох олон мэдээллийг намууд бие биерүүгээ явуулдаг.

3. Бүдгэрүүлэх арга: энэ арга нь улс төрчийн хүчийг сулруулах нэр хүндийг унагаах зорилготой. Ихэнх тохиолдолд нас хэвийсэн улс төрчдийг улс төрийн тавцангаас шахаж гаргах зорилготой байдаг. Улс төрийн бодлого явуулж чадахаа байсан, өвчин туссан гэх мэтээр.  1980 оны дундуур Ю.Цэдэнбалыг төрийн өндөр алба хаших боломжгүй болсон архинд дуртай,  мартамхай болсон мэтээр мэдээлэл түгээж  байсан нь түүний албан тушаалыг өөр бусад нь сонирхож байсантай холбоотойгоо энэ аргыг хэрэглэж байсан болов уу?
5. Дүйвүүлэх арга: улс төрийн шийдвэр гаргах ёстой чухал асуудлыг гол бус асуудлаар сольж дүйвүүлэх арга. Улс төрийн мэдлэг боловсролоор дулимаг, ядуу амьдралтай, мэдээллийн хомсдолтой, нийгмийн сэтгэл зүй тогтворгүй Монгол мэтийн орны сонгогчдод тохиромжтой арга. Үүнийг ч манай улс төрчид овжиноор ашигладаг.
6. Хүний хийснийг өөрийн болгох арга: сонгуулийн амлалтандаа хүрэх, хэлснээ биелүүлэх, нэр тэр хөөцөлдөх зорилгооор хийгддэг хамгийн арчаагүй аргын нэг. Монголд бол маш түгээмэл ашигладаг. Жишээ нь Мобиком компани аль нэг сумыг сүлжээнд оруулахад тухайн аймгаас гарсан улс төрч очиж үг хэлэх нээлтэнд оролцох маягаар өөрөө хийсэн юм шиг сэтгэгдэл төрүүлдөг. Мөн олон улсын тусламжийн байгууллагууд тусламжийн бараа тараахад оролцох гэх мэтээр.
7. Дүрээр хуурах арга: аливаа улс төрчийн гадаад төрх улс төрийн РR-ын чухал аргад тооцогддог. Жишээ нь Монголд хөдөө орон нутагт нэр дэвшигчид өргөн бүс бүсэлж, том бүрх малгай духдуулж, бөхчүүд шиг элбэг дээлээр гоёж, хотын тойрогт нэртэй брэндийн үнэтэй костюмаар гоёж өв тэгш харагдахыг хичээдэг. Энэ аргыг сонгогчидтой сайн тааруулж хийхгүй л бол эсрэг үр дүн ч үзүүлдэг гэнэ.
8. Тоогоор хуурах арга: мэдээлэл мэдлэг багатай сонгогчидод ихээхэн үр дүнгээ өгдөг арга бол тоогоор хуурах арга гэнэ. Учир зүй нь олдохгүй элдэв янзын том тоо хэлж сонгогчидын сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг. Монгол улсаар жишээ авахад шинэ гэр бүлийн 500000, шинэ төрсөн хүүхдийн 100000
, иргэн бүрт өгдөг 21000 гэх зэргээр бичиж байсан нь тоогоор хуурах аргын нэг жишээ юм. Мөн нэр дэвшигчдийн танилцуулга эсвэл мөрийн хөтөлбөрүүд дээр ажилгүйдлийг, 40 хувь,60 хувь бууруулна,40000 айлын орон сууц барина. Цалинг хоёр дахин нэмэгдүүлнэ, миний 2004 онд амласан амлалтуудын 90 хувь, 80 хувь нь амжилттай сайн биеллээ Гэх мэт энэ олон амлалтууд нь тоогооор хуурах арга билээ. Эдгээр аргыг УИХ-ын гишүүд, нэр дэвштгчид өргөн хэрэглэж байна.
9. Үгээр хуурах арга. Хамгийн их хэрэглэдэг аргуудын нэг. Олон нийтийг ухуулан сэнхрүүлж илтгэх ур чадвар аа сайтар хөгжүүлэх нь улс төрд амжилт гаргахад чухал нөлөө үзүүлдэг байна.
Тухайлбал УИХ-ын гишүүд телевиз болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр төр засгийн болохгүй бүтэхгүй байдлыг, эсвэл төр засаг хичнээн гайхалтай сайн ажиллаж байгааг, авилгал хээл хахуул, өөрийгөө “монголын төлөө” хичнээн их зүйл хийсэн, хийх хүсэлтэй явдгаа, эсвэл бусад нэр дэвшигчид хэн нэгэн хүний хийсэн ажлыг буруушаах, ард түмэнд муу хүн мэтээр ойлгуулах гэх мэт олон нийтэд олон талаар сэтгэл зүйд нь нөлөөлсөн үнэн худал олон яриаг телевиз болон бусад мэдээллийн хэрэгслээс харж болно.

10. Өнгөөр хуурах арга. Тухайн улс үндэстний болон, олон нийт, бүлэг, хувь хүний эрхэмлэдэг өнгийг сурталчилгаандаа ашиглах замаар өөрийн мэрэгжил, албан тушаал, тухайн өдөр болон цаг үеийнхээ үйл явдлыг гэрчлэх PR хийдэг. Монголчууд цагаан, хөх өнгийг бэлэгддэг билээ. Жишээ нь:  “Хөх даалинбан тэрлэг”, Б. Ганбаатарын “Хөх цэрэг”, “Ертөнцийн гурван хөх”,  зэрэг бүтээлүүд, хүмүүсийн энгийн ухамсрын төвшинд яригддаг “Хөх тэнгэр минь өршөө”, “Сүүн цагаан сэтгэл” зэрэг хэллэг нь нь  энэ аргын үндэс болов уу?
Ихэнх улс төрчид ялалтын бадрангуу өнгөөр РR хийж сонгогчидын сэтгэл зүйд нөлөөлөх гэж оролддог. Мөн улс төрчид зөвхөн нэг өнгийн хувцастай удаан хугацаагаар харагдах нь хүмүүсийн нүдэнд дасал болж сонголтонд нөлөөлөх зорилготой байдаг байна. Тухайлбал Гүндалай гишүүн цагаан шалгал өнгийн дээлээ төрийн ордонд, хөдөө орон нутгаар сонгогчидтойгоо уулзахдаа өмсөж явдаг байсан бөгөөд түүний өмсөж явдаг байсан дээл нь олон нийтийн санаа бодолд Гүндалай гишүүн тэр дээлээ өмссөн байдлаар хоногшиж чадсан.

11. Дайснаа төрүүлэх арга –  Энэ аргыг хэрэглэснээр өөрөө дайсантай болдог хэдий ч  цаад утгаараа улс төрчийн нэр хүндийн өсгөх байдлаар хийгддэг PR-т хамгийн удаан хугацаанд хэрэглэгдэж ирсэн арга. Энэ арга нь тухай улс төрчийнхөө имижийг бүрдүүлэхээсээ өмнө дайсныхаа хүчтэй, аюултай олон нийтэд нөлөөтэй, гэдгийг олон нийтэд гаргахыг хичээдэг. Дайсан нь уг улс төрчөөс ямагт илүү нэр хүндтэй, олонд зөвшөөрөгдсөн байж түүний ялах нь уг улс төрчийн нэр төрийн хэрэг болдог. Тэр том дайсантай байх нь ард түмнээ түүнээс хамгаалалах нь тухайн улс төрчид хувьд “том” дүрд тоглох тоглолтууд явагддаг. Манайд Гүндалай, Нямдорж хоёрын бие биенээ дайсагналцаж байсан нь  тэдний энэ аргаар имиджээ бүрдүүлж байгаагийн нэгэн илэрхийлэл.

12.Манын арга – Улс төрчид олонд нэр хүндтэй хүмүүсээр өөрийгөө сурталчлуулах арга бөгөөд энэ нь эерэг сөрөг талтай байдаг. Ялангуяа сонгуулийн сурталчилгааны үед PR-ын энэ аргыг өргөн хэрэглэдэг. Үүнээс гадна урлагийнхан, сүүлийн үед залуу уран бүтээлчид нэр хүндтэй хүмүүсийг тоглолтондоо урьж шигтгээ хийх тэднээр өөрийнхөө тухай мэдээллийн хэрэгслэлүүдээр сурталчлуулах гэх мэт

Олон аргыг улс төрчид хэрэглэдэг байна.



[1] Г.Өнөрбаяр. Олон нийтийн санаа бодол ба пи ар. УБ., 2007. Тал 203-204

Хятадын философи

2009 оны 11-р сарын 29 Нийтэлсэн bopbop

Хятадын философи

Хятадууд балар эрт цагаас л ертөнцийг эхэндээ эмх замбараагүй дараа нь газар, тэнгэр болж хуваагдсан гэж үздэг байв бүгд гэрэл сүүдэр гэсэн хоёр талтай болжээ бүх юм үзгдэл жам ёсоороо явагдана. Эртний хятадын үзэл санааг илэрхийлэх гол сурвалж нь боловсролтой хятад хүн бүрийн мэдлэг таван ном юм. Эртний хятадууд бүх юм хүнээс өөрөөс нь шалтгаална. Гэсэн үзэлтэй байсан. Эртний хятадын философи нь 6 үндсэн чиглэлтэй 1- кунзын суртал,2- даосизм, 3-хуулийн сургууль,4-мойз,5-минцзя,6-ин яны сургаал юм.

Кунз тэрбээр ёс суртахуун аядуу үйлдэлд үндэслэдэг зөөлөн удирдлагыг үндэслэгч байв.тэрбээр ёс зүйд анхаарлаа хандуулж , тэр нь өдөр дутмын энгийн хэлээр илэрсэн байдаг. Жишээ нь: шинийн мэдье гэвэл хуучнийг мэд, дүү захирагд ах нь захир гэх мэт.Энэхүү ёс зүйн үндэслэлүүд нь кунз тэнгэрийг дээдэлдэг ертөнцийг үзэх үзэлтэй нь уяалдуулдаг. Танин мэдэхүйн салбарт кунз хоёр үндсэн асуулт гаргасан байдаг 1.мэдлэг хүнд хаанаас бий болдог вэ? 2 мэдлэг гэж юү вэ? гэдэг асуултууд юм. Тэлбээр эдгээр асуултандаа өөрөө хариулахдаа мэдлэг гэдэг ойлголтын дор ертөнцийн байгууламжийнтухай амьдрал, практикийн мэдлэгийг авч үзсэнээ тайлбарласан байна. мөн олон хүмүүс тийм мэдлэгийг удаан хугацааны нухацтай сургалтаар олж авдаг байна.

Даосизм энэ байгалын өсуудлыг илүүтэй авч үзсэн сургаал юм. Дао бол бүхний эхлэл, үндэс ба оргил, бас ертөнцийн байгууламжийн хууль мөн. Дао хоёр янз байна. байгаль ба хүмүүсийн амьдралын тэнгэрийн хүсэл эрмэлзэл удирддаггүй, харин тодорхой зүй тогтолт зам болох дао удирддаг бөгөөд дао бол юмсын зүй тогтолт хууль мөн гэж гэж үздэг. Улмаар бүх юм өөрчлөлт хөдөлгөөнд оршдог тул өөрийн эсрэг талд шилжиж байдаг. Түүнийхаар шударга ёс ялна. Танин мэдэхүйн салбарт дао систуууд хүний танин мэдэхүйн янз бүрийн төвшний тухай санаа өгүүлсэн байдаг. үүнд тэд даог бидний мэдрэхүй хүлээн авч дийлдэггүй. Хэл яриа маань дао гэж юу болохыг дамжуулан илэрхийлж дийлдэггүй. үгээр илэрдэг дао бол байнгындао биш .харин оюун ухааны даогийн мөн чанарлуу нэвтэрч чаддаг. Гэвч оюун ухааны нэвтрэлт бас хангалтгүй байдаг. Гагцхүү оюун ухаанаас дээгүүрх ба мэдрэхүйгээс дээгүүрх туршлаганд дао нээгддэг.

Хуулийн сургууль: төрөөс удирдлагаа хангах найдвартай ганц арга бол хуулийн албадлага, залхаан цээрлүүлэх мөн. Хуулийн сургуулийнхан кунзын улс төрийн удирлагын талаар бодлогыг шүүмжилж гарч ирсэнээрээ онцлогтой. Сайн удирдлага нь ёс суртахууны хэм хэмжээгээр биш харин хуулиар тогтоогдонохэмээн үзэж байсан. Энэ хуулийг анх хууль боловсруулагч түшмэдүүд гаргаж байжээ. Тэд нийгэмд төрдөх ёстой зайлшгүй хэм хэмжээг шан харамж болон шийтгэлээр тогтоодог гэж үзсэн

Инь яны сугааль: инь яны сургаал нь эртний хятадын одон орон зурхайтай салшгүй холбоотой. Хятадын зурхай нь од эрхэс нар сарны байрлал хөдөлгөөныг ажиглан шинжлэхээс гадна цаг тооны бичиг зохиох нар сар од эрхэсийн хөдөлгөөнд дөрвөн улиралын ээлжлэн солигдох нь хэрхэн зохицдогыг тогтооход анхаардаг. Мөн хүн амьтны аьдрал ахуйг таван махбоодьтой холбон тайлбарлаж , ургамал модны иш мөчир, яст мэлхийн дуулга, зэрэг нь янз бүрийн аргаар мэргэ төлөг хийх зэрэг үйл ажиллагаа явуулна.

Мойз: тэнгэр бол захирагчын үлгэр дуурайлал мөн гэсэн энэ нь тэнгэр бол бүх хүнийг үлгэр жишээ хайрладагаараа үлгэр жишээ болдог гэсэн үг юм. Тэнгэр нь муу үйл бузар муухайг таашаадаггүй. Тэнгэрт алагчлах сэтгэл үгүй. Хүмүүс эрх чөлөөөтэй байж бие биеээ хайрлаасай гэдгийг тэнгэр биднээс хүсдэг гэж сургаж байсан. Мөн тэрбээр уламжлалыг хэт шүтэлгүй, сайн л явъя гэж уриалж байжээ. Мөн хуулийг шүтэж үл болно. Хууль бол удирдлагын хавсарга хэрэгсэл байх ёстой. Мэдлэгийн уг сурвалж нь ард түмэн, түүний хөдөлмөр, нийт үйл ажиллагаа нь мөн гэж үзээд алрд түмний мэдлэг бол үнэний шалгуур мөн. Мэдлэг нь практик үнэлэмжтэй байж ард түмэнд туслах ёстой гэж үзсэн.

Нэрийн сургууль: энэ нь шашны зан үйлыг боловсруулагчид байв. Тэд елөөл магтаалын үг нэр оновчтой байх тусам түүний үйлчлэл нь хүчтэй болногэж үзсэн. Тэд юмс үзэгдлийг нэнэхачирхалтай хэллэгээр илэрхийлдэг байв. Тэд юмыг няцааж мөн баталж чадагаараа бахархдаг байв.шүүх цаазын үер бурууг зөв болгох зөвийг буруу болгож чаддаг байсан учраас зөв буруугийн тухай шалгуур үнэлгээнд ч эргэлзэ төрүүлсэн байна. тэд нэрсийн хоорондын холбоо, болзмол шинж зэргийн тухай өгүүлсэн нь угтаа янз бүрийн ойлголтын харилцаа , нэг үгээр өөр өөр ойлголт илрэх эсэхийг авч үздэг байсан.

Энэтхэгийн философи

2009 оны 11-р сарын 29 Нийтэлсэн bopbop

Энэтхэгийн философи

МЭӨ 3000 жилийн тэртээ эртний энэтхэгт бие даасан соёл иргэншил үүсэн бий болсон. Энэ үеийн хүмүсийн сэтгэлгээ байр, суурь нь шидэт домгийн сэтгэлгээний байсан. Улмаар шашны сэтгэлгээтэй болсон. Эртний энэтхэийн анхны бичиг дурсгал нь ведүүд юм. Ведүүд 4 хэсэгтэй үүнд 1-самхитууд, 2- бярманууд,3- араньякууд, 4-упанишадууд юм. Эртний энэтхэгийн хоёрдахь үеийг туулсийн үе гэж нэрлэдэг. Энэ үед кастын хуваарьт шилжиж буй нийгмийн аж ахуй, улс төр зан суртахууны харилцаа холбооны тогтолцоо бэхжиж байсан. Энэ үеийн философи үзлийн 3 гол байр суурь байдаг. Үүнд 1-махабхарата, 2- вальмики,3- ману орно. Энэ үед ведийг баримталдаг ба баримталдаггүй гэсэн хоер урсгал чиглэл гарч ирсэн байна. Ведийг баримталдаггүй сургаальд- джайнизм, буддизм, чарвака ордог бол, баримталдаг сургаальд- миманса, веданта, санкъя, иог, ньяя, вайшешика ордог

Джайнизм: түүний үзлээр байгаль ертөнцийн бүхийл юм үзэгдэл сэтгэлтэй, амьтай сүнстэй гэж үздэгээс аливаа зүйлийг хөндөж хөнөөх нь өөрийн сэтгэлийг сэтгэл санааг хиртүүлж бохирдуулдаг. Иймээс сэтгэлээ бохирдуулахгүйн тулд аливаа хэрэгцээ, хэрэглээ, шаардлагаас зайлсхийх ёстой гэж үзэж байсан. Сэтгэл хиртэж бохирдох шалтгаан нь хүний бие махбодьтой холбоотой.Амьдрал бүхэлдээ зовлон байдаг учраас түнээс татагалзах нь сайн үйл юм гэж үзэж байсан.

Чарвака локаята: тэд ведийн судар нь худал хуурмагаар дүүрэн байдаг гэж номлосон амьдралд зовлон байдаг боловч золонгоос салхийн тулд амиа хорлох нь буруу хэрэг гэж үзэж байсан. Харин аз жаргалтай амьдрах үндэс нь байгальтайгаа зохицон амьдрах явдал юм.

Буддизм: Амьдрал зовлонгоор дүүрэн учир нь ёртөнцөд үнэхээр бүтсэн зүйл гэж үгүй бүгд зовлонтой байдаг. Иймд хүний хоосон зүйлийг бүтээж мөнх байлгах гэсэн шунал нь хүнийг зовлонд учруулдаг. Зовлон шалтгаантай. Тэр шалтгаан нь энэ ба хойд насны муу үйл мөн. Зовлонг арилгаж болдог энэ нь шунал, уур, мунхаг, атаа, омог гэсэн 5 хорыг тэвчиж энэ ба хойд насандаа буян хийх ёстой.энэ хойд насандаа сайн үрийг олно гэж үздэг

Миманса: бүгд номын ёсыг дагах ёстой . номын ёс бол үнэмлэхүй ахуй буюу бярман юм. Номын ёс нь тарнийн ёстой нэгдэж ведийг бүтээнэ. Ведийг бурхан бүтээсэн ба бол мөнхийн судар гэж номлож байсан.

Веданта: сүнс биенд байхдаал чөлөөтэй биш баыдаг бөгөөд биенээс гархаараа эрх чалааг мэдэрнэ. Сүнсийг сүйтгэгч нь үл мэдэх явдал бөгөөд гагцхүү үл мэдэхийг даван туулах арга нь ведүүд юм. Хүний дээд зорилго нь “би бол бярман хүн” гэдэг үндэслэлийг тайлбарлахуй мөн гэж номлосон.

Санкъя: санхъя нь байгаль шинжлэлийг гол болгон байгалийг ухамсараас үл хамаарах аливаа бүхний үндэс гэж үздэгээрээ бусад сургаалиас ялгаатай. Түүний үзлээр энэ ертөнцийн би бол эцэг, эх, бүтээгч мөн. Би бол энэ ёртөнцийн эхлэл, дундаж,төгсгөл_ энэ ёртөнцийн бүхийл зүйл мөн. Сэтгэл бол басл бие мөн бие, сэтгэл аль аль нь үхдэг. Сэтгэлээс өөр сүнс байдаггүй. Бүхийл зүйл 5 махбодоос тогтдог.

Иога: төвлөрөлт чармайлт гэсэн утгатай энэ оюуныг эрх чөлөөтэй болгох зорилт тавьдаг философийн сургаал юм. Иог нь ведүүдийг баримталдаг тэнгэрийг шүтдэх, даяанчлах, бясалгал, дасгал сургуулалтийг олгодог. Тэнгэрийг шүтнх бишрэх нь хүнийг зовлонгоос ангижруулах амжилттай практикүйл ажиллагааны нөхцөл юм.

Ньяя: орчлонгийн юмс бол тэдгээрийн тухай мэдлэгэс өмнө байдаг орчлонд хязгааргүй олон сүнс байдаг. Тэдгээр нь биестэй хамт юм уу эсвэл тусгаар оршдог. Ишвара тэнэгэр бол сүнс, бие хоёрыг бүтээгч биш харин тэдгээрийн холбоог тогтоох юм уу сүнсийг биес чөлөөлөх үйл ажиллагаа байдаг.

Вайшешика: хүнийг зовлонд унагадаг шалтгаан бол үл мэдэх явдал юм. Хүнийг чөлөөлөх явдал бодит байдлыг танин мэдсэнээр хэрэгждэг. Бүх юмны материаллаг агуулагч, аливаа нийлмэл зүйлийн шалтгаан нь субстанци мөн. Таван янзын сустанцаас биет юмс бүрэлддэг. Энэ 5 өөрсдөө үл хуваагдагч, мөнхийн амомуудаас тогтдог. Атомууд мэдрэгддэггүй, тэдгээргийг бид зөвхөн дүгнэлтийн аргаар байгааг нь мэддэг гэж номложээ.

Эртний энэтхэгийн 3 дахь үеийг судрын үе гэж нэрлэдэг Энэ үед философийн олон бүтээл гарсан тул тэдгээрийг цэгцлэх, үнэлэн дүгнэх үйл ажиллагааг товч товч судрын хэлбэрээр хийсэн байдаг.

ajilguidel

2009 оны 11-р сарын 28 Нийтэлсэн bopbop

Ажилгүйдэл бий болох шалтгаан, ажилгүйдлийн төрөл

 

  1. Эдийн засаг уналт, бууралт, хямралт, өсөлтийн байдлаар хөгждөг учир үйлдвэрлэлийн
    уналтын үед ажилгүйдэл бий болох бөгөөд ө.х нийт эрэлтийн бууралтаас хамаараад
    ажилгүйдэл бий болно.
    2. Нийт нийлүүлэлтийн бууралтаас хамаараад
    Хэрэв үйлдвэрлэл уналтын үед байа юм бол хүн ам, үйлдвэр, аж ахуйн газрууд бүтээгдэхүүн
    ба үйлчилгээг худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээ багасна. Энэ үед удаан
    эдэлгээтэй барааг худалдан авах явдал багасах бөгөөд үйлдвэр аж ахуйн газруудын хөрөнгө
    оруулалтын хэмжээ багасч, хуучин тоног төхөөрөмжүүдээр үйлдвэрлэл явуулахыг хичээнэ.
    Үүний үр дүнд үйлдвэрлэлийн бодит хэмжээ, түвшин буурч ажилгүйдэл болж эхэлнэ. Энэ
    ажилгүйдэл эдийн засгийн уналт бууралтын үед зайлшгүй бий болдог байна.

    Цалингийн тухайн түвшинд хөдөлмөрлөх эрмэлзэлтэй, ажил идэвхтэй эрж хайж байгаа
    хүнийг ажилгүй хүн гэнэ. Хэсэгчилсэн ажилгүйдэл байж болох ба үүнийг бүрэн ажил эрхлэлт гэдэг.

    Ажилгүйдлын төрлүүд
    1. Түр зуурын ажилгүйдэл. ( завсрын, шилжилтийн, сайн дурын)

    — Ажлын байр хомсдосноос шинэ ажлын байр хайх үед
    — Хүмүүс сонирхолтой ажилд шилжих үед
    — Улирлын шинж чанартай ажил гүйцэтгэж байснаас
    — Хүмүүс богино хугацааны сургалтанд хамрагдах үед
    — Зарим пүүс хаагдаж, зарим нь шинээр байгуулагдаж хүмүүс нэгээс нөгөөд шилжих үед шилжилтийн улмаас үүссэн ажилгүйдлийн мэргэжил дадлага нь урьдын адил эрэлт хэрэгцээтэй байгаа учраас ажиллах хүчээ шууд худалдах боломжтой байх ба богино хугацаатай сайн дурын ба түр зуурын шинжтэй байна.

    Ихэнх хүмүүс ажил солих үед үүсэх түр зуурын ажилгүйдлийг завсрын ажилгүйдэл гэх бөгөөд гэхдээ ажилчид шинэ ажилд ороход тодорхой хугацаа шаарддаг тул түр зуурын ажилгүйдэл үүсдэг байна.
    Ихэнхдээ өөрсдийн хүсэлтээр ажлаа сольж байгаа хүмүүс хамрагдах учир сайн дурын шинжтэй зүй ёсны ажилгүйдэл байна.
    2. Бүтцийн ба албадлагын ажилгүйдэл.
    Тухайн хүний ажил мэргэжил, амьдралд эрэлтгүй болох эсвэл дадлага чадвар дутах үед гарч байгаа ажилгүйдлийг бүтцийн ба албадлагын ажилгүйдэл гэнэ. Энэ нь дараах хүчин зүйлээс хамаарна.

    — Хэрэглэгчдийн хэрэгцээ, тоо, чанарын хувьд байнга өөрчлөгдөж байдаг учир
    — Үйлдвэрлэлийн технологийн шинэчлэлийн улмаас
    — Үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх шинэ шинэ бүтээлч нээлтүүд бий болсноос үйлдвэрийн технологийг өөрчлөх шаардлагатай учир.

    Нийгмийн хөгжил, шинжлэх ухаан технологийн дэвшлийн үр дүнд хэрэглэгчдийн эрэлт, түүний бүтэц, техник технологи байнга өөрчлөгдөж байдаг.
    Иймд хуучин мэргэжил шаардлагагүй болж шинэ мэргэжлүүд шаардлагатай болдог учир бүтцийн ажилгүйдэл бий болдог байна.
    3. Мөчлөгийн ажилгүйдэл.
    Үйлдвэрлэлийн уналтын үед буюу нийт гарцын бууралтын үед гарч байгаа ажилгүйдлийг мөчлөгийн ажилгүйдэл гэнэ.
    — Улс орны эдийн засаг хямралд орох
    — Үйлдвэрлэлийн уналт ба бууралтаас хамаараад
    — Бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт эрс буурсан учир г.м

    Бүрэн ажил эрхлэлт
    — Энэ нь нийгмийн ажиллах хүчийг бүрэн дүүрэн 100% ашиглаж байгаа гэсэн үг биш.
    — Түр зуурын буюу бүтцийн ажилгүйдэл, хэсэгчилсэн ажилгүйдлийн хэлбэрээр байгаа үед бүрэн ажил эрхлэлттэй байна гэж тооцно.

    Ажиллах хүч
    Улс орны ажиллах хүч нь 16-аас дээш насны
    Хөдөлмөрийн чадвартай ажил эрхлэгчид ба ажилгүйчүүдээс бүрдэнэ. Иймд ажиллах хүчийг эдийн засгийн идэвхтэй хүн ам ч гэж нэрлэдэг.
    Эдийн засгийн идэвхтэй хүн амд хөдөлмөрийн чадвартай боловч ажил хайдаггүй хүмүүс хамаарагддаггүй,
    Статистикт иргэний ажиллах хүч гэсэн нэр томъёог байгагүй хэрэглэгддэг. Үүнийг эдийн засгийн идэвхтэй хүн амаас цэргийн албан хаагчдыг хасч тооцно.

    Ажил эрхлэгчдэд.
    Бүх ажил эрхлэгчдийг
    — Бүрэн
    — Бүрэн бус ажлын өдөртэй ажиллагсад гэж ангилна.

    Нийт хүн амыг
    А. Эдийн засгийн идэвхтэй хүн ам ( ажиллах хүч )
    — Ажиллагсад
    — Ажилгүйчүүд
    Б. Эдийн засгийн идэвхтэй бус хүн ам
    — 16 хүртэлх насны хүүхдүүд
    — Тэтгэврийн насны хүн ам
    — Ажил эрж хайхаа больсон хүмүүс.

    Ажилгүйдлээс бий болох эдийн засгийн ба нийгмийн
    сөрөг үр дагавар


Эдийн засгийн сөрөг үр дагавар.
— Ажилгүйдлийн улмаас үйлдвэрлэлийн хүчин чадлыг дутуу ашиглаж, ДНБ-ний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж алдах. Хичнээн хэмжээний бүтээгдэхүүн, боломж алдаж байгааг Артур Оукерийн хуулиар илэрхийлнэ. Ө.х ажилгүйдлийн түвшин хэвийн ажилгүйдлийн түвшнээс 1%-иар их байх юм бол :ДНБ-ний хэмжээг 2.5%-иар нэмж үйлдвэрлэх боломж алддаг гэж үздэг байна.
Жишээ нь: Ажилгүйдлийн түвшин хэвийн ажилгүйдлийн түвшнээс 3.5%-иар их байвал ДНБний үйлдвэрлэл 8.75%-иар хоцорсон гэсэн үг. (2.5% х 3.5%)
— Хүмүүс орлогогүй болж наад захын хэрэгцээт зүйлээ хангаж чадахгүй болох (эрүүл мэндээ хамгаалах, боловсролоо дээшлүүлэх)
— Хүн амын дунд ажилгүйдлээс хамаараад ядуурлын хэмжээ ихсэх
— Тухайн хүн ажилгүй байна гэдэг нь өөртөө болон нийтэд орлого олох боломжоо алдах

Ажилгүйдлийн түвнинд нөлөөлөх хүчин зүйл.

Ажилгүйдэл өссөнөөр нийгэмд ихээхэн хэмжээний бүтээгдэхүүн үйлчилгээ үйлдвэрлэх боломж алдагдахаас гадна нийгмийн олон сөрөг үр дагаврыг бий болгодог учраас аль ч улсын төр, засгийн газраас ажилгүйдлийн аль болох бууруулах зорилгыг өмнөө ажилладаг. Гэхдээ шилжилтийн ба ба бүтцийн ажилгүйдэл нь нийгэмд зайлшгүй байх ёстой зүй ёсны үзэгдэл учраас ажилгүйдлийнтүвшинг тэглэх тухай асуудал байж болохгүй юм. Ажилгүйдлийн ерөнхий болон зүй ёсны түвшин нь улс орны ШУТД эдийн засгийн хөгжлийн түвшин болон бусад олон хүчин зүйлээс шалтгаалан орон бүрд харилцан адилгүй байна.

Ажилгүйдлийн тэтгэмж.

Энэ нь нэг талаас ажилгүйдлийн улмаас гарах нийгмийн сөрөг үр дагаврыг бууруулах ач холбогдолтой боловч нөгөө талаас шилжилтийн ажилгүйдлийг нэмэгдүүлэх талтай.
Тэтгэлэг авч байгаа ажилгүйчүүд нь богино хугацаанд ажилтай болохын тулд ажил эрж хайх идэвх нь сулардаг.

Цалин.
Хөдөлмөрийн зах зээлийн бусад зах зээлээс ялгагдах нэг онцлог бол уг зах зээл дэх хөдөлмөрийн үнэ буюу цалин нь бараа үйлчилгээний үнийг бодвол харьцангуйгаар тогтвортой, уян хатан бус шинжтэй байдагӨ.х бараа үйлчилгээний зах зээлд үнэ нь эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр дээр ихэнхдээ тогтож байдаг бол хөдөлмөрийн зах зээлд үнэ болон цалин нь ямагт эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийн цэгээс дээгүүр тогтдог. Үүний улмаас хөдөлмөрийн эрэлт буурч, нийлүүлэлт нь эрэлтээсээ давна.

Цалин өсөхөд хөдөлмөрийн нийлүүлэлт нэмэгдэх боловч хөдөлмөрийн нөөцийн хэмжээгээр хязгаарлагдах учир цалин хичнээн нэмэгдлээ ч нийлүүлэлт нь L2 цэгээс цааш нэмэгдэхгүй.

Иймээс S2 нь босоо тэнхлэгтэй ll шулуун хэлбэртэй болно.

Ажилгүйдэлийн хэмжээ нь эрэлт нийлүүлэлтийн зөрүүгээр тодорхойлогдоно.
Ө.х ажилгүйдэл нь хөдөлмөрийн зах зээл дэх эрэлтээс давсан нийлүүлэлт юм.
Ц1 хэмжээний цалин нь (L1 – L2) хэмжээний ажилгүйдлийг бий болгож байна.

 

Ажилгүйдэл нэмэгдэж  байна

 

 

 

2009-02-10

Хямралаас үүдэлтэй ажилгүйдлийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Дундаж амьдралтай, төсвийн цалинтай, цалингаас цалингийн хооронд амьдарч явсан үйлдвэрийн ажилтнууд энэ цомхтголын эзэн болж, доод давхрага руу гулсахад бэлэн болжээ.

Бид тэдний өмнөөс ажил хайж багагүй явлаа. Эхлээд төрийн байгууллагаад эцэс сүүлд нь цайны газарт угаагч ч хамаагүй хийх гэсэн боловч олдсонгүй ээ. Төрийн зардлыг хэмнэх нэрээр дунд шатны ажилчдаа халж, данхайсан толгойгоо биш дунд хэсгээс нь тайралт хийж байна. Тэд бас хоёр идэхгүй хоосон хонохгүй жирийн нэгэн байсан билээ.  Төрийн яам нь хүртэл илүүдэл орон тоотой халья халж чадахгүй байгааг хэлж байна. Ингээд бид ажлын байрны жууч хөдөлмөрийн биржээр ч орж үзлээ. Хямралыг давахын тулд ажилчнаа цөөлнө гэдэг эргээд бүр ч том ангалыг өөртөө нээж байгаа хэрэг гэж олон хүн хэлсээр байгаа ч цомхтголоор халагдсан иргэдийн тоо өссөөр байна. тэр хэмжээгээр ажилгүйдлийн тэтгэмж авах хүний тоо нэмэгдэж сард дундажаар 20-30 хүнд тэтгэмж өгдөг байсан өнөөдөр 100-300 хүнэ тэтгэмж авахаар хөөцөлдөж байна. Энэ зөвхөн эхний дарамт болж, дараа дараагийн олон дарамт ажилгүй иргэдээс ирэх нь ойлгомжтой.

hunii erh

2009 оны 11-р сарын 28 Нийтэлсэн bopbop

Монгол улсад хүний эрх бүрэн баталгаажсан уу

Хүний эрх, эрх чөлөө нь зөвхөн нэг улсын төдийгүй олон улсын хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн үнэт зүйл юм. Бүх хүн төрөлхтөний эрх буюу амьд явах эрх, эрх чөлөөтэй халдашгүй байх , эрүл аюулгүй орчинд амьдрах, өмч хөрөнгөтэй байхтөрөлхийн эрхтэй бөгөөд түүгээр илэрхийлэгдсэн ашиг сонирхол нь төр болон хуулийн хүчин чадлаас ямагт өндөр байдаг. Тиймээс ч халдаж болохгүй, түүнээсээ хаацаж болохгүй гэж үздэг. Хүний тэрхүү эрхийг хамгаалах явдал нь төриын болон төрийн бус байгууллагын анхдагч үүрэг юм гэсэн венийн тунхалгийшг 1993 оны дэлхийн хүний эрхийн бага хурлаар дахин баталгаажулсан байна. Хүний эрхийн олон улсын хууль тогтоомжинд засанаар төр нь хүний эрхийг хуулиар хориглож болхгүй харин ямарч үед хүний жам ёсны ба хууль ёсны эрхийг хүлээн зөвшөөрч хамгаалах үүрэг хүлээнэ. Хүний эрх , эрх чөлөө нь чухамхүү хүний төртэй хаирцха харилцаа юм. Энэ нь эдгээр эрхийн босоо шугаман дахь үйлчлэл байна. Хүний эрхийн арга зүй, нэр томъёог бусад хүмүүсстэй харилцах харилцаанд (хэвтээ шугаман дахв үйлчлэл) хэрэглэдэггүй тухайлбал гэр бүл, найз нөхөд хөршүүдтэйгээ харилцах харилцаа нь тодорхой эрх, үүргийн эх үүсвэр болдог боловч хүний эрхын ухагдахууныг үүнд хэрэглэдэггүй. Хүний эрх гэдэ гнь өүлгйин биш хувь хүний эрх юм. Эдгээр эрхийг субъект нь хүн болно. Энэ дүрмээс гажсан ганцхан тохиолдол бол НҮБ –ын иргэний ба улс төрийн эрхийн тухай 1966 оны Пактад оруулсан нэгдүгээр зүйл бөгөөд түүнд “ бүх ард түмэн өөртөө заасан тохинох эрхтэй гэсэн заалт юм”. Ард түмний эрх нь хувь хүний эрхээс урган гардаггүй. Энэ бол бүлгийн эрхийн тодорхой жишээ юм. Энэ зүйл олон улсын пактад улс төрийн утга санаатайгаар орсон билээ. Монголын ардчилалын эхний арван жилд иргэний болон улс төрийн эрх, эрх чөлөө харьцангуй сайн хамгаалагдаж байсан бол сүүлийн жилүүдэд иргэний эрхийн хамгаалалт буурсан болохыг олон улсын судалгаа харуулж байна. АЗШҮБТ-хүрээн дявуулсан судалгаач үүниг нотолсон судалгаанд оролцогчдын 25.0 хувь нь бие маходид халдах явдал тохиолддог гэж үзэж байгаа нь төөрөөс хувь хүний халдажгүй байх эрхийг хууль бусар зөрчих явдал элбэг байгаа харуулж байна. Энэ нь юуны өмнө хүний бие махбодь халдашгүй дархан байх эрхийн хамгаалат суларч улс төрийн зорилгоор хүч хэрэглэх хууль бусаар эрүү шүүлт хэрэглэх явдал буурахгүй байгаатай холботой. Дул зоргоор баривчлан хорих , түр саатуулах болон хорих байранд хоригдогсодтой хүнлэг биш догшин ширүүн харьцах, зодож занчих, тогтоосон хэмжэний хоол, цэвэр агаар, дулаан болон эмнэлгийн тусламжаар хангахгүй байх явдал байнга гарч байна. 1999-2000 онд цаазаар авах ялыг 259 хүнд оногдуулсан байх бөгөөд 1996-2000 оныг өмнөх таван жилтэй харьцуулахад цаазаар авах ялыг хэрэгжүлэх явдал 60 гаруй хувир буурчээ. Гэхдээ цаазар авах ялыг хэрэгжүүлж байгаа албан ёсны тоо баримтыг нууцалдаг, ялтны хоригдох өрөөний нөхцөл байдал хэтэрхий хүнд ар гэрийнхэнд нь мэдэгддэггүй зэрэг нь харгис хэрцгий хандлагын илрэл юм. ХЭҮК-ын хийгдсэн судалгаагаар 2000 он, 2001 оны эхний хагас 980 хүнийг баривчлан хорьж эрхийг нь зөрчсөн байна. Шүүгч прокурор, цагдаагын ажилтнууд мэргэжлийн хангалттай түвшинд ажиллах мэдэлг, ур чадвар дутмаг, голдуу хуучин тогтолцооны үед бэлтгэсэн хуульчид нийгэмд үйлчлэх бус мөрдөх, шийтгэх арга барилыг баримталсаар байна.прокурор, шүүх нь шүүн тасалах үйл ажиллаганд иргэнийг айлгаж ичээх арга хэлбэрийг өмгөөлж хамгаалсаар байна. Хэрэг хүлээлгэхийн тулд хуучны хүнд хүчир эрүүгийн хэлбэрийг ихээхэн хэрэглэж мөн өмгөөлөгч гэр бүлийнхнээс нь хол байлгаж цагдан хорих, хоригчдын өмгөөлөгч , гэр бүлийн гишүүдэд мэдэгдэх, өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа хүртэх эрхийг сануулах зэргийг үл ойшоох явдал түгэмэл байна. Урьдчилан хорих газар байгаа сэжигтэн яллагчыг хуульд заасан үндэслэл прокурорын байгуулагын зөвшөөрөлгүйгээр үргэлжлүүлэн хорьж , өөрөө сольж, удаан хоригдсон рецидив гэмт хэргтэнүдээр тамлан зодуулах нь зарим төлөөлөгчдийн хэрэг хүлээлгэх арга хэрэгсэл болсон нь харагдаж байна. Энэ нь улмаар хэвийн байх ёстой үзэгдэл болж хувирсан байна. Иргэд хооронд нийгмийн болон шашны зэрэг ялгаанаас үүдэлтэй хүчирхийлэл гардаггүй боловч хэт улс төржсөн байдлаас болж бие махбодид халдах явдал аиглагдах болсон. Үүний жишээ бол ардчилсан хөдөлгөөний анхны удирдагчдын нэг С.Зоригын амийг хөнөөсөн явдалыг улс төрийн аллага зарлах боловч хэргийг илрүүлж чадалгүй олон жил өнгөрч байга явдал мөн. Моноглын ардчилалд учирч байгаа хамгийн гол бэрхшээлүүдээс авилга, хүнд суртал, ядуурал 3ын дараа 4-дүгээрт нэг намын дарангуйлал гэсэн үзүүлэлт орж байгааг судалгаа харуулж байна. Газраа хувьчилж авахын төлөө тэмцсэн трактортай жагсаал болон эрүүл нийгмийн хөдөлгөөнийхний цуглааныг хүч хэргэлэн тарааж, олон хүнийг баривчлан хорьж байсан. Сүүлийн 3 жилд гэмт хэргийн 1067 эрдэнэт хүний амь нас сүйдсэн байна. Жилд дунджар 54000 хүн шинээр гэмтэж эмнэлэгт гэмтэж эмнэлэгт ирдэг, үүний дийлэнх нь ямар нэгэн халдлагад өртөгсөд байна. Цагдаад бүртгүүлсэн гэмт хэргийн тооноос 6 дахин их гэмт хэрэг хот суурин газарт үйлдэгддэг гэж хүний эрхийн судалгааны танилцуулгад дурьджэ. Үүний цаана эрх нь хохирсон түүнээс олон хүн нуугдаж байгаа юм. Судалга авч үзэхэд 63 хувь нь өөрсдийн амьд явах эрх , аюулгүй байдал хангагдахгүй байна гэж . Харин дөнгөж 18 хувь нь хангагдаж байна гэж хариулсан байна.

Харин улс төрийн салбарт хүний эрхийн баталгаа,эрх зүйн зохицуулалт олон улсын нийтлэг баримт бичгүүдийн түвшинд хульчлагдсан байна. Улс төрийн эрхийн хүрээн дэхь хүний эрхийн зөрчил нь нэг талас иргэд эрхээ муу мэдэж , хулиа үл хүндлэх нийгмийн идэвхи санаачилга сулаас, нөгөө талаас хууль хэргэжүүлэх үйл ажиллагаа, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын дутагдлаас шалтгаалан гардаг байна. Энэ нь ялангуяа төрийн байгууллагыг сонгох, сонгогдох эрхийн хүрээнд нийтлэг харагдаж байна. 1990-ээд оноос хойшхи хугацаанд төрийн захрганы албан хаагчдыг улс төрийн намын харъалалаас нь шалгаалан ажлаас өөрчлөх , халах үзэгдэл нийтлэг шинжтэй болжээ. Энэ нь нам олн нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдэсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглон гэсэн үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна. Иргэн төрийг удирдах хэрэгт оролцох эрхийн нэг хэлбэр нь төрийн алба хаах явдал билээ. Онцлон зааснаас бусад тохиолдолд төийн алба хашиж байгаа хэнийгч болов хувийн болон улс төрийн шалтгаанаар гаадаадын улс орон, нутаг дэвсгэрт зорчих, ажиллах суралцахыг олон улсын гэрээ болон доттодын аль ч хууль огтоомжоор хориглоогүй. Гэвч хүний энэ эрхийг төрийн байгууллага, албан тушаалтан зөрчиж шийдвэр гаргах явдал мэр сэр гарч байгааг үгүйсгэх аргагүй юм. Хэвлэн нийтлэх эрх чөлөөг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс хангалттай бүрдсэн байна. бусдын нэр төр, алдар хүндэд халдсан, гутаасантай холбоотойгоор шүүхээр шийдвэрлэдсэн хэрэг улам улам нэмэгдсээр байх хандлага ажиглагдсаар байна. Хуулиар төрийн мэдлин хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлийг хорьсон боловч радио, телевиз МОНЦАМЭ агентлаг зэрэг гол хэрэгсэлүүд төрийн харъяалал, өмчлөлд хэвээр байсаар байна. Иргэд эвлэлдэн нэгдэх ,ТББ-г үүсгэн байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор 1997 онд УИХ-аас “төрийн бус байгууллагын тухай хуул”- ийг баталсан. өнөөгийн байдлаар улсын хэмжээнд 1770 гаруй ТББ улсын бүтгэлд бүртгэгдэн үйл ажиллагаагаа явуулж байна. Эвлэлдэн нэгдэх эрхийг жинхэнэ ёсоор хэрэгжүүлэхийн тулд альч улс орнуудад тавих наад захын шаардлага нь иргэд ,ТББ үйл ажиллагаа хэвийн явуулахад нь төрөөс оролцохгүй байх хууль зүйн орчин бүрдүүлэх явдал билээ. Гэтэл ТББ-ыг бүртгүүлэхэд элдэв хориг заавар тавьсан журам гарч хүмүүсийг ихээхэн чирэгдүүлдэг. ТББ- буюу зарим олон нийтийн байгууллагын тухай хууль тогтоомжийн заалтууд өөр хоорондоо зөрчилтэй байгаагаас болоод практикт хэрэглэхэд хүндраэл бэрхшээл үүсдэг байдал ажиглагдаж байна.

Хүнийг албадан хорих, цагдан саатуулах, нэгжлэг хийх орон байранд нэвтрэх зэрэг албадлагыг арга хэмжэг олон янзын салбар хуулиар зохицуулж байгаагаас хүний эрхийг зөрчих нь байгууллага, албан тушаалтны явцуу эрх ашгийн асуудал болжээ. Өнөөгийн дагаж мөрдөж буй ЭБШХ-зааснаар гэмт хэргт сэжиглэгдсэн хүн болгоныг баривчлах, албадан сатуулах, цагдан хорих боломжтой, үндэслэл шалгуур нь тодорхойгүйгээс хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн үзэмжийн асуудал болсон байна. Иргэдийг түр саатуулах, цагдан хориход цагдаагийн ажилтнууд хуулийн үндэслэлгүйгээр дураар авирлах, албан тушаал, эрх хэмжээгээ хэтрүүлэн ашиглах явдал түгээмэл байна. Улсын хэмжэнд ял шийтгэл авсан хүний тооноос албадан саатуулагдсан, цагдан хоригдсон хүний тоо хавьгүй илүү байгаа нь бусдын эрх чөлөөнд хууль бусаар халдаж буй баримт юм. Мөн цагдан хорисон байр нь стандарт шаадлагыг хангахгүй байна. Сэжигтэнг албадан саатуулах тухай хууль гаараад 3 жил болж байгаа боловч энэ хуульд заасан стандартыг биелүүлэх ажил хийгдээгүй байна. Судалгаагаар албадан саатуулах байрыг үзэхэд байрны нөхцөл туйлын муу_ агаарын солилцоо огт явагддагүй, харанхуй, хоол хүнсний гачигдалтай эрүүл хоол өгдөггүй гэм мэт зөрчил дутагдал байна. Хүний эрхийн баталгаа болсон шүүхийн үйл ажиллагаа зарим талар хангалтгүй шүүгчдийн дотор иргэдийг чирэгдүүлдэг, хуулийн үндэслэлгүй шийдвэр гаргадаг, ар тал танилын хүрээ хардаг, дураар авирладаг нь мөн л эрхийг зөрчиж байна. Иргэдийн мэдээлэл авах , шашин шүтэх эс шүтэх нь чөлөөтэй, гадаад явах , эх орондоо буцаж ирэх, эрх чөлөөтэй байх гэх мэт иргэдийн эрхийг хамгаалсан эрх зүйн үндэс бүрджээ, Харин иргэд оршин суух газраа сонгоход ИТХ-аас хуульгүйгээр өндөр хураамж тогтоон саад учруулж байгаа дутагдал нийслэл болон хэд хэдэн аймагт байна. Жишээ нь нийслэлийн ИТХТ-ийн 2000.12.20 ны өдрийн46 дугаар тогтоолоор УБ хотод шилжин ирэгсдийн үйлчилгээний хөлсний хэмжээг орон нутгаас шилжин суурьшихаар ирсэн насанд хүрэгчдээс 50000 ,18 хүртэлх насны хүүхдээс 25000 төгрөг тус тус авахаар тогтоон хэрэгжүүлж байна. Энэ нь нийслэл хотод хүн амын хэт төвлөрөл, үйлчилгээтэй холбоо хүндрэлийг багасгах, байгаль орчин экологийн тэнцвэрт байдлыг алдагдахаас сэрэмжлэх зорилготой арга хэмжээ боловч иргэн хүнийг амьдрал ахуй, оршин суух газрыг чөлөөтэй сонгох эрхийг хязгаарлахад чиглэгдсэн буруу арга хэрэгсэл юм. Монгол улсын үндсэн хуульд зааснаар манай улсын иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй билээ. Тэгтэл манай нийслэл хотын агаар, хог хаягдал, ус, хөрсний бохирдол хэмжээнээс их болоод байна. Энэ нь төр шатны зохих шатны байгууллага, албан тушаалтан холбогдох хуулийн заалтыг хэрэгжүүлэх явдал хангалтгүй, уг ажилд иргэд,байгууллагын санаачилгийг өрнүүлж идэвхитэй оролцуулах цогцолбор арга хэмжээ авахгүй байгаатай холбоотой юм. Төрийн дээд болон төв, орон нутгийн засаг захиргааны байгууллагад иргэдээс гаргасан өргөдөл, хүсэлтийн нэлээд хувийг харъяалалын бус асуудал эзэлдэг тул тэдгээрийг холбогдох бусад байгууллагад шилжүүлдэг байна. Хүний эрхийн зөрчлийг нөхцөлдүүлдэг хоёр үндсэн эх сурвалж байдаг нэг нь иргэн иргэнийхээ эрхийг хөндсөнөөс болж, нөгөө нь иргэн төрийн байгууллага хоёрын хоорондын харьцаанаас болж хүний эрхийн зөрчил үүсдэг. Төрийн байгууллагын гаргасан нийтээр дагаж мөрдөхөр гаргасан шийдвэрүүд хүний эрхийг зөрчих нь их байна, мөн авилгал нийгмийн шударга ё, хууль тогтоомжийг тойрон гарч, албан тушаалтнаар хууль бус үйлдлийг хийлгэх зорилгод шууд үйлчилдг. Тиймээс авилгал алхам бүрдээ хүний эрхийн зөрчилийг дагуулдаг. Авилгалын уршгаар иргэдийн аж ахуй эрхлэн эд хөрөнгө олж авах, эзэмших, өмчлөх, сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалуулах, халдашгүй байх болон бусад эрхүүд зөрчигддөг.

Дээр дурьдагдсан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн хэнч боловч хуулиар тэгш эрх эдэлнэ. (ҮХ-ийн 16.14) энэ нь хүн бүр төрж мэндлэхдээ адил эрх чөлөөтэй , адил нэр төртэй, тэгш эрхтэй байх суурь зарчмаас улбаатай. Өөрөөр хэлбэл хүн бүр төрж мэндэлсэн тэр цагас эхлэн насан эцэс болтол хууль зүйн субьект байх эрхтэй гэсэн үг. Иймд хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан хуулийн дагуу эрх эдлэх, үүрэг хүлээх чадвартай байна. Манай оронд хүний эрхийг хамгаалах онцгой чиг үүргийг шүүх эрх мэдэл хэрэгжүүлж байна. Иймд зөрчсөн эрхэ сэргээх, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхийн тулд иргэд шүүхэд хандах эрхтэй. Монгол улсаджилээс жилд хүний эрхийг хамгаалах байгууллага нэмэгдэж хүний эрхийг хамгаалах таалаар дорвтой ажил хийж байна. Үүнээс гадна иргэддээ эрхээ эдлэх хэрэгжүүлэхэд нь туслах эрх зүйн орчинг бүрдүүлэхэд нь ихээхэн анхаарах хэрэгтэй байна.

түүнийг ажил олгогч төлөх үүрэгнтэй байдаг. Гэтэл ажилчин гол төлөв нийгмийн өртөг нь цалингаар илэрхийлэгдсэн нийгмийн өртгөөс нэлээд давж гардаг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нийгмийн өртөг хөдөлмөрлөснийхөө төлөө авсан мөнгөний тооны хоорондын ялгааг Маркс нэмүү өртөг гэж нэрлэсэн юм. Ажил олгогч ажилчинд үнэхээр дутуу төлж , нэмүү өртгийг завшин , түүнийг үзэмжээрээ гол төлөв ашгийн эх сурвалж болгон ашигладаг. Марксын бичсэнээр ажилчин зарзуулсан хөдөлмөртөө тохирох тооны баялгийг үйлдвэрлэдэг боловч капиталистууд энэхүү хөдөлмөрийн хөлсийг эквивалент байдлаар төлөлгүй үйлдвэрлэсэн баялгийн үлэмж хэсгийг завшдаг. Тэдний ашгийн эх ундрэгэ үүнд байдаг юм. Нэмүү өртгийг онол нь капиталист ажилчин хоёрын мөргөлдөөний шалтгааныг яг онож тодорхойлох боломжийгбидэнд олгодог. Капиталист дээд зэргийн боломжтой ашиг олхыг хүсдэг. Капиталист ажилчинд хамгийн бага.цалин өгч тэдний үйлдвэрлэсэн таваарыг дээд зэргийн боломжтой үнээр худалдаж болх зөвхөн тийм үед энэ нь хэрэгжих боломжтой болно. Ажилчны шаардлага бол үүни й эрс эсрэг дээд зэргийн боломжтой цалин өвч таваарыг хамгийн хямд үнээр худалдан авахыг шаарддаг. Ийм байдлаар капитализмын гүнд суурь зөрчил үүсдэг бөгөөд ангиудын хооронд тэмцэл зайлшгүй гардаг.

 

yaduural

2009 оны 11-р сарын 28 Нийтэлсэн bopbop

Ядууралыг бууруулах арга зам

Монгол улсад зах зээлийн харилцааны үед бий болсон сөраг үзэгдлүүдий нэг нь ядуурал юм. Монгол улсын засгийн газраас нийгмийн 48 үйлчилгээ үзэгдлүүдийн 15 нь нэн ядуу иргэдэд чиглэгдэж, жилд 354200 орчим иргэдэд 19.6 тэрбум төгрөгийг халамжийн үйлчилгээ үзүүүлж байна.гэсэн хэдийч сүүлийн жилүүдэд хийгдсэн ядуурлын үзлэгийн дүнгээр нийт хүн амд эзлэх ядуучуудын тоо 36% аас буурахгүй байна. Ÿдууралын хамрах хүрээг багасгахнэн ядуу амьдралтай иргэдэд туслах зорилгоор төөрөөс авч байгаа арга хэмжээг хэрэгжүүлэхэд өрх, гэрийн иргэдийн амьжиргааны төвшинг бодитой тогтоож ялгавартай ханадах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Амьжиргааны төвшинг буруу тодорхойлсхоор олон арван хүний тэтгэвэр, тэтгэлэгт хамруулж олонхүнийг бэлэчлэх сэтгэлгээнд дэвэргэх, хэт хатуу хандвал нэн ядуу бие даан амьдрах чадваргүй иргэд тусламж дэмжлэг үзэж чадахгүй хохирох асуудалтай тулгардаг. Сүүлийн арваад жилд МУЗГ, НХАЭЯ-аас өрх айл иргэдийн амьжиргааны төвшинг өртөг багатай, ажиллагаа бага шаардах, хялбар аргаар тодорхойлох асуудлыг тавьж байгаа боловч анаа хүртэл үр дүнд хүрч чадаагүй байна.

Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн

бүлэг

Өндөр настны бүлэг

Залуучууд ба холимог

бүлэг

Өрхийн орлого амьжиргааны

түвшингээс доогуур байх;

Хүүхдүүд нь сургууль завсардсан;

Орлогоо өсгөх боломжгүй байх;

Залхуу, арчаагүй, архичин байх;

Олон хүүхэдтэй өрх толгойлсон

байх;

Өөрийн гэр оронгүй байх;

Харьяалалгүй байх;

Өрхийн гишүүд хүнд өвчин

туссан байх;

Тэжээх үр хүүхэдгүй ганц

бие хүмүүс;

Үр хүүхэд ажилгүй байх;

Тэтгэвэр бага, ажил хийх

боломжгүй байх;

Өндөр настан хэт олон

хүнийг тэжээх;

Өрхийн тэргүүн архичин

байх;

Өрхийн гишүүд ажилгүй байх;

Боловсролын түвшин бага,

боловсрол эзэмших

боломжгүй байх;

Гэр орны орчин нөхцөл

тааруу, хүнд байх, цахилгаан, халуун хүйтэй усгүй байх;

Өрхийн орлого зайлшгүй

зардалд хүрэлцдэггүй байх;

Өвчтэй, группт орсон, хөгжлийн бэрхшээлтэй гишүүдтэй байх;

Ядуу өрхийг тодорхойлсон байдал

Ядуу өрхөд нөлөөлж буй нийтлэг хүчин зүйлүүд

Өрхөд орлогогүй гишүүдийн тоо нэмэгдэх нь өрхийн зардал, хэрэглээг нэмэгдүүлж, улмаар өрхийн нэг гишүүнд ноогдох орлогын хэмжээг бууруулах шалтгаан болж байгааг судалгаанд хамрагдагсад тэмдэглэсэн. Асуулгын судалгаанд хамрагдсан нийт 200 өрхийн өрхийн гишүүдийн дундаж тоо 4 байгаа ч ядуу өрхийн хувьд энэ үзүүлэлт 4.7 байв. Эдийн засгийн өсөлтийг дэмжиж ядуурлыг бууруулах стратегийн баримт бичигт “төрөлтийн түвшин ядуу өрхийн дотор харьцангуй өндөр байна” гэж дүгнэсэн нь үүнийг нотлож байна. Асуулгын судалгаанд нийт өрхийн 900 гаруй гишүүн хамрагдсаны 39.7 хувийг 18 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байв. Оролцооны болон кейсийн оролцогчид 16-с дээш насны хүүхдүүд 8-р ангиа төгсөөд цаашид сургуульд суралцаж чадахгүй, ажил олдохгүй байгаа нь сөрөг асуудлуудыг үүсгэжбайна гэж өгүүлж байв.

Судалгаанд хамрагдсан нийт өрхийн 40.5 хувь гэрт, 39.5 хувь галлагаатай байшинд, 11.5 хувь орон сууцанд, үлдсэн 8.5 хувь зориулалтын бус байр сууцанд амьдарч байна. Өрхийн амьдарч байгаа орчин нь өрхийн хэрэглээ, амьжиргааны түвшинтэй хамааралтай байв. Орон байрны өөрийн

өртөг нэмэгдэх тусам орон байрны тав тухтай байдал сайжирч, өрхийн амьжиргааны шууд бус зардлууд буурах, өрхийн гишүүдийн амьдрах чадвар, нөөц сайжрах нэг нөхцөл болж байна.

Өрхийн амжиргааны судалгаа

Амьжиргааны түвшин тийм үгүй

Нэн ядуу 17.9 82.1

Ядуу 21.9 78.1

Ядуу бус (бага орлоготой) 17.4 82.6

Ядуу бус (дунд орлоготой) 20.8 79.2

Ядуу бус (чинээлэг) 24.2 75.8

Ядууралыг бууруулаын тулд

1 эдийн засгийн өсөлтийг дэмжих

Ядуурлыг бууруулах стратегийн хүрээнд Монгол улсын эдийн засгийн өсөлтийг түргэтгэх зорилгоор макро эдийн засгийн тогтворжилтыг хангаж, зах зээлийн харилцааг улам чөлөөтөй болгох, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх асуудлыг тэргүүлэх чиглэлээ болгон тодорхойлж байна. Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратегийг хэрэгжүүлэх бодлогын цөм нь макро эдийн засгийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах явдал гэж үзэж байна. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь

эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хүн амын орлогыг өсгөх үндэс юм. Эдийн засгийн өсөлтийн гол механизм нь хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн бүтцийг бүрдүүлэх явдал болно. Үүнтэй уялдаж үнэ цэнэтэй томоохон аж ахуйн нэгжийн хувьчлалыг эрчимжүүлж бизнесийн орчин болон бизнесийн удирдлагыг сайжруулан, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж макро эдийн засгийн тогтвортой байдлыг батжуулна.

2 Ядуучуудад чиглэсэн ойр чиглэсэн бодлого явуулах .

Эдийн засгийн өсөлтийн дүнд бий болсон баялгийг оновчтой хуваарилах, ялангуяа ядуучууд болон ядуурлын ирмэгт ойр байгаа хүн амд хүртээх нь ядуурлыг бууруулах стратегийн үндсэн зорилгын нэг юм. Гэхдээ энэхүү хуваарилалт нь ядуучуудад хөрөнгийг шууд хуваарилах арга замаар бус ядуучууд, ядуурлын ирмэгт ойрхон байгаа хүн амын хөдөлмөр эрхлэлт, бүтээмжийг дээшлүүлэх, сурч боловсрох, эрүүл мэндээ сайжруулахад чиглэсэн тодорхой хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх замаар тэдэнд ногдох орлогыг нэмэгдүүлнэ. Мөн эдийн засгийн чадавхитай уялдуулан бүтцийн өөрчлөлт, тэр дундаа улсын салбарын шинэчлэл, төсвийн зарлага, нийгмийн хамгааллын тогтолцоог оновчтой болгох арга хэмжээг хэрэгжүүлнэ.

3 Түүхий эд Боловсруулах

Энэ салбарын хүрээнд мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах аж үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлж, энэ чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих болон бүс нутгийн хөгжлийн зарчмуудтай уялдуулж, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхэд анхаарч байна. Үүнд ноолууран бүтээгдэхүүн, мах, арьс шир, үслэг эдлэл, гурилын үйлдвэрүүдийг хөгжүүлэх, газрын түүхий тос олборлох улмаар боловсруулж авто бензин, дизелийн түлш, мазут зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж үйлдвэрийн шинэ салбарыг хөгжүүлнэ.

4 Ашигт малтмалыг зөв хувиарлах

уул уурхайн үйлдвэрлэлийн хувьд Монгол улсын эрдэс түүхий эдийн баялагийг оновчтой зөв ашиглах үүднээс уул уурхайн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, тус салбарт бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Эрдэс түүхий эдийн шинэ ордуудыг нээх, ашиглах зорилгоор хайгуул судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлж, алт, зэс, нүүрс, газрын тос, цайр болон бусад нэр төрлийн эрдэс түүхий эдийн олборлолтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ оюуны багтаамж ихтэй эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд онцгой ач холбогдол өгч байна.

5 Гадаад харилцааг хөгжүүлэх

Ялангуяа Аялал жуулчлалын салбарыг түлхүү хөгжүүлэх зорилгоор Монголд аялал жуулчлал хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлэх, ялангуяа олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлж тав тухтай зорчих нөхцөлийг хангах үндсэн дээр гадаадаас ирэх жуулчдын тоог ихээхэн нэмэгдүүлэх зорилт тавьж байна. Гадаадын жуулчдыг тохьтой байлгах үүднээс зочид буудлуудын үйлчилгээг олон улсын стандартын түвшинд ойртуулах арга хэмжээ авна. Жуулчны баазуудын тохилог байдлыг хангах, жуулчид, аялагчдын үзэх харах, зугаацах зүйлийг бий болгох талаар анхаарна. Монголын аялал жуулчлалын зах зээлийн сурталчилгааг шинэ шатанд гаргаж өргөжүүлэх шаардлага гарч байна.

6. Газар тариалан, тал аж ахуйг дэмжих

Мал аж ахуй, газар тариалангийн салбарын хувьд эрчимжсэн хөгжүүлэх эхлэлийг тавих, бэлчээрийн менежмент, усан хангамжийг зэрэгцээ тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Малцаг агаарын эрсдэлээс хамгаалах тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн арга тэжээлийн аюулгүйн нөөцийг бий болгоно. Газар тариалангийн салбарт технологийн шинэчлэл хийх, эргэлтийн хөрөнгийн дутагдлыг арилгахад дэмжлэг Хөрс боловсруулах шинэ технологи нэвтрүүлж, байгаль орчинд үзүүлэхгүйгээр газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх бодлого явуулна.

Эдийн засгийн өсөлт нь ядуурлын түвшинг бууруулах, орлогын ялгааг багасгах, улмаар хүн амын тогтвортой амьжиргааг хангах угтвар нөхцөл гэж үзнэ. Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 1995- 1999 онд жилд дунджаар 3.5 хувь, сүүлийн 2 жилд 1 орчим хувь өсч байгаа нь ядуурлыг бууруулахад хангалтгүй юм. Ядуурлыг бууруулах стратегийн үндсэн зорилго нь эдийн засгийн бодит өсөлтийг дунд хугацаанд 5-6 хувьд хүргэж, ядуурлын түвшинг бууруулах явдал юм. Эдийн засгийн тогтвортой өндөр өсөлт нь хүн амын сурах, хөдөлмөрлөх, хөгжих боломжийг бүрдүүлэх бөгөөд түүнийг ядуучуудад чиглүүлэх, уг механизмыг оновчтой болгох явдал нь төр засаг болон иргэний нийгмийн анхаарлын төвд байна. Улс орны хөгжилд иргэний нийгмийн оролцоог аль болох өргөжүүлэх зорилгоор иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийн таатай орчин бүрдүүлэх талаар Засгийн газраас онцгой анхаарч байна. Үүнээс үзэхэд монгол оронд ядуурал газар авч байгаа мөн энэ ядуурал буурахад дорвитой өөрчлөлт гарахгүй байна гэж үзэж болох юм. Мөн монгол орон байгалийн баялаг дээрээ тулгуурлан хамгийн амар хялбар аргаар хөгжих боломжтой улс гэж үзэж болно. Ингэснээр эдийн засгийг хурдацтайгаар хөгжүүлэн ядууралыг багасгаж болно гэж үзэж байна.

 

Мойзм нь эртний хятадын нөлөө бүхий нэг чиглэл юм. Энэ сургаалыг үндэслэгч нь мойзм(мо ди)юм. Тэрээр МЭӨ 479-400 оны үед амьдарч байжээ. Мо ди нь тэр үеийн лу хамээх вант улсад жижиг өмчийн гэр бүлд төрж өссөн гэдэг. Тиймч учраас нийгмийн дунд давхрааны үзэл бодол, эрх ашгийг илэрхийлж нилээд өвөрмөц прагматик философи үзлийг дэвшүүлжээ. Мойстууд цэцэн ухааныг, нэглэл нягтралыг, түгээмэл хайр энэрлийг, тэнгэрийн дур хүслийг авч арвич хямгач байдлыг дээдлэн аливаа халдлагаас хамгаалах аргыг сургадаг байв. Мөн тэдний ихэнх сургаал нь ёс зүйн талаар байдаг байжээ Тэд Күнзийн суртал дахь олон зүйлийг жишээ нь хувь заяа зөвхөн тэнгэрээр тодорхойлогддог гэсэн фаталист үзлийн шүмжлэх замаар мойзм нэртэй сургууль эртний хятадад байгуулагджээ. Күнзийн суртал дахь “хүмүүнлэг ёс” “шударга ёс” гэсэн хоёр ойлголтыг Моз үгүйсгээгүй боловч өөр агуулгатай болгон ашиглажээ. Мозийн хувьд энэ хоёр ойлголтыг амьдралд хэрэгжүүлдэг хүнийг түгээмэл хайртай хүн гэж тооцсон байна. Тухайн үед Мо ди нь күнзийн сургаалийг шүүмжилж, натур философид тулгуурласан материалист ертөнцийг үзэх үзлийг баримталж байжээ. Түүний философийн гол баримтлал нь бүхнийг хайрлах зарчим юм. Мо ди гийн амьдарч байсан. үед нийгэм задарч, зөрчил тэмцэл ихсэж байв. Иймд нийгэмд эв нэгдлийг тогтоох, нийгмийн нэгдэлийг хангах гол хэрэгсэл нь түгээмэл хайр хэмээн тэрээр үзжээ. Ингэхдээ тэрээр тэнгэрийн тухай ойлголтыг Кунзээс бас тодорхой ялгаатай бас агуулгатай болгосон байна. Тэнгэр бол бүх хүнийг жигд хайрладагаараа үлгэр жишээ болдог. Их хаант улс бага улсруу довтлох, чадалтай гэр бүл нь сул доройгоо шахан хавчих ,хүчтэй нь хүчгүйгээ дээрэмдэх, зальтай ньгэнэнгээ хуурах, мэдлэгтэй нь мэдлэггүйдээ сайрхах зэргийг тэнгэр таашаадаггүй. Тэнгэрийн хүсэл нь хүмүүс бие биеээ харйлан туслах юм гэдгийг хэн яаж илрүүлээ вэ?. Гэвэл тэнгэр бол хүн бүрт түгээмэл хайраа хүртээж, түгээж байдгаас мэдэж болно. Тэнгэрт алагчлах сэтгэр үгүй. Иймд бүх хүмүүс бол тэнгэрийн зарц байх ёстой. Тэнгэр бол тодорхой зүйлийг хэзээч тогтоодоггүй. Хүмүүс эрх чөлөөтэй байж, бие биеэ хайрласай гэдгийг л тэнгэр хүсдэг гэж мойзм сургажээ. Түгээмэл хайрын тухай үзлийнхээ үүднээс дайсагналцал, дайныг мойстууд буруушаадаг ажээ. Мойзмын үүднээс ард түмэн бол дээд үнэлэмжийн зүйл мөн. Тэнгэрийн хүсэл эрмэлзэл, ард түмний хүсэл эрмэлзэл хоёр зохицдог. Тэнгэр бол нэн түрүүн энгийн хүмүүсийг хайрладаг. Иймд энэ үлгэрээр захирагч нар энгийн ардыг хайрлах ёстой. Гэтэл жирийн ард түмэн өлсөж, даарч, зүдэрч байхад дээд хэсэг нь зугаа цэнгэл хөөж байна хэмээн мойзм шүүмжилжээ.. Мойстууд хүмүүнлэг чанар ба шударга чанарын тухай ойлголтыг түгээмэл хайр энэрэл гэсэн утгаар хэрэглэж байв. Мозийн гурван бүлэгт даяар ерөнхий хайрын тухай өгүүлсэн байдаг. Моз юуны өмнө онцгой ба даяар түгээмэл гэж нэрлэсэн зарчмуудын хаа ялгааг тогтоох гэж оролджээ. Онцгойн зарчмыг баримтлагчид нөхдаа өөр шигээ ачлах тэдний эцэг эхэд өөринх шиг туслах нь инээдэмтэй гэж ярьдаг. Ийм хүн нөхөддөө хэтэрхий их юм хийж өгөлгүй ягл өөр шигээ тэдний эцэг эхийг мөнл өөрийнх шигээ хайрлах ёстой гэж үздэг. Дараа нь эдгээр зарчмын худал үнэн чанарыг тодорхойлохын тулд моз тэдгээрийн зөвийн олох оролдлого хийсэн. Гурван шалгуурын сүүлчийнх нь нэн чухал юм. Одоо чухам ямар асар их гай зовлон байна вэ?. Энэ их гүрэн буурай улсад довтлох их бага өрх бүлийг хоосруулан, хүчтэй нь буурайгаа дарлах_ цөөн тоотныг олонхи нь буруу ашиглах ,зальтай гэнэн хмүүсийг мэхлэх, сурвалжтан доорлдсыг хчлайн харх нь орчлонгын гай гамшиг ман гэж би хэлэх байна. Энэ өүх гай гамшгийн шалтганыг эрэгцүүлэн бодвол яаж үүссэн байх вэ?. Бумдыг хайрласан бусдад тус болсноос үүсэв үү?. үгүй гэж бид хариулах ёстой. Хорвоод бусдыг үзэн яддаг, бусдад хор хүргэдэг хүүүөийг нэрлэ гэвэл бид тэднийг үгүйсгэсэн ба бүхнийг багтаасан гэж нэрлэх үү?. Тэгвэл онцгойн зарчим буруу. Бусдыг муучлагч хүн оронд нь ямар нэгэн юм өгөх ёстой. Иймд онцгойг даяар ерөнхийгөөр соль гэж би хэлж байна.. яагаад онцгой буюу үгүйсгэлийг даяар еранхийгөөр сольж болох вэ?. Үүнд хариулах нь: бусад улсад өөрийнх шигээ харилцдаг улсад хэн хаодах вэ?. Бусдын хотод өөрийнх шигээл халдах болно. Бусдын орон байранд өөрийнх шигээ ханддаг байхад. Бусдын орон байшинд хэн сүйтгэх вэ?. Бусдын орон байшинд өөринх шигээл хандах болно. Иймд улсууд бие биедээ довтлохгүй, эзлэн авахгүй байвал, өрх гэр, хүмүүс бие биенээ сүйтгэхгүй, хор хүргэхгүй байвал энэ нь хорвоод гамшиг уу?. Тус уу?. Энэ бол тус гэж бид хэлэх ёстой. Хэрвээ бид янз бүрийн ач тусын тухай яривал тэдгээрийн хаанаас үүссэн вэ?. Тэдгээр нь бусдын хайрлаж бусдад сайныг үйлдсэнээс үүссэн гэж бид хэлнэ. Хорвоод бусдын хайлаж, бусдадаа тус хүргэдэг хүмүүсийг нэрлэ гэвэл бид тэдгээрийг үгүйсгэгчид гэх үү?, бүхийг хамрагсад гэх үү?. Тэд бүхнийг хамарагсад гэж бид хэлэх ёстой. Тэгвэл харилцан түгээмэл байх нь хорвоогийн гол ач тусын шалтгаан биш үү. Иймд бид даяар ёрөнхийн зарчим зөв гэж хэлж байна. Моз ингэж хэрэглээний үндэслэгээг ашиглаж даяар ёрөнхий хайрын үнэлэмхүй хайрыг нотолж байна. Хорвоод ач тус болж хорвоогийн гай гамшигийг зайлуулах үүрэгтэй хүмүүнлэг хүн өөрийн болон бусдын үйлдийг шалгуур болгож даяар ёрөнхий хайрыг тогтоох ёстой. Хүн бүр энэ шалгуурийн дагуу үйлдлэж байгаа цагт сонор чих нурц нүд бий? Би дээ хүчин зүтгэхийн тулд хариу хийнэ. Бие биеийн төлөө хөдөлмөрлөхийн тулд гар хөл бэхжинэ., зөв зарчмыг мэдэгчид бусдыг цуталтгүй сургамжилна. Тэр цагт хөгшид болон бэлэвсрэгсэд атлахдаа дэмжлэг ачлалтай болж залуус буурай хүмүүс анчид доройтолдоо тулгууртай болно. Төр түмний хувьд тус болох шалгуураар моз бүх үнэт зүйлсийг тодорхойлж байв.мөн энэ шалгуурыг моз даяар ерөнхий хайрын таатайн нотолгоонд гол болгон ашиглажээ. Сүүлчийн бүлэгт өгүүлэхдээ хүнлэг хүний ажил бол тусыг бодож түүний гай зовлонг арилгах явдал юм гэж үзсэн. Хүний зүр сэтгэлийн тал нь зовж тал нь жаргаж байх учиртай гэж сургаж байжээ. Хэнийгч ялгалгүй бүх хүнийг тэгш хайрлах ёстой. Амьдралдаа мөрдөж байгаа аливаа зарчмын үнэн худлыг үндэс, баталгаа, хэрэглэ гэсэн 3 шалгуураар шалгана. Зөв зарчим бол тэнгэр, сүнс үйлийн дур хүсэлд үндэслэнэ. Тэр нь жирийн олон түмний хараа сонсголоор батлагдан .түүнийг нь төр ёсонд удирдах урлагт хэрэглэнэ. Эндэс эцсийн шалгуур нь төр улс болно. Бүх улс төрийн удирдлаганд шалгагдсан арга зарчим нь ганц улсын биш, түгээмэл арга болох учраас ,бүх улсын нэгэн түгээмэл аргыг хэрэглэвэл харилцан ойлгогдож улс хоорондын дайн самуунд хүрэхгүй. Тэрхүү түгээмэл арга зарчим нь түгээмэл хайр энэрэл байх болно. Түгээмэл хайр энэрэл тогтвол түгээмэл аж жаргар ирнэ. бусдыг хайрлаж байгаа хүн бусдаар хайрлуулна. Тэнгэр бол хаан хүний үлгэр жишээ. Хаан хүн тэнгэрийн тааллыг мэдэх ёстой. Хүмүүсийг даяар ёрөнхийн хайр дагадаг болгоход завхан шашны төдийгүй улс төрийн үндэслэгээ шаардлагатай. Моз шашатирын гурван бүлгийг ноёнтой эвтэй байх гэж нэрлэсэн байна. Тэдгээрт моз төрийн үүслийн тухай онолоо хөгжүүлжээ. Энэ онол ёсоор бол төрийн тэргүүний нэр хүнд хоёр үндсэн дээр тулгуурладаг нь ард түмний хүсэл зориг ба зориг хүсэл юм. Цаашилбал тэргүүний үндсэн зорилго нь даяар ерөнхий хаййрыг мрдөж буйг шагнаж, ингэхгүй байгааг шийтгэж хүмүүсийн үйл ажиллагааг хангахад оршино. Төр улс нь ард түмний хүсэл эрмэлзэл болон тэнгэрийн таалалд үндэслэгдэнэ. Иймээс хаан хүн хүмүүсийн үйл ажиллагааг ажиглан шинжилж, түгээмэл хайр энэрэлыг дагагсдыг шагнан урамшуулж, үл дагагсдыг шийтгэж байвал түүний алдар нэр өснө. Төр улс үүсээгүй байхад хүмүүс зав бурууг өөр өөрийнхөөрөө ойлгож байв. Энэ нь эмх замбараагүй байдлын шалтган болсон юм. Иймээс хүмүүс хамгийн чадварлаг багөөд сайн үйлтнийг тэнгэрийн хөвгүүн хэмэн ханд өргөмжилжээ. Ийнхүү төр улс нь эмх замбараа, нэгдмэл хэм хэмжээг тогтоохоор үүссэн байна. Дээдсийг дага ,доодыг бүү дага. Бүгд нэгдмэл сахилга баттай байх ёстой. Мозийн үзлээр бол засгийн иэргүүн эрх мэдлийг хэрхэн олж авсанаараа хамаарахгүй хорвоогийн бүх хүнд хэв хэмжээ болох зарлиг шийтгэн гаргадаг. үүнд хүн бүр сайн буюу мууг сонсоод энэ тухай дээш нь мэдэгдвэл зохино. Дээшхи нь зөв гэж үзэж байгааг цам зөв гэж үзэх ёстой. Харин дээд бурууу гэж үзэж байвал цөм буруу гэж үзэх ёстой. Моз нь төр абсолют байх ёстой гэж баталж байв. Энэ бол төрийн тухай түүний онолоос зайлшгүй гарах ёстой зүйл юм. Учир нь хүмүүс зөв бурууг ялгаж чадахгүйгээс анх аүиүүс төрийг байгуулсан. Иймд мо зигийн үгээр бол төрийн нэгдэхь үүрэг нь нэгдмэл хэмжүүр тогтоох юм. Төр улсад ганцхан л хэмжүүр байх ёстой бөгөөд өөр бусад хэмжүүр байх бололцоогүй юм. Хэрэв тиймсэн бол хүмүүс тэр даруй эмх замбараагүй байдлаас шууд хэвийн байдалдаа орно гэх мэтээр улс төрийг номлодог байжээ. Мойзмд мэдлэгийг олон талтай байдгийг авч үзсэн байдаг.мэдлэг нь үнэн зөв байх нь түүний эх үндэс баталгаа хэрглээтэй холбоотой ажээ. Мөн мойстууд уламжлалт мэдлэг, соёлыг илүү боловсронгуй болгон шинэчилж ашиглах хөдөлмөр практик мэдлэгийн гол үндэс хэмээн эмпирик болон шинэлэг үзэл санааг гаргасан. Хүн бүр танин мэдэх чадвараараа адил ард түмний хөдөлмөр, практик үйл ажиллагаа нь мэдлэгийн үндэс бөгөөд шалгуур нь болдог. Мэдлэг ард түмэнд үйлчлэх ёстой. Мойстуудын үзлээр ямар нэг зүйлийг танин мэлэхийн тулд манин мэдэх чадвар нь танин мэдэж байгаа зүйлдээ эсрэг зогсох ёстой. Нүд чих зэрэг мэдрэхүйн эрхтэнээс өгсөн төсөөлийг оюун ухаанаараа тайлбарлана. Туршлагагараа гаргаж авсан мэдлэг, уламжилж авсан мэдлэг, оюун бодомжоороо гаргаж авсан мэдлэг гэсэн 23 төрлийн мэдлэг байдаг. Танин мэдэгдэж байгаа зүйлсийг нэрийн мэдлэг, баримтын мэдлэг, зохицлын мэдлэг, үйлдлийн мэдлэг гэж ялгаж үзнэ. Юуг мэдэж байна гэдэг нь нэрийн мэдлэг юуны тухай мэдэж байна гэдэг нь баримтын мэдлэг ямар нэр баримтанд зохицож байна гэдэг нь зохицлын мэдлэг тухайн юмыг яаж хийх вэ гэдэг нь үйлдийн мэдлэг юм. Хүмүүсийн үйл үйл ажиллага нь ашиг олж, хор хөнөөлөөс зайлсхийхэд оршдог. Хамгийн их ашиг хамгийн бага хор хөнөөлийн сонгох хэрэгтэй. Тааламжтай юм ашигтай, тааламжгүй юм ашиггүй. Төрдөө эцэг эхдээ хүмүүст ашигтай юм хийж байга бол шударга байна гэсэн үг.моз ийн сургаал ийм багаад түүний үеийн бүх эх сурвалж, түүнийг амьдралынхаа туршид энэ сургаалиасаа нэгч ухраагүйг гэрчилж байна.

ih zasag huuliin uzel sanaa

2009 оны 11-р сарын 28 Нийтэлсэн bopbop

Түүхэн сурвалж бичгүүд болон эрдэмтэд, судлаачдын зохиол бүтээлүүдэд тэмдэглэн дурдсан их засагт хамаарах заалтуудыг түүвэрлэн авч, нэгтгэн шинжиж үзвээс тооны хувьд цөөн бус, агуулга хүрээний талаар өргөн бөгөөд баялаг болох нь илэрхий мэдрэгднэм. Агуулга, багтаамж нь нийгэм, төрийн амьдралын бүх үндсэн хүрээг хамарсан агаад монголын унаган төрх, өвөрмөц онцлог, төрийн бодлого, нийгмийн зохион байгуулалт, амьдралын хэв маяг, зан заншил, иргэний ёс, аж байдлыг гүнзгий тусгасан шинжтэй байна. Чингисийн хаант улсын дүр төрх, шинж төлөв төрийн цааздаа тусаж байх нь зайлшгүй төдийгүй Монгол улс дэлхийд алдаршсан хүчирхэг гүрэн болж мандан хөгжсний нэгэн үндэс шалтгаан нь энэхүү хууль цааз, түүний хэрэгжсэн үр дүнд оршиж байсан байж болохыг үгүйсгэх юун.

Ямар боловч энэ нэгдсэн цааз Чингисийн хаант улсын төр оршин тогтнохын нэгэн гол үндэс, хүчирхэгжин мандаж, төрийн дотоод, гадаад бодлого биелэн хэрэгжих чухал хэрэгсэл, монгол үндэстэн бүрэлдэж, нийтлэг маягийн эдийн засаг, аж ахуй, хэл бичиг үсэг, удам угсаа, зан заншил бүхий соёл иргэншил тогтон төлөвших хууль зүйн нөхцөл болж үйлчилсэн нь тодорхой болой. Иймээс Чингисийн хаант улсын хууль цаазын гол илэрхийлэл болсон Их засаг"-ийн заалтуудыг тогтоосон хэм хэмжээнийх нь агуулга, хүрээг үндэс болгон төлөржүүлэн ангилж үзэх нь зүйтэй болов уу. Эл ялдамд их засгийн заалтууд ямар дэг журам, зан үйлийг тогтоосон, тэр нь хууль зүй ямар агуулга, учир утгатай бөгөөд нийгмийн амьдралд хэрхэн нөлөөлсөн, хууль цаазын цаашдын зохицуулалтад ямар байдлаар уламжлагдах шинж төлөв агуулж байсныг тайлан тайлбарлах нь чухал хэмээн "Их засаг"-т хамаарах заалтуудын агуулгыг нэгтгэн дүгнэж үзвэл тогтоомжийнхоо утга учир зохицуулсан зүйлийнхээ зориулалтаар үлэмж баялаг юм. Тухайлбал, монголын нэгдсэн улсын бүрэн эрхт байдал их хаан, түүний эрх мэдэл, засаг захиргааны хуваарь төрийн байгууллагын тогтолцоо, түүний байгууллагуудын эрх, үүрэг, түшмэдийн ёс, улсын санхүү, алба татвар, цэргийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, аж ахуй эрхлэн хөтлөх, газар нутаг, ус ургамал, ан эзэмших, ашиглах, хамгаалах журам, гэр бүл, зан заншил, эрүүгийн бодлого, гэмт хэргийн төрөл, ял шийтгэлийн хэлбэр, хэмжээ зэрэг олон асуудлыг хуульчилан бэхжүүлсэн бөлгөө.

Орчин цагийн ёс, олон түмэнд ойлгомжтой болгох зорилгын үүднээс дээр дурдсан зүйлүүдийн Чингисийн хаант улсын хууль цаазын агуулгыг авч үзэхэд харгалзан үзэх зүйтэй хэмээн тооцном.
Хуулийн зохих заалтуудыг дурдахын хамт ямар сурвалж, хэний бүтээлд хэрхэн тэмдэглэснийг өгүүлэн утга учрыг нь тайлах, орчин үед өвлөн залгамжилж болох санаа бодлыг илэрхийлэн гаргахыг хичээсэн болой.
ХШ зууны эхээр бүрэлдэн тогтсон Чингисийн хаант улсын хууль цаазын агуулгын нэгэн гол чиглэл нь улсынхаа бүрэн эрхт бэхжүүлэн хамгаалахад чиглэж байв. 

Чингис хаан, "Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын далай хааны зарлиг ил болгон дээр дор хүрвээс биширтүгэй, аюутутай" хэмээн зарлиг буулгаж, улмаар энэхүү зарлиг нь төрийн тамган дээр сийлэгдсэн нь улсын бүрэн эрхт байдал, төрийн тэргүүлж буй жааны дээд эрх, нэр төрийг илтгэсэн улс төр, хууль цаазыи гүн агуулгатай ажгуу. Энэ нь монголчуудын байгуулсам улс бол монгол угсаатны нэгдсэн улс мөн. Тус улс нь эх дэлхийн хамгийн хүчирхэг, бүрэн эрхт улс бөгөөд түүнийг ямарч улс орон хүндэтгэн биширч, бодлого, саналыг нь анхааран үзэж, найрсаг харилцаатай байх утга санааг илэрхийлж байв. Чингис хаан гадаад бодлого, дайн явуулах, найрамдах, эвлэрэл тогтоох зэрэг улсын бүрэн эрхт байдалт хамаарах асуудлыг Их Хурилдайгаар хэлэлцэх журмыг хатуу баримталж байсан нь улсынхаа бүрэн эрх, халдашгүй байдлыг ариун дархан эрх, ашиг сонирхол хэмээн өндөрт тавьж, түүнд маш анхааралтай хандаж байсныг харуулна.

Алив улс оронтой харилцахдаа Монгол улс биеэ даасан хүчирхэг улс мөн болох үүднээс харилцаж, мөн ийм улс гэдгийг хүлээн харилцан бие биедээ итгэл, хүндэтгэл үзүүлж байх зарчмыг удирдлага балгож байсан болой.
Монгол улсаас гадаад улс оронтой харилцаахдаа төрийн элч илгээж улсынхаа бодлого, саиалыг ойлгуулах нь хамгийн гол хэлбэр байсан аж. Тийм учраас алив улсын тэргүүнтэй харилцах бодлого, саналаа илэрхийлэх, дайн зарлахад заавал элч илгээж хариуг нь харгалзан үзэх зохих бодлого явуулж байжээ.

Монгол улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлэн хангахдаа төрийн тэргүүн их хааныг дээдлэн биширч, түүний гарвал угсаа, нэр төрийг хүндэтгэн хамгаалахтай гүнээ холбон үзэж үүндээ шишин, ёс суртахууны зан үйлийг эрхэмлэн ашиглаж байсан бөлгөө. "Тэнгэрээс соёрхсон Чингис хааны зарлиг эргэлзээгүй хэмээсэн пайзын үгс, "Мөнх тэнгэрийн ивээлээр улс орныг тохинуулж байхад үзэх нүд, сонсох чих болж яв" хэмээн Шихихутагт хандан буулгасан Чингис хааны зарлиг, Чингисийг “Их монгол улсын далай хаан”, ”Эзэн богд Чингис ", "Хамаг олны эзэн", "Хөх тэнгэрээс заяагаар төрсөн хүлэг богд эзэн” гэх зэргээр соёрхсон өргөмжлөл нь улсын бүрэн эрхт байдлын илэрхийлэл болсон хаан хүний халдашгүй байдал, бүрэн эрхийг баталгаажуулсан хэрэг болой. Чингис хааныг дээдлэн хүндэтгэх нь Монгол улсын бүрэн эрхт байдлыг зөвшөөрч буйн илэрхийлэл, улсын иргэд хаанаа бишрэн итгэх нь бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрч буйн баталгаа хэмээн үзэж байв.

Ж.Вернадский "Чингис хааны их Яса /засаг/-ийн судалгаа, түүний агуулга" бүтээлдээ "Төрийн дээд эрх хаан хүнд төвлөрч, хан цол нь төрийн дээд эрхийн баталгаа болно", "Чингис хаан олон улсын харилцаанд хандахдаа өөрийгөө бурхан тэнгэрээр хамгаалуулан удирдуулдаг гэж үздэг байв" хэмээн бичээд тавьсан шаардлагаа биелүүлэхгүй бол юу тохиолдохыг бурхан тэнгэр зааж өгнө гэсэн итгэл, бишрэлээр авсан арга хэмжээгээ зөвтгөн үзэж байсньг тайлбарласан байдаг.

Өөрөөр хэлбэл, төрөөс /хаанаас/ авсан онцгой арга хэмжээ, түүний дотор дайн зарлах, цээрлэл үзүүлэх зэрэг үйлдлүүд ч тэнгэр бурхнаас зааж өгч буй зайлшгүй зүйл хэмээн хаант төр, эзэн хаанд итгэх нь хууль мэт хүчтэй, ёс суртахууны хувьд бишрэн хүндэтгэх учиртай байсан аж.  
Улсын бүрэн эрхт байдал, хааны хэмжээгүй эрх мэдлийн илэрхийлэл нь их хаанаа сонгон өргөмжлөх түүнд хүндэтгэл бишрэл үзүүлэхэд илэрмуй. Чингисийн хаант улсын хууль цаазын бүтэц, агуулгыг сэргээн тогтоосон Сайшаал "Хааны орыг залгамжлахад эрх биш ил аймгийн ахмад ба алтан ургийн Хурилдайгаар сонгох хэрэгтэй", Ж.Вернадский "Хурилдайгаар шинэ хааныг сонгоход бүх анхаарлаа хандуулдаг. ... Хууль ёсоор сонгогдоогүй хэн боловч өөрийгөө хаан хэмээн өргөмжилж болохгүй" гэж бичжээ. Монголын нууц товчоонд өгүүлснээр 1206 онд Онон мөрний эхэнд чуулсан Их Хуралдайгаар Тэмүжинийг Чингис хаан цолтойгоор Монголын нэгдсэн улсын их хаанд өргөмжилсөн байдаг нь тодорхой баримт болой. Хуралдайгаар хааныг сонгодог талаар А.Жувейн, Рашид-Ад-Дин, Хэбрэус, Плано Карпини, Д.Гонгор, Ш.Нацагдорж, Ч.Далай зэрэг олон эрдэмтэд бичсэн байдаг бөлгөө. А.Жувейни хаанд өргөмжлөгдөгсөд хаан хэмээх цолыг эрхэмлэн хүндэтгэж албан бичигт гагцхүү тэр цолыг бичиж, бусад цолыг бичдэггүй журамтай байсныг тэмдэглэсэн байна.
Хааныг Их Хурилдайгаар сонгох нь улсыг жолоодож, төрийг тэргүүлэх их хааны хэмжээгүй эрх мэдэл улсын бүрэн эрхт байдлын хууль зүйн баталгаа байсан ажгуу. Чингисийн хаант улсад их хааныг өргөмжлөн хүндлэх ёс, улс төр, зан заншлын хэм хэмжээгээр гол төлөв бэхжигдэн төрийн амьдралд сахигдаж, олон түмний итгэл бишрэл, хүндэтгэл, соёрхлыг хүлээсэн зан үйл болон мөрдөгдсөн авай.

Төрийн тэргүүн - их хааныг өргөмжлөх улс төр, зан заншлын хэм хэмжээ нь өмнөх үеийн монголын төрийн уламжлалт ёсыг өвлөн залгамжлахын хамт өөрөөсөө хойшхи үеийн төрийн ёсонд эерэг гүн нөлөө үзүүлсэн төдийгүй орчин үеийн төрийн ёсонд төрийн тэргүүнээ, төрийн өндөрлөгийн дээд албан тушаалтнаа сонгох, шинэ агуулгаар баяжуулан хэрэглэж болох ач холбогдолтой болмой.

Улсын бүрэн эрхт байдал, төрийн тэргүүн хааны өндөр дээд эрх төрийн цаазыг батлах, биелүүлэх зан үйлд тод илэрч байсан бөлгөө. Төрийн нэгдмэл цааз хуультай байж, түүнийг их хаан батлан, улс орон, ард иргэд нийтээрээ хүндэтгэн биелүүлэх, эс биелүүлвээс гэмтэн болох нь улсын бүрэн эрхт байдал, туурга нэгт улс оршин тогтнохын нэгэн үндэс байсан болой. 1206 оны Их Хурилдай дээр улс орон нэгдмэл цаазтай байхыг тунхаглаж, төрийн хуульч, улсын дээд заргачийн орон тог бий болгон хааны хууль зарлигийг эмхэтгэн дэвтэрлэж, түүнийг "ургийн урагт хүртэл үүрд хэн ч бүү өөрчилтүгэй" хэмээн тогтоосон болой. Аравны даргаас эхлээд түмтийн захирагч, шадар сайд хүртэлх бүх албан тушаалтнаас төрийн хууль зарлигийг хатуу чанд биелүүлэхийг шаардаж байжээ. Чингис хаан "Миний зарлигийг аман дээрээ даган алсдаа зөрчиж, уснаа унагасан чулуу, өвснөө гээсэн зүү мэт хөсөрдүүлэгсэд болбоос нийтийг захирч үл чадмой" хэмээн зарлиг буулгасан нь хуулийг нэг мөр ойлгон зүрх сэтгэлээрээ чанд сахиж тэгснээрээ төр хүчтэй ба  гүн ухааны учир шалтгаантай ажгуу. Хууль цааз биелүүлэхийг шаардах төдийгүй түүний тухай тайлбарлан таниулах, учирлан зөвлөх ажлыг зориуд явуулж, харъяат иргэдээ хуулийн дагуу удирдан засах нь Чингисийн хаант улсын төрийн бодлогод чухал байр суурь эзэлж байжээ. 

Рашид-Ад-Дин "Судрын чуулган" хэмээн бүтээлд "Түмтийн ноёд, мянгатын ноёд хийгээд зуутын ноёд он бүрийн эхэн ба эцэст хүрэлцэн ирж Чингис хаан билэгийг хичээнгүйлэн сонсоод буцваас цэрэг анги ноёлж чадна. Хэрэв орд харшдаа саатаж билэг сургаалыг эс сонсвоос цээл уснаа шидсэн чулуу, хулснаа харвасан сум мэтээр мөр сураггүй орших болой. Ийм хүн удирдагч болбоос зохихгүй" хэмээн бичсэн байдаг. А.В. Рязановский "Түмт, мянгат, зуутын ноёд жилийн эхэн, адаг хоёрт хаанд бараалхаж түүнээс юу сургахыг сонсч хариад цэрэг иргэдээ захирна" хэмээн "Монголын эрх зүй" номондоо өгүүлжээ.

Монголын хууль цаазын эрт эдүгээгийн түүхд "Алив ноёд жилийн эхэн ба адагт ирж Чингис хааны соёрхох сургахыг сонсч эргэж хариад цэрэг ард вугаай асарч чадна. Соёрхох сургахыг үл сонсон гэртээ суугсад бол зэгсэнд харвасан сум, усанд орхисон чулуу мэт сураггүй болно" гэж өгүүлсэн нь бий. Янз бүрийн цаг үед янз бүрийн эрдэмтдийн бичсэн зүйлс хэлбэрийн хувьд зөрүүтэй ч агуулгын хувьд нэгэн адил болмой. Тухайлбал, Хаант төрөөс их хаан тэргүүлэн жил бүрийн эх, адаг хоёрт төрийн засаглах гол албан тушаалтнуудыг цугларуулан цааз, сургаал буулган, үүрэг зөвлөгөө айлдаж тэр нь хууль цаазыг биелүүлэхэд улс төр, хууль зүйн чухал үүрэг гүйцэтгэж байсныг илтгэн харуулна.

Чингис хаан хуулийг гуйвалтгүй биелүүлэхийг шаардан түүнийг найдвартай хамгаалахыг зарлигдаж байсан нь өөрийн нь үед ч, залгамжлагчдынх нь үед  хэрэгжиж байсныг тэмдэглэвэл зохилтой. Жишээлбэл: Италийн жуулчин Марко Поло монголчууд хааныхаа "зарлиг" тушаалыг ертөнцөд хосгүй сайн дагаж гүйцэтгэдэг"  гэж тэмдэглэсэн байдаг. Ибн Батутыгийн тэмдэглэснээр Чингисийг залгамжлагсад Чингисийн цусны биш ноёдоос дурдсан хугацаанд их засгийг зөрчсөн эсэхийг мэдэхээр дээд албаны хүмүүстэй жил бүр цуглаж хэлэлцэн ямар нэг ноёны гэм буруутай байдал илэрвэл албан тушаалаас нь халж байсныг Ж.Вернадский өгүүлэлдээ бичсэн бөлгөө.

Чингисийн хаант улсад нийт хүн ам аль нэг аравт, зуут, мянгат, түмтэд харъяалагдан аж төрж амьдрах иргэдийн харъяаллын тогтолцоог бий болгож хуулиар бэхжүүлсэн ажгуу. Энэ тухай хуулийн тодорхой заалтууд байсныг өгүүлсэн бүтээлүүд бий. А.Жувейни "Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх" номонд "Хүн ард харъяалагдан бүхий зуут, мянгат, аравтдаа байваас зохимой. Бусад нэгжид шилжиж үл болно. Өөр газарт очоод өмчлөгдөн хоргодож үл болно.Энэ зарчмын зөрчин шилжигсдийг цэрэг, ардын өмнө цаазаар автугай" хэмээн бичсэн байдаг байна. Мөн ийм утгатай зүйлийг Япон улсын түүх, Чингис хааны товчоон зэрэгт бичсэн нь бий. Харъяаллаын ийм тогтолцоо нь улсын иргэдийг засах, цэрэг, иргэний амьдралыг явуулах зохион байгуулалтыг хангаж байжээ. Үүний үндсэн дээр цэрэгт татах, цэргийг зохион байгуулах, байлдах ажилллагаа явуулах, цэргийн хэрэглэл, морь, унаа, хоол хүнс дайчлан гаргуулах, алба авах, авд явах, нүүдэл суудал хийх, байгалийн бэрхшээлээс гарах зэрэг ажил хэрэг зохион байгуулагдан явагдаж байжээ.
Улс, иргэнийг засах дотоод нарийн дэг журмыг хуулиар тогтосон нь Чингисийн хаан улсын хууль цаазын агулгын нэгэн онцлог, гол чиглэл болой. Түмт, мянгат, зуут, аравтын захирагчийн тушаал, шийдвэрийг харъяат иргэд нь заавал биелүүлэх үүрэгтэй. Гэхдээ ийнхүү тушаал, шийдвэр гаргах нь жинхэнэ үнэнд нийцсэн бодитой байх үндэслэлийг хуулиар тогтоожээ. Тушаал буулгахад заавал гурван хүн нотолсон байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, гурван хүн адил нотолгоо гаргасан нөхцөлд тушаалаа буулгаж байхыг хуулиар тогтоосон байна. Энэ тухай Сайшаал "Зарлиг захиа буулгахад заавал гурван хүний хэлсэн нь адил байх хэрэгтэй. Тийм болвоос сая биелүүлж болно. 3 хүн хэмээхийн нэгэнд нь өөрийн бие тооцогдмой.

Өөрийнхийг бусдын хэлсэн лүгээ ялангуяа мэргэдийн яриа лугаа адилтгах хэрэгтэй. Эс тэгвээс зарлиг буулгаж үл болно" гэж хуульд заасныг тэмдэглэжээ. Л.Дэндэв Их засгийн нэгэн зүйлд "Гурван хүн аад авалцан зөвшөөрсөн хэргийг хаана ч өгүлж болмой. Тийм бус бол батлан итгэж болохгүй" "Өөрийн ба бусдын үгсийг учир мэдэх хүмүүсийн үг лүгээ харьцуулан үз. Хэрэв нийлбэл бусдад хэлж болно. Эс нийлбэл хэлж болохгүй" хэдеээн заасан гэж бичсэн бөлгөө.
Дотооод засаглалын журамд татвар, өртөөний тухай хуулийн заалт томоохон байр эзэлнэ. Чингисийн хаант улсын засаг захиргааны зардалд татварын тогтвортой систем тогтоох шаардалаг гарсан нь зүйн хэрэг. Тийм учраас Чингисийн хаант улсын хууль цаазад татварын талаар нэлээд боловсронгуй журам тогтоосон аж. А.Жувейни "Монголын эзэмшилд улс орнууд, хүн амыг нэгтгэсний дараа тооллого явуулж, аравт, зуут, мянгатаар бүлэглэн зэвсэгт хүчнээ өөрчлөн байгуулдаг байв. Мөнгөөр тооцохгүй өртөө шуудангийн татвар, алба болон мал, цэргийн хүнсэн татварыг тусгай журмаар тогтоов", Бар Хэбрэус "Монголын бүх үндэстнүүд жил бүр хонь, үхэр, үнэт эрдэнэ, агт морьд, цагаан идээ, бөс бараатайгаа ирж ноёддоо хандив өргөнө" гэж бичснийг Ж.Вернадский "Чингисийн хааны их Яса /засагАийн судалгаа, түүний агуулга" бүтээлдээ тэмдэглэжээ. Албан татвар нь эзэлсэн орны ард иргэдээс хураах татвар, өөрийн харъяат иргэдээс хураах татвар хэмээн хуваагдаж байв. Монголын нууц товчоон дахь баримтаас үзэхэд Тангуд улсын хаан Хашин "Хамаг Тайчууд улс өндөр дэрсний нөмөрт өсгөсөн олон тэмээгээ өргөл болгон тусалъя. Өөрийн гараар нэхсэн өрмөг бөс эдээ бэлэг болгон өгье" хэмээн өчсөн нь бий. Бас "Тангуд иргэнээс тэмээ татварлан тууж барагдахгүй олон тэмээ авчирч өгөв" гэж өгүүлсэн байдаг. Цэрэг татах үед цэргийн хэрэглэх унаа, хоол, хүнс, хэрэглэгдхүүнийг тухайн аравт, зуут, мянгатаас татварлан гаргуулдаг журмыг хуулиар тогтоосон болой. Монголын нууц товчоонд тэмдэглэгдэн үлдсэн цаазаас . үзэхэд Чингис хаан хишигтэн цэргийг бүрдүүлэх журмыг тогтоосны дотор миний шадар цэрэг "хэрэглэх юмаа харъяат мянганы дотроос татан авагтун", "уг газраасаа уналга морь бэлтгэж иртүгэй" хэмээн зарлигласан нь ёсчлон биелэгдэж хишигтэн цэрэг эмхлэн байгуулагдсан болой.

Их засагт " ... хэн нэгэн цэрэгт оу дутагдвал даруй нийлүүлэн өгтүгэй" гэсэн заалт байсныг "Монголын хууль цаазын эрт эдүүгээгийн түүх" номонд өгүүлсэн байдаг.
А.Жувейни "Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх '" номондоо "Хэзээ ч гэсэн хамаагүй дайсантай тулалдах буюу урвагчийг дарах үүргээс бууж ирвэл 18 зэвсгээс туг, далбаа, зүү, хадаас, татлага, дээс, морь, унаа, хийгээд илжиг, тэмээ зэрэг хүлэмжид хэрэглэх юмыг тэднүүсээс татварлан авна. Хүн бүр харъяалагдан бүхий аравт буюу зуутаас хуваарилан даатгасан хувь юугаан хангаж өгөх ёстой" хэмээн бичснийг Өвөрмонголын эрдэмтэн Намжил "Чингис хааны засаг ба билэг" бүтээлдээ дурджээ. Чингис хаан зарлиг буулган бадарчин, заргач, эмч, эрдэмтэн, лам санваартан, даяанч, шарил ариутгагч нарыг татвараас чөлөөлж байжээ. Жорж Вернадский "Хүн амын давхаргын тодорхой бүлэг хүмүүс тусгай үүрэг, түүчлэн татвараас чөлөөлөгдөж байв. Тйим хүмүүсийг шашны чиглэлээр сүм хийдэд холбоотойгоор нъ, мөн зохион бүтээгч, төрмийн дархчууд, гар урчууд зэрэг татвйраас чөлөөлөгдөх хүмүүсийг өөрийн нь үнэт зүйлээр баталгаажуулдаг байжээ" гэж бичсэн нь бий.

{mospagebreak} 

Сайшаал шашны хэргэмтэн, шавь, эмч сурагчаас бусад ард иргэн гааль, гувчуур тушаах үүрэгтэй байсныг дурдсан байдаг. Мөн Чингис хааны үед цэргийн алба, өртөөний алба болон энгийн гааль, гувчуур хэмээх татвар авч байсан тухай В.А.Рязановскийн бүтээлд тэмдэглэгдснийг өгүүлсэн байна. Энэ бүхнээс үзэхэд албан татварын бодлого түүний төрөл, хэлбэр хэмжээ хууль цаазад өөрийн зохих байр суурь эзэлж байсан нь илт байна. Татварыг мөнгөн хэлбэрээр авах журам байгаагүй ч эд хөрөнгө, мал уналга, хүнсэн бүтээгдхүүнээр авах ба биеэр журам тогтон хэрэгжиж
Өртөөний алб бол ард иргэдийн эд хөрөнгө мзци бүтээгдхүүнээ нийлүүлэн.  биеэр ажиллах явдл1шИ хосолсон өвөрмөц алба бөлгөө. Өртөөний алба н! Монголчуудын нүүдэлчин маягийн амьдрал, хүн амый] тоо, байршил, аж байдал, газар нутгийн өргөн уудйя байдал, эрхлэх аж ахуй, нэгдсэн төрийн бодлого зэргий! тусгасан өвөрмөц онцяогтой. Зориулалтын хувьд мэдм шуудан хүргэх, төр, цэргийн элч төлөөлөгч» зорчивд явагчдад уналга, орон байр, хоол хүнс, хүн хүчээш үйлчлэхэд чиглэгдэж байжээ. Өртөөний албаны талаадо) Сайшаалын "Чингис хааны товчоон" бүтээлД дурдсанчлан нилээд тодорхой заалт Чингисийн хаанК улсын хуль цаазад хуульчлан бэхжигдсэн ажгуу. Уг бүтээлийн "Ерөнхий хууль буюу Чингис хааны үндсэй хууль товчоон" хэмээх бүлгийн "Зам нэвтрэх б өртөөний хууль " гэсэн хэсэгийн 41-р зурваст "Өртөө бүрд нэвтрэх зохих тооны хүн, унаа, жич идэш, зууш зэрэг хэрэглэх зүйл ба зардал хангалт зэргийг нь  тохируулж хуваадаг. Тухайлбал, нэгэн замын өртөө пь хоёр түмнээс хангагдана. Түмэн нь мөн өрх бүрээс алба татварлана. Энэхүү өртөөгөө жил бүр байгуулж, дутах зүйлийг нь эргэж нөхдөг" , 42-р зурваст "Өртөө бүгдэд сар бүр түшмэл ирж нэг удаа цагдана. Тэдний захиран хамаарч буй байдлыг байцаан үзэж аливаа алба чимгийг хаагдуулсныг залгуулан ялалмой" хэмээн өгүүлжээ. Дээрх баримтуудаас үзэхүл өртөөний алба нь хүн амаяс өөрийн эд хөрөнгө, мал, хоол хүнсээ гарган, биеэрээ ажиллан үйлчилж хаадаг алба болон үүсэж, төрийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэх болсон ажгуу. Албан хүчээр ажил хийлгүүлэх нь зөвхөн өртөө төдийгүй өөр бусад хэлбэртэй ч байжээ. Монголын цэргүүд аян дайнаас буцаж ирээд өөрийн ноёддоо зарим төрлийн ажлыг хийж өгөх үүрэгтэй байсныг Ж.Вернадский тэмдэглэсэн байна.
Цэргийн алба хаах нь Чингисийн хаант улсын төрийн нэгэн гол алба байжээ. Эр хүмүүн бүхэн цэргийн алба хаах үүрэгтэйг хаант улсын хуулиар бэхжүүлсэн болой. Тухайлбал, "Эр хүмүүс 20 нас хүрвээс цөм цэргйин алба хаах үүрэгтэй" "Эрэгтэйчүүд байлдан одохуйд эрчүүдийн хийх ажлыг бүтээх үүргийг эмэгтэйчүүд хүлээсүгэй" гэх зэргээр хууль цаазад заажээ. Сайшаалын бичсэнээр 15-60 насны эрчүүд цэргийн алба хаах үүрэгтэй байжээ.

Албан татвар, цэрэг, өртөөний албаны тухай Чингисийн хаант улсын төрийн бодлого түүнийг залгамжлагчдын үед улам гүнзгийрэн боловсорч хөгжсөн бөлгөө.
Цэргийн үйл ажиллагааны тухай цааз хууль цаазын тогтолцоонд томоохон байр суурь эзэлнэ. Цэргийн зохион байгуулалтаас гадна цэргийн сахилга, цэргийн сургууль, аян байлдаан явуулах журам, байлдаанд оролцох горим, цэрэг хүний эрх, үүрэг, захирах, захирагдах ёс, цэргийн дарга нарын эрх, үүрэг, цэргийн хангамж үйлчилгээний тухай заасан хуулийн заалтууд нэлээд өргөн томъёологджээ. Энэ нь цэргийн зохион байгуулалт, үйл ажиллагааны тухай журмыг хуулиар тогтоон мөрдүүлэх шаардлага хаант улсын төрийн бодлого, цэргийн аян дайны явц сургамжаас үүдэн хурцаар тавигдсантай холбоотой.
Цэргийн үйл ажиллагааны тухай цаазыг хааны хишигтэн цэргийн ба их цэргийн үйл ажиллагааны тухай цааз хэмээн хоёр хэсэгт хувааж болно.

Бидний хийсэн судалгаанаас үзэхэд Хишигтэн цэргийн үйл ажиллагааны тухай цааз нийт цэргийн цаазын дотор тодорхойлогч рольтой байсан нь харагдаж байна. Тийм учраас Хишигтэн цэргийн тухай цааз нэлээд дэлгэрэнгүй байдлаараа "Монголын нууц товчоо"-нд тэмдэглэгдэн үлджээ.
"Мойголын нууц товчоо"-нд байгаа хишигтэн цэргийн үйл ажиллагааны тухай цаазын агуулгыг нэгтгэн дүгнэж хэлвээс: Хааны өргөөний өдрийн хамгалалт, үйлчилгээг хорчин торгууд, буурчид/шөнийн хамгаалалтын үүргийг хэвтүүлүүд хариуцан гүйцэтгэнэ. Хорчин, торгууд, буурч нар шингэх үесд хэвтүүлд ээлжээ өгөөд ордны хүрээнээс гарч тус тусын байранд хоноод өглөө нь ордныхон цайгаа уумагц хэвтүүлд мэдэгдэн орж ирэн өдрийн ажлын үүргээ гүйцэтгэнэ. Хишигтэн цэргүүд 4 ээлжээр ажиллана. Нар шингэсний хойно ордны хойгуур, урдуур хэн хүн явж үл болно. Хэрэв хүн явбал хэвтүүл түүнийг барьж хонон өглөө нь байцаана.
Ордонд орохыг завдвал хэвтүүлүүд түүнийг мөрийг мөлт цохиж, толгойг нь цавчих үүрэгтэй. Хэн хүн хэвтүүлийн тоог асууж болохгүй. Асуусан хүн сарвайн унасан морь, тохосн эмээл, хэрэглэсэн хазаар, өмссөн хувцсыг нь хэвтүүлд өгнө. Хишигтэн цэрэг ээлжээ таслахыг хатуу хориглоно. Хэрэв ээлжээ тасалбал цэргээс халж цөлөх хүртэл дэс дараалсан арга хэмжээ авна. Хишигтэн ээлжээ гүйцэтгэж байгаа үедээ юуны өмнө нөлөөнд авталгүйгээр зөвхөн биелүүлбэл зохих үүргээ яв цав биелүүлэх үүрэгтэй.

Цэргийн цаазын дотор цэргийг захирах, цэргийн аян дайнд явах журам, цэрэг ба цэргийн захиргаадын хоорондын харьцааны тухай заалтууд өвөрмөц байр эзэлнэ.  
Аравт, зуут, мянгат, түмтийн ноёд бүхэн өөрсдийн цэргийг эмх журамтай, ямагт бэлтгэлтэй байлгах үүрэгтэй. Дээдсийн зарлиг буумагц өдөр, шөнө ялгалгүйгээр даруй цэргээ авч болзсон цаг, газарт бэлэн  байна. Цэргийн ноёд аян замд нарийн тооцоотой явах ба цэргүүдийг өлсгөж, цангаахгүй, адуу малыг нь тураалгүйгээр цэргээ захиран удирдана. Цэргийн бщ заншлын хэм хэмжээний агуулгаас үзэхэд цэргийн сахилга, ур чадварын үндэс нь бүр өрх бүлд буй хүүхэд ахуй цагаас эхэлж байсан нь илт байна. Багачууд хүүхдийг 5-6 настайгаас нь морь унаж, нум сум хийм харваж, хулгана зурам намнаж чаддаг, тэсвэр тэвчээртэйИ зориг хатуужилтай болгон бэлтгэх үүргийг өрх гэр, эцэг эх бүхэн хүлээж, аравтын ноёд зохицуулан хянана. Шилдэг сайныг нь тогтоон сайшааж, хянамгай бус байдал гаргах, зөрчил үйлдэх аваас буруушаан алдаа гаргавал зэмлэн шийтгэж байх журмыг хуулиар тогтоожээ. Авын журмын тухай нилээд тодорхой мэдээг Жувейни, Мирхаунд, Ж.Вернадский нар бүтээлүүддээ тэмдэглэсэн байдаг. Эдгээрээс Жувейнийн тэмдэглэсэн мэдээ анхдагч ач холбогдолтой болой. Ж.Вернадскийн бичснээр "Чингис хаан ан авлагыг цэргийн хмагийн шилдэг сургууль гэж үзэж байлаа".

Цэрэг захирагч ноёд аян дайнд мордохоос өмнө цэрэг бүрийн зэр зэвсзг, замд хэрэглэх зүйлс, зүү утас зэрэг бүхий л бэлтгэлийг шалган зааварлаж байх үүрэгтэй

Цэргүүд цэргийн сахилгыг чанд сахих үүрэгтэй. Цэргийн ноёдын тушаалын цэргэ бүхэн үг дуугүй биелүүлнэ. Цэрэг нь нэг газраас нөгөөд зөвшөөрөлгүй нүүж үл болно. Аян байлдаан, ан авлагын талбараас цэрэг хүн дур мэдэн явж болохгүй. Аравтаас цэрэг нь оргосон байвал арваны даргыг шийтгэнэ хэмээн Чингисийн хаант улсын хуульд заасан байна.
Байлдааны үйл ажиллагааны журмын тухай заалтууд цэргийн цаазын агуулгын салшгүй бүрэлдхүүн хэсэг болно. Цэрэг хүн байлдааны явцад эр зориг, хатуужил тэсвэртэй байж, чадварлаг, овсгоотойгоор тулалдан тэмцэлдэх үүрэгтэй. Байлдааны талбар дээр шархдагсдаа орхиж болохгүй. Байлдан явагсад цэргийн тугийг буухаас өмнө байлдааны талбараас явж үл болно. Хэрэв дайлагдан ухарвал эхний довтолсон байрандаа буцаж ирэх үүрэгтэй. Дайсны цэргийг гүйцэд ялахаас өмнө олз ашиг хайж болохгүй. Байлдааны явцад нум сум, ачаа боодол, уналга, хөсгөө унагавал дагалдан явагсад нь мориноосоо бууж уг зүйлийг авч өгөх үүрэгтэй. Байлдааны талбар дээр цэргийн уналга, эд юмс, олз ашгийг хулгайлж болохгүй. Дайн дууссан хойно олз хуваавал зохино. Дур мэдэн олзны юмсыг шатаах, олзлогсдыг дэврээн зүй бусаар харьцах, тонон дээрэмдэх, алах, хүчирхийлэх явдал гаргаж болохгүй гэх зэргээр хуульчлан заасан байна.
Цэргийн үйл ажиллагааны тухай цааз нь цэргийн сахилгыг нарийн чанд болгон, үүрэг хариуцлагыг нарийн чандлан тэгшилж, цэрэг эрсийн эр зориг, тэсвэр хатуужлыг тогтоон төлөвшүүлэхэд чиглэгдсэн байна. Цэргийн үйл ажиллагааны тухай цааз нь цэрэг, цэргийн захиргааны хууль цаазын үндэс болж, цэрэг армиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.  Иймээс "Чингис хааны эзэнт улсын үүсэн тогтсон гсыД нөхцөл нь түүний хууль цаазад цэрэг, цэргийн захиргаа маш чухал үүрэг гүйцэтгэж байсан явдал болно. Цэргийн засаглал нь засаг захиргааны гол ноён нуруу нь болжээ.

"Чингисийн хаант улсын хууль цаазын агуулгын нэгэн гол чиглэл нь иргэн, аж байдлын шинжтэй заалтуудад илрэлээ олж байна. Монголчуудын амь зуух гол аж ахуй нъ  бэлчээрийг шүтдэг мал аж ахуй байсан учир түүнийг"  маллах, арчлах, хамгаалах, ашиглах, эзэмшихтэй  холбогдсон төрийн бодлого, зохицуулалт хууль цаазад 1 нилээд тодорхой тусгагдсан болой. Мал маллах арга ажиллагаа олон зуун жилийн өмнөөс уламжлан өвлөсөн  заншил, аж ахуйн хэм хэмжээний үндсэн дээр явагдаж байсан нь илэрхий. Малыг жилийн дөрвөн улиралын  байдалд нийцүүлэн "хаваржаа", "намаржаа", "өвөлжөө"  хэмээн хэлбэршсэн ургамлын ашиг шимтэйг даган сэлгэн  нүүдлэх хэлбэрээр маллаж байжээ. Бэлчээрийг өдөр тутамд хуваарилан малаа идээшлүүлэх, хариулах, малд  тарга хүч авахуулах, услах, хужирлах, ноослох, өвчнийг  нь эмчлэх, малыг тэжээх, нүүдэл суурьшил хийх,  байгалийн үзэгдлээс хамгаалах ажиллагаа заншлын хэм хэмжээнээс суралцан мөрдөх үндсэн дээр явагдаж  байсан агаад түүний агуулга нь маш өргөн, олон талтай  байсан бөлгөө. Мал маллах арга ажиллагаанаас гадна  малын ашиг шимийг ашиглах хэмээх өргөн ойлголтын  хүрээнд малын ноос, үс, хялгасыг авах, ашиглах, мах,  арьс, шир, сүүг хэрэглэх, түүгээр хүнсний зүйл /аарц, ааруул, тос, бяслаг, тараг, айраг, борц гэх мэт/ хийх, гэр  ахуйн зүйлс /эсгий, гэрийн бүрээс, ширдэг, дэвсгэр,  гутал, гэх зэрэг/ хүний хувцас, хунар, /дээл, өмд, дах,  дэгтий, гутал гэх зэрэг/ хийж гэрийн шинжтэй үйлдвэрлэл явуулах, тэдгээрийн технолгийг сурах, эзэмших, үйл ажиллагаа мөн л зан заншлын хэм хэмжээний үндсэн дээр явагдаж байлаа.

Монголчуудын амьдрах арга болсон эдгээр чиглэл нь өөр хоорондоо салшгүй холбоотойгоор нэг талаас аж төрөх хэрэгсэл, йөгөө талаас амьдрах орчин ахуй болж жил, улирал бүр тасралтгүй явагдаж байснаараа онцлог юм.
Энэ нь төрийн бодлого, үйл ажиллгаанаас гадна бус харин түүний ивээл хүрээнд явагдаж байсан боловч эдгээр зан үйлийн ихэнх нь олон үеийн турш улам бүр сайжирсаар зайлшгүй мөрдөгдөх хэм хэмжээ болсны учир тухай үедээ төрийн цаазаар бэхжүүлэх шаардлагагүй байсан хэмээн хэлж болох буй заа.
Гэвч үүний хамт мал аж ахуйн талаар Чингисийн хаант улсын цаазад тустагдсан бидний үед уламжлагдан үлдсэн заалтууд байгааг дурдах нь зүйтэй.

Монголын таван хошуу мал сүргийн дотроос хонь, ямаа, үхэр, тэмээн сүрэг иргэдийн өдөр тутмын хэрэгцээг хангаж, хоол хүнс, сааль сүү, ачлагын голдуу үүрэг гүйцэтгэж байсан бол адуун сүрэг ялангуяа агт морьд цэргийн гол уналга, өртөө шуудан зам харилцааны үндсэн хүч болж байсан ажээ. Үүнтэй холбоотойгоор дайн байлдаанд унаж байсан агт морьдыг ус бэлчээрт тавин таргалуулж уналгад хэрэглэхгүй байх, морины толгой, нүдийг занчиж цохиж үл болох, морьдыг хулгайлахыг хатуу цээрлэхийг хуулиар тогтоосон ажгуу. Мөн хонин сүргийг арчлан хамгаалахад ч анхаарал тавьж байсныг харуулах хууль зүйн баримт байна. Хонийг хулгайлахыг цаазлан хориглож байжээ. Бог малыг гараж /алж/ хоолонд бэлтгэхдээ өрцлөн голыг нь таслан алж байхаар заажээ.

Монголчууд мал сүргээ эрхлэн маллаж аж төрөхдөө малынхаа бэлчээр нутаг, газар шороо, ургамал амьтадтай зүй зохистой харьцаж аль болох ая зүйтэй ашиглах, хамгаалах явдлыг төрийн хууль цаазын бодлого бологн явуулж байжээ.
Монголын бүх газар нутгийг эзэн хааны /төрийн/ өмч хэмээн үзэхдээ монгол улсын тусгаар тогтнолын нэгэн үндсэн агуулга, түүний бүрэн бүтэн байдлыг хамгаалах төрийн бодлого, нийт иргэдийн хүсэл зориг, шашин, ёс суртахуунтай нягт холбож байсан нь илт байна. Бүх газар шороо, уул, ус, тэнгэр эрхэс, өвс ургамалаа эрхэмлэн дээдлэж, хамгаалах, зохистой ашиглах нь бурхнаас заяатай агаад төрийн их хаанд бурхан тэнгэрээс олгосон ариун үйлс болно хэмээн үзэж байжээ. Ийм учраас энэ талаарх хуулийн заалтууд нь шашин, ёс суртахууны ба заншлын шинжийг үлэмж хэмжээгээр агуулж байснаараа онцлог байна. Мөн газар нутаг хэмээхийг түүн дээр оршин амьдардаг айл өрх, хүн ам, ургамал, амьтадтай нь хамтатган ойлгож байсан нь нүүдэлчин маягийн амьдралын онцлогтой холбоотой.

Монголын нууц товчоонд тэмдэглэгдсэн хууль зүйн шинжтэй баримтаас үзэхэд газар нутгийг гурван үндсэн хэлбэрээр эзэмшүүлэн ашиглаж байжээ. Чингис хаан улсын заргач Шихихутагт "Бидний эх ба дүү нар, хүвгүүдэд эсгий туургатны дотроос эзлэх хувийг олгож, хавтсан үүдэтий дотроос харъяалах ардыг хувааж өг" /11.180/, "Нийт улсын өмчийг хувааж заргыг шийтгэ /11.180/ хэмээн зарлиг буулгасны дагуу Өүлэн эх, бага дүү Отчигинд тус бүр түмэн өрх, Зүчид 9000, Цагаадайд 8000, Өгөөдэйд 5000, Тулуйд 5000, Хасарт 4000, Алчидайд 2000, Бэлгүүтэйд 1500 иргэнийг /11.210-211/ нутаг усны нь хамт соёрхон өгч эзэмшүүлжээ. Чингис хааны зарлигаар мянгат бүхэнд газар нутаг хуваарилан хэрэхн эзэмших, зохицуулах эрхийг мянгатын ноёнд олгосон байна. Мөн Сорхон шар, Хорчи ноён зэрэг үнэнч зүтгэж үйлс бүтээсэн ноёдод газар нутаг, өрх иргэнийг зарлиглан эзэмшүүлжээ.

Ийнхүү газар нутаг, өрх иргэнийг эзэмшүүлсэн нь нэг талаас дундаж зууны үед хамжлагын систем тогтох зүй тогтлын илрэл байсан боловч нөгөө талаас суурьшмал оронд газрыг сонгодог хэлбэрээр эзэмшүүлдэг нь нүүдлийн иргэншилт улс оронд өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байхын илэрхийлэл байсан болой. Чингис мянгатын ба Чингисийн эх, дүү, хүүхэд ноёд дээдэст хуваарилагдан очсон өрх иргэд, өөрийн дураар нутаг усаа, эзэн ноёноо орхин явах эрхгүйг хуульчлан тогтоосон юм. Ийм байдлаар Чингис хааны хуулиар монголын онцлогт нийцсэн газар эзэмшлийн тогтолцоог бий болгосон байна. Чингэхдээ өмнө өгүүлсэнчлэн монгол дахь газар эзэмшил нь өөрийнхөө жинхэнэ агуулгаар нутгийг бэлчээрийн хэлбэрээр нийтээр эдэлж, нутагласан нутаг бүхэндээ түүн дээр байдаг уул, ус, ургамал, амьтадыг дээдяэн ашиглах, хамгаалах ёс заншлыг хэвшүүлэх, хуулиар баталгаажуулах нь Чингисийн төрийн хууль цаазын бодлогын салшгүй хэсэг байжээ. Сайшаал "малын бэлчээрийг онцгой эрхэмлэж, бэлчээрийн тухай тусгай хуультай байсан" хэмээн дурдсан нь сонирхолтой юм. Бэлчээрийг эвдэх, ногоорсон хойно нь газрыг нүхлэх /ургах, үржих, үр, үндсийг нь таслах, хөрсийг нь эвдлэхээс хамгаалах зорилготой/, гал алдаж бэлчээрийг шатаах, гол булгийн усанд биеэрээ орох, хувцсаа угаах, ахуйн усанд гараа дүрэхийг хаант улсын хуулиар хориглосон нь газар усаа дээдлэн бишрэх, хамгаалан ариун байлгах зорилготой байсан ажгуу.

Петис де Крейкс "Эртний монгол, түүний зэргэлдээ орнуудын сударт бичснээр тэнгэрийн дуу цахилгаан нь монголчуудад үргэлж гамшиг тарьдгаас тэнгэрийн дуу сонсмогцоо гол, цөөрөм рүү үсрэн орж живдэг учир тэд дуу, цахилгаантай борооноос айдаг. Тэмүүжин энэ ер бусын аюулаас болж юугаар ч сольж болшгүй хамгийн шилдэг цэргүүдээ алдаж байсан учраас ямар нэгэн шалтгаар усанд орох, хувцсаа угаах гэсэн хэнийг ч болов хатуу шийтгэхээр зааж тэнгэрийн дуу цахилгаантай үед урсгал усанд хувцсаа угаахыг хориглож байв" хэмээн бичсэнийг хэд хэдэн бүтээлд иш татан тайлбарласан байдаг нь /3.24/ монголын тухайн үеийн түүхэн уламжлал, зан заншил, цааз тогтоосон бодит байдалд төдий л нийцмээр үндэслэл биш баймаар санагдана. Монголчууд дуу цахилгаантай бороотой харьцах, түүнийг бишрэн хүндэтгэх мөртлөө түүнээс ба цахилгаан, аянга буух үзэгдлээс бие хүн, мал, хөрөнгө, гэр орноо хамгаалах арга ухааныг бүр эртнээс сурч эзэмшсэн уламжлалтай бөлгөө.

 {mospagebreak}

Монголчууд мал сүргээ маллан, газар, ус, өвс ургамлаа шүтэн амьдрахдаа өөрсдийн амьдралын байнгын нэгэн орчин болох ан амьтдын харилцааг заншлын ба төрийн хууль цаазын хэм хэмжээгээр зохицуулахад хаант төр анхаарал тавьж зохих түвшин хууль цаазаар бэхжүүлж байжээ. Ан амьтанг бишрэх хайрлан хамгаалах, ан авыг амьдрах, аж төрөх хэрэгсэл болгон ашиглах нь монголчуудын хувьд нэн эртнээс уламжлалтай юм. Ан амьтны амгалан тайван байдлыг алдагдуулж үргээх, хөөх, утга учиргүй алах, хөнөөхийг ихэд цээрлэх, хүн байгальд нөлөөлөх байдлаар нь амьтан бүхэнд ялгавартай хандах, бишрэх, шүтэх, ан агнахад эрхэс тэнгэр, нутаг, уул усандаа хүндэтгэл үзүүлж нигүүлсэнгүй сүсэг, зан үйл нэвтрүүлэх зэрэг нь эртнээс өвлөсөн заншлын хэм хэмжээний үндсэн дээр явагдаж байв. Анд явах, ирэхдээ ямар зан үйл гүйцэтгэх яаж ямар аргаар агнах, хэрхэн төхөөрөх, өвчих, мөчлөх дээш өргөх, чанах, айл хөршид амсуулах, хуваах, зооглох мэт үйлдэл бүр өөрийн горим, зан үйлтэй байжээ. Ангийн мах, арьс, үсийг хэрхэн ашиглах нь ч нарийн ёс дэгтэй. Тэдгээрийн гол агуулга нь анг үс, мах гүйцсэн ашигтай үед нь ангах, үр төлөө гаргаж буй үед агнахыг цээрлэх, үржлийн ба төлөөрөө байгаа анг агнахгүй байх, анг үржүүлэх, хамгаалахад чиглэж иржээ. Анг хувиараа агнах нь /гөрөөс, тарвага, гахай гэх мэт/ иргэдийн амьдралын нэг чухал сурвалж болж түүнийг хүнс хувцас, хунар гэр ахуйдаа хэрэглэж байсан нь мал аж ахуйтай харьцуулбал туслах, дагалдах шинжтэй байжээ. Иймээс хувиараа ан агнах нь голдуу заншлын зан үйлд тулгуурлан байв. Харин ав хийх, түүнд оролцох нь төрөөс тогтоосон журмаар зохицуулагдаж байсан бөгөөд түүний тухай өмнө өгүүлсэн билээ.

Иргэдийн хоорондын харилцааг зохицуулсан шинжтэй цаазууд хаант улсын хууль цаазад мэдрэгдхүйц байр суурь эзэлж өөрийн гэсэн онцяог шинжтэй байсан нь судалгааны дүнгээс харагднам. Энэ нь юуны өмнө болзох, анд бололцох, гэрээслэл тавих, өв өвлөх арилжаа худалдаа хийх, гэр бүл бололцох, бие биедээ тусламж дэмжлэг үзүүлэх, иргэд хоорондын маргаан мэтгэлцээнийг шийдвэрлэх зэрэгт илэрч байжээ.

Монголын нууц товчоонд буй баримтаас үзэхэд Есүхэй ба Тоорил, Тэмүүжин Жамуха болзоо тавьж, анд бололцсон мэдээлэл үлдсэн нь иргэний цаазын агуулгатай болно. Учир нь анд бололцох ба болзоо тавихад хоёр тал тодорхой үүрэг хүлээж, тангараглан нотлох, анд бололцсноо илэрхийлсэн эд мөрийн зүйл солилцох журам бүхий байжээ. Тухайлбал Тэмүүжин, Жамуха хоёр анд бололцохдоо эхний удаад Тэмүүжин нь цутгамал шагай ба арц модон годил /болцууАыг Жамухад өгөөд оронд нь Жамуха гурын шагай ба бярууны хоёр эврийг нааж хийсэн дуут сумыг Тэмүүжинд өгч бэлэгдсэн байдаг.
Эрийн цээнд хүрч эрэлхэг эрс болсныхоо дараа "Аливаа хүн харилцан анд нөхөр бололцвол амь биедээ арч болж, аль алиндаа түшиг болж, амраглан ханилах ёстой" хэмээн анд бололцохын үүрэг учир утгыг  илэрхийлэн нотлоод Тэмүүжин нь Жамухад алтан бүсээ бүслүүлж, эрмэг /агсам/ халиун жороо морио унуулахад Жамуха хариуд нь Тэмүүжинд Мөн алтан бүсээ бүслүүлж, эвэрт ишгэн цагаан морио унуулан анд болохоо баталцгаан найр хийж нэгэн хөнжилд хамтдаа хоносон байна. Энэ тухай Монголын нууц товчоонд "Хорхунаг Жибдрын хөндийд Хулдгар хуны өвөрт Саглагар модны дор сайхан хурим үйлдэж сайтар бүжиглэн жаргаж, санаа сэтгэл нэгдэж сайн нөхөд болоод шөнө нь нэгэн хөнжилд орж хонох бөлгөө" /11.71/ хэмээн бичсэн нь бий болой.

Болзоо тавихад хоёр талын аль аль нь хатуу үүрэг хүлээж, түүнээ харилцан тангарагладаг ёсон байсан нь басхүү хууль цаазын агуулгатай агсан ажгуу. Энэ нь болзоогоо зөрчиж, тангарагаа няцваас нөгөө тал нь торгууль оногдуулж шийтгэдэг байснаар илэрч байна. Энэ тухай Монголын нууц товчоонд Жамух болзоо тавьсан Тэмүүжин, Тоорил нарт хандаж "Бороо тохиолдовч болзооноос хождохгүй, хур тохиолдовч хурлаас саатахгүй гэж монгол үгээр хэлэлцэж "за" гэж андгайлсан биш билүү?" "за" гэсэн цагаас хожигдсон этгээдийг зэрэг дотроо хасая гэсэн биш билүү?" гэвэл Тоорил ван "тогтсон болзооноос гурван өдөр хожимдсоны учир торгож буруушаахыг Жамух дүү минь мэд гэв" хэмээн өгүүлсэн байна.
Гэрээслэл нь иргэдийн хоорондын харилцааны нэг гол хэлбэр байсныг Хант улсын хууль цаазын хэрэглэх заншил дэлгэрсэн нь илт. Эдгээрийн хэрэгжүүлэхэд хоёр тал харилцан тохирох, өгч авалцах зүйлсийнхээ тоо, хэмжээ, хугацаа, чанарыг тогтоох, бие биенийхээ хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлох хэлцлүүд явагдаж түүнээ мөрдөж байеан нь хууль цаазын агуулгатай байсан хэмээн хэлж болох юм.

Үүний зэрэгцээгээр иргэд хоорондын харилцаанд заншлын хэм хэмжээг хуулын заалтаар бэхжүүлэн заавал биелүүлэх шинжтэйгээр мөрдүүлэх явдал дэлгэрсэн нь Чингисийн хаант улсын -хууль цаазын нэгэн онцлог мөн. Түүхэн сурвалж бичиг, эрдэмтдийн бүтээлүүлэд энэ тухай нилээд хэдэн заалтыг дурдсан байна. Тухайлбал, ямарч хүн замд явж байгаад хоол идэж буй явдалтай тохиолдвол мориноосоо бууж, эзэн хүний зөвшөөрлийг хүлээлгүйгээр идэх, ингэж идэхийг эзэн хүн нь ч үл хориглох, зочин хүн хань нөхдөөсөө илүү идэх, зочилж буй айлынхаа гал тогоо, идээтэй тавган дээгүүр алхахгүй байх, зориуд худал хэлэх, ид шид гаргах, хүмүүстэй хамт . хоол идэж байгаад хахах, тогоотой хоол, гал голомт руу хутга, мэс дүрэх, бусдын үйл хөдлөлийн далдуур тагнах, зодолдож маргалдаж буй хүмүүсийн хооронд хөндлөнгөөс оролцохыг хориглох хуулийн заалтууд гаргаж байсан нь хүмүүсийн хоорондын харилцаанд хүнлэг, хүндэтгэлтэй, төлөв зан үйлийг нэвтрүүлж, үндэсний иргэнших ёс, бүрэлдүүлэхэд нөлөөлөх зорилго агуулж байсан байж болох бөлгөө.
Мөн аж байдлын шинжтэй зарим үйлдэл тухайлбал, хүмүүсийн аж амьдралд хор хохирол учруулах, үйлдэл үйлдэхийг цээрлэн хуулиар хориглож байв. Үүнд: хулгай хийх, дээрэмдэх, архи уух завхайрахыг хориглосон заалт Чингисийн хаант улсын хуульд байсныг эрдэмгэн мэргэд бүтээлүүддээ дурдсан байна. Жишээлбээс, Рашид-Ад-Дин "Судрын чуулган бүтээлдээ "илээр садарлан явалдах", бусдын юмыг "булаан дээрэмдэх", "голд хутга дүрэх"-ийг хориглож тэдгээрийг үйлдэгсэд, гэмтэн болох тухай өгүүлжээ. Жуулчин Вильгельм Рубрук, түүхч Макризи нар хулгай хийх, садарлах, худал хэлэх, иш шид гаргахыг хориглосон хуулийн заалт байсныг бмщичсэн байдаг бөлгөө. Чингисийн хаант улсын хууль цаазын заалтуудыг нэгтгэн дэвтэрлэж "Чингисийн их засаг ба билэг" хэмээн нэрлэж хэвлүүлсэн Хятадын эрдэмтэн Намжилын бүтээлд энэ бүхнийг эх бүтээлээс нь иш татан дурдсныг болгоон тунгаавал зохих юм.

Сайн зан үйл төлөвшүүлж, муу зан үйл хийхээс сэргийлэхэд төр анхаарч байсны илрэл болон заншлын зарим хэм хэмжээг төрийн хуулиар хуульчлан баталгаажуулсан байсан байж болох юм. Ялангуяа энэ нь архи хэрэглэх, түүний хор холбогдлыг олон түмэнд ойлгуулах, архи уухад хүрвэл баримтлах ёс, зан үйлийг тогтоон төлөвшүүлэхэд нэлээд тодорхой илэрч байжээ. Чингис хаан "Архинд автваас сохор дүлий мэт, дотрро ухаангүй, гаднаас аргагүй, ажил цөм саарна. Архи хэтэрвээс сайн муут үл яАгана. Эзэн хаан архинд автваас төр гүрнээ алдана. Сайд түшмэд архинд автваас хүнд ялд унана. Миний сургаалийг эс дагагсдыг түрүү хоёр удаа зэмлэн донгод. Гуравдахь удаагаа бол хорчирт цол, дахин эс дагавал гянданд хорь" гэж сурган зарлигласан байдаг. Чингисийн есөн өрлөгүүдээс архины учир холбогдлын тухай хэлсэн үгс анхаарал татахгүй байхын аргагүй. Жишээлбээс, Гоо Мухулай "Барилдсан үгсийг маань байлгадаг бишүү. Бардам дээрэнгүй сэтгэлийгн төрүүлдэг биш үү. ... Улигт муу ундаа дарсыг тэдчиж уг маань бэх. Бие маань янаг буй заа" , Боорчи "Аманд орохдоо алтан шумуул мэт. Амнаас гарахдаа арслан заан мэт. ... Оюун билэгийг умартуулаг биш үү. Олсон зөөснийг барагдуулдаг биш үү", Зэлмэ "Бор дарсны зориг буюу Богд эзний маань засаг үгүй буюу", "Хар архийг тэвчье л. Хаан эзнийхээ өмнө үнэхээр зүтгэе л", "Амрагаас алгасуулдаг биш үү. . Алив муу сэтгэлийг төрүүлдэг биш үү" хэмээн санаагаа тодорхойлсон байдаг. Мөн олны төлөөлөгч болох өнчин хөвгүүн "Балай их ууваас өвчин биш үү. ... Учиртай сайхан ууваас жаргал биш үү" гэж ишэлсэн болой. Ингэж архи уух, автахын хор холбогдлыг улс орны эрх ашгийн үүднээс, хувь хүний амьдралын утга учрын үүднээс, хүний ёс суртахууны үүднээс тайлбарлан гаргаж, архинд автвал ёс суртахууны ба гэсгээн цээрлүүлэх арга хэмжээ авч хэвшүүлэх зорилт тавьж байсан нь тухайн үедээ төдийгүй орчин үед ч ихэд анхаарч үзүүштэй бөлгөө.

Чингисийн хаант улсын төр архи уухад эерэг ёс заншил баримтлах зан үйл нэвтрүүлэхэд багагүй анхаарч, үүнээ хууль цааздаа тусгаж байжээ. Энэ нь хэрэв архи уухгүй байж чадахгүй бол сард 3 удаа ууж байхыг зөвшөөрч харин түүнээс хэтэрвэл гэмтэн хэмээн үзэх хуулийн заалтад илэрч байв. Ахас, ихэсийн дэргэд архи үл хэрэглэх, архийг найр хурим бэлэг дэмбэрэлийн бэлгэдэл, хүндэтгэлт идээний охь болгон зөв хэрэглэх ёсон Чингисийн хаант улсын үед ч дэлгэрч байсан нь тэр үеийн зохиол бүтээлүүдээс тодорхой харагднам.
Чингисийн хаант улсын хууль цаазад гэр бүлийн цааз өвөрмөц байр эзэлнэ. Энэ үеийн гэр бүлийн цааз нь өрх гэр төв төвшин, өнөр амгалан байваас улс орон бат бэх, тулгар хүчирхэг байна гэсэн үндэслэлд тулгуурлаж байжээ. Чингис хаан өрхөө засаж байж төрөө засна хэмээн сургасан нь гүн ухааны гүнзгий утга учиртай бөлгөө.  
Гэр бүлийн цаазын агуулга нь гэрлэлтийн ёс журмыг уламжлалт зан заншилд үндэслэн тогтоон хэвшүүлэх, гэрлэгсэд гэр бүлийн гишүүд, садан төрлийн хүмүүсийн харилцааг бие биеэ хүндэтгэж, энэрэн туслах удам судраа хайрлан хамгаалахад чиглүүлэх тэдгээрээс нийгмийн өмнө хүлээх үүргийг өндөржүүлэх, гэр бүлийг бат суурьтай байлгаж, төрийн өмнө өндөр хариуцлага хүлээлгэдэг ёсыг төлөвшүүлэхэд чиглэгдэж байв. 

Чингисийн хаант улсын түүх судлаачдаас тус улсын хууль цаазын талаар бичсэн зүйлүүдэд гэр бүлийн тухай заалт нэлээд элбэг тааралддаг. Ялангуяа энэ үеийн анхдагч сурвалж бичиг болох Монголын нууц товчоо болон Макриз, В.А.Рязановский, Л.Дэндэв, С.Жалан-Аажав. Сайшаал зэрэг эрдэмтдийн бүтээлүүдийг шиншин үзэхэд гэр бүлийн харилцаанд холбогдох олон өвөрмөц баримт байдгийг тэмдэглэсэн болно. Тэдгээрийн гол утга санааг нэгтгэн дүгнэж үзвээс гэрлэх, сүй тавих, уг сүйг таьвсан хөвгүүн эхнэр болох эмэгтэйн гэрт очиж ямар хүн болохоо харуулах сорилт туулах, гэр бүлд эцэг хүн тэргүүлэгч байр суурь эзлэх гэр бүлийн бусад гишүүд тус тусын үүрэг хариуцлагатай байх, үрт хүүхдээ насны дэс дарааллаар өрх иргэн хувааж захируулах, нэг эр олон эхнэртэй байх, охиноо нас гүйцмэгц сүлдэнд үзүүлэх, хүүхэд үрчлэн авах, хаан хатан, охидоо ноёд ихэст эхнэр бологн өгөх зэрэг ёс журмыг тогтоон хэвшүүлэхэд чиглэгдсэн байна.
Хамаг монголын тэргүүн Есүхэй Хонгирад аймгийн толгойлогч Дай Сэцэнийд очиж 9 настай хүү Тэмүүжиндээ гэргий болгохоор охин Бөртэг нь гуйхад Дай Сэцэн өгүүлрүүн "Олон удаа гуйлгаж очвол эрхэмлэгдэх, цөөн удаа гуйлгаж өгвөл доромжлогдох гэдэг боловч охин хүний заяа төрсөн үүдэнд өтлөхгүй тул охиноо өгье. Чи хөвгүүнээ хүргэн болгож манай гэрт үлдээ" гэхэд нь хөтөлж явсан морио бэлэглээд хөвгүүнээ үлдээн буцжээ. Хөвгүүнтэй айл түүндээ эхнэр гуйхдаа арав орчим настай байхад нь эхнэр болох охины гэрт нь очиж бэлэг сэлт өгөн, ёс журам гүйцэтгэн гуйж зөвшөөрлийг олмогц хөвгүүнээ гэрт нь үлдээдэг заншил нэлээд өмнөөс уламжлагдсан буюу. Энэ нь хүргэн болох хүн эхнэр болох охинд ажил төрөл, авъяас билэг, зан төрхөө мэвүүлж дасах, харилцан суралцах, нэр төрөө хадгалан төлөвших нарийн үйл явцыг хамардаг гүн учир утгатай ёсон байсан ажээ.

Гэрлэх ёслолыг хурим хэмээн нэрлэж, нарййн ёс журам үйлддэг байсан авч ихэнхдээ зашлын хэм хэмжээг мөрдөнө. Монголын нууц товчооны 1б8-р зүйлд "Багалзуур идэх" тухай өгүүлснийг монголын нэрт эрдэмтэн академич Ц.Дамдинсүрэн "Багалзуур ид" гэх нь эр, эм болох хурим хийх гэсэн үг биз. /11.124-125/ хэмээн тайлбарласан байна. Судалгаанаас үзэхүүл "багалзуур идэх " гэдэг нь хуримлах ёсны нэгэн хэсэг бөгөөд эр, эм бологсдын үйлдвэл зохих зан үйлийн нэг аж. Хүзүү багалзуурын яс маш бат хэлхээтэй байдаг тул үүгээр эр, эмийн бат холбоог бэлэгдсэн байж болох талтай. "Багалзуур идэх"-ийн гол агуулга нь эр, эм бологсод гэрлэсэн анхныхаа 3 хоногт хонины хүзүү багалзуур идэж гэрлэлтээ насан үүрдийн бат холбоотой байхыг батлан бэлгэддэгт оршмой.
Гэрлэлтийн ахрилцаанд мөрдөж байсан нэгэн өвөрмөц ёс бол инж өгөх явдал аж. Чингис хаан Ибага хатанд хандаж "Чиний эцэг Жаха-Хамбу чалмд инж болгож Ашиг-Төмөр, Алчиг хоёр тогоочийн хамт хоёр зуун хүнийг өгсөн билээ " гэснээс үзэхэд охиноо өгсөн эцэг инж болгон харъяат иргэд, мал, хөрөнгө, эд агуурс өгдөг ёсон байсан нь илэрхий болой.

{mospagebreak}

Жувейни, Макриз, В.А.Рязановский, Л.Дэндэв, С.Жалан-Аажав нар жил бүрийн эхэнд өөрийн охидыг сүлдэнд үзүүлж, сүлд нь өөрийн биед сонгон авах ба хөвгүүддээ сонгон өгдөг байсан тухай бичсэн байна.
Жувейни "Цэрэг ангийн дотор гоо хүүхнүүд байх аваас тэднийг нэг газар цуглуулан аравтаас зуут хүртэл хүмүүн бүрд нэгэн удаа шилэлт хийсний дараа түмний ноёнд хүргэнэ. Түмний ноёныг биеэрээ шилэлт хийсний сүүлээр сонгогдогсдыг хаан буюу хааны утсааны вангуудад өгнө гэж бичжээ. Монголын нууц товчооны 197-р зүйлд Увас мэргэдийн толгойлогч Дайр-Үсүн өөрийн охин Хуланг Чингис хаанд үзүүлэхээр хүргэж ирэхэд хаан үзээд ихэд таалж соёрхсон тухай өгүүлсэн байна. Тэгээд ч Хулан их хааны хайртай хатны нэгэн болж Чингис хааны амьдралд багагүй үүрэг гүйцэтгэсэн бөлгөө.
Нэгэн эр хүн олон эхнэртэй байхыг хуулиар ч, зан заншлаар ч зөвшөөрөн хүлээж үүнтэй холбогдсон харилцааг зохицуулсан хэм хэмжээ үйлчилж байжээ. Монголын нууц товчоонд дурдсан баримтаас үзэхэд Тэмүүжиний эцэг Есүхэй баатар хоёр эхнэртэй, Чингис хаан Бөртэ, Хулан, Есүхэн, Есүй гэсэн дөрвөн хаьтантай байсан ажгуу. Монголын нууц товчооны 241-р зүйлд Хорчи ноён Чингис хааны зарлиг буулгасны дагуу хорь түмдээс гоо сайхан хүүхэн гучийг шилж өөртөө авахаар очоод баригдсан тухай, хорь түмдийг эзэлж авсны дараа "Хорчид гучин охиныг өгсөн" тухай өгүүлсэн байна.

Олон эхнэрийн дотроос анхны эхнэр нь ахлах ёсон эдэлнэ. Эхнэр бүр өргөө гэр, мал хөрөнгө, хамгаалагч, үйлчлэгч нартай байсан бөлгөө.
Монголын нууц товчооны баримтуудыг түшиж үзвээс Чингис хаан өөрийн хатан болон охид, мөн үр хүүхдийнхээ охидыг үнэнч зүтгэж үйлс бүтээсэн хүнд хатан болгон зарлиглан өгөх ёс байжээ. Чингис хаан Уйгурын Идүүд хаанд Алалтун бэхи охиноо зарлиглан хатан болгож өгөөд "Хатагтай хүнд гурван эр бий.
Анхны эр нь алтан төр, дараах эр нь ариун нэр, түүний дараах эр нь авсан эр мөн. Алтан төрийг хатуужиж дагавал ариун нэр бэлэн болно. Ариун нэрийг бэхэлбэл авсан эр ангид үл одно." хэмээн сургамжилсан нь их л гүн утга санааг агуулсан бөлгөө. Чингис хаан Ойрадын Худуга бэхийн хөвүүн Иналчид Чэгэйхэн охиноо, Иналчийн ах Төрэлчид Зүчийн охин Олуйханыг Харлачуудын Арсланд Алха бэхи охиноо /11.206/, Жорчидайд Ибага бэхи хатнаа хатан болгон зарлиглан өгсөн түүхэн баримтууд монголын нууц товчоонд тэмдэглэгдэн үлджээ.
Гэр бүлийн харилцаанд олон эхнэртэй байхыг зөвшөөрөхийн хамт өөр өвөрмөц заншил ч байжээ. Тухайлбал, эцэг нь нас барвал эхээсээ бусад эхнэрийг нь авааль гэргий болгох ёс үйлчилж байв. Алив хүн бусадтай явалдах аваас хатуу цээрлүүлэх журмыг хуульчлан тогтоосон болой.

Гэр бүлийн гишүүдийн эзлэх байр суурь, эрх, үүрэг, тэдгээрийн хоорондын харилцаа, өмч хөрөнгийн асуудал гэр бүлийн эрх зүйн хэм хэмжээний нэгэн чухал хэсэг байсан ажээ. Монголын нууц товчоо болон бусад сурвалжаас үзэхэд каншлын шинжтэй хэм хэмжээний зэрэгцээгээр хуулиар бэхжүүлэн тогтоосон хэм хэмжээ бага бус үүрэг гүйцэтгэж байсан нь харагдана. Энэ талаарх хэм хэмжээний агуулгыг нягтлан үзэхэд: нэгэн гэр бөүлийн хүүхдүүдийг ахмад хүүхэд нь ахлах, ахмадаас нь эхлэн доошлох тутам багасгах замаар өрх, иргэд, өмч хөрөнгө хуваарилаж, олгох, хүүхэд нь эцгийнхээ, дүү нь ахнынхаа сургаалыг сонсож дагах, отгон хүү нь эцгийн гал голомтыг хадагалан өвөлх, хойт, урд гэрийн болон татвар эмийн хүүхдэд адаил хувь хөрөнгө ологх, өргөмөл хүүхдэд өмч хөрөнгө хуваах, эцэг, эх, ах, эгч, дүү нар бие биеэ хүндэтгэн тусалж дэмжихэд чиглэгдэж байсан ажгуу.
Чингис хаан өөрийн хүүхдүүд, дүү нартаа өмч, иргэн хувааж өгсөн тухай монголын нууц товчоон дахь баримтуудыг өмнө өгүүлсэн билээ.
Гэр бүлийн гишүүдийн ажил эрхлэх хуваарийг тогтоон мөрдүүлж байсан нь монголчуудын амьдралын онцлогтой холбоотой. Эрчүүд нь адуу мал маллах,
гаргах, нүүдэл суурьшил хийхээс эхлээд ав ан эрхлэх, цэрэгт явж дайн тулалдаанд оролцох зэрэг бие физологийн онцлогтоо тохирсон ажил эрхлэх үүрэгтэй байжээ. Гэтэл эмс эхнэрүүд нь гэр зуурын ажлыг эрхлэн, хувцас хунар оёх, сааль сүү хийх, хоол ундаа бэлтгэх, үр хүүхдээ асрахад хүч чадлаа зориулдаг байсан аж. Харин нөхөр нь аян байлдаанд явсан үед эр нөхрийнхөө эрхлэн хийдэг байсан бүх ажлыг эхнэр нь хариуцан хийж байх үүргийг хуулиар оногдуулсан байна.
Гэр бүлийн гишүүдийн дотор хүүхдийн гүйцэтгэх үүрэг, тэдгээрийн төлөө тавих анхаарал их л өвөрмөц байсан ажгуу. Хүүхдийг гэр бүлийн аз жаргал хэмээ үзэж ихэд хүндэтгэн анхаарахдаа амьдралынхаа жирийм нөхцөлтэй холбон нялхаас нь хөлчир, тэсвэр тэвчээртэй, зориг шийдмэг, чадалдаа тохирсо нажил хийх дадал зүй олгоход анхаарч байсан нь ажиглагдана. Гэрээ цэвэрлэх үнсээ гаргах, аргал түлээ оруулахаас эхлээд хурга, ишиг хариулах, унага, тугал татах, мал саах, цагаан идээ бэлтгэх, мал хариулах, эмнэг сургах, нум сум агсаж тарвага, зурам намнах хүртэлх ажилд нас, бие, хүйс, чадлынхаа онцлогоор зүтгэж суралцахад нь хүүхдийн гүйцэтгэх үүргийн гол агуулга байсан болой.
Хүүхдэд эцэг, эх, ах, эгч нарынхаа сургаалыг сонсох, тэднийгээ дагаж ажил хийж, худал хэлэхгүй, хулгай хийхгүй байхыг бүр багаас нь хэвшүүлэх ёс хатуу үйлчилж байжээ.

Эдгээртэй холбогдон хоёр сурвалжид бичигдэн үлдсэн зүйлийг иш татан дурдъя. Раиш-Ад-Диний "Чингис хааны түүх"-д " Эрчүүд ав хомрого, дайн тулалдаанд явахад гэргий нь зочин ирвээс цэвэр цэмцгэр дэг журмыг үзүүлэн, тансаг идээ бэлтгэж, зочин гийчнийг хүндэлвээс эр нөхрийн нэрийг уулын оргил адил өндөрт өргөмөй. Сайн эрийг сайн ханиар нь мэдмой. Тэнгэ мулгуй ухаан бодол, ёс заншил муутай эхнэртэй бол нөхөр нь тэнэг болмой " /11.120/ хэмээн бичжээ. Мөн Сайшаал "Чингис хааны товчоон " номондоо "Хөвгүүд нь эцгийн сургаалыг үл авсан, дүү нар нь ахмадын ятгалгыг үл сонссон, эр нь гэргийгээ сэжиглэн, гэргий нь эрээ эсэргүүцсэн, хүүхэд багачууд нь ахас, ихэсийнхээ сургаалыг үл дагасан" явдлыг Чингис хаан муу зүйл хэмээн хориглон зарлиглаж түүнээс сэрэмжлэхийг анхааруулж байсныг өгүүлжээ.
Чингисийн хаант улсын хууль цаазад өв залгамжлах, тэтгэвэр, тусламж үзүүлэх заалтууд байсан нь судалгаанаас харагдаж байна.

Өв залгамжлах тухай заалтууд Чингисийн улсын хууль цаазад байснын Жувейни, Рязановский, Дэндэв нарын бүтээлүүдэд өгүүлсэн нь байдаг. Сайшаал "Ерөнхий хууль цаазад Чингис хааны үндсэн товчоон" -ны "Их түшмэд, ноёд, иргэд буюу ард иргэд үхсэн хойно түүний эд хөрөнгө хэдий байсан ч болтугай хөндлөнгөөс ингэ, тэг гэж үл болох бөгөөд хэн ч энэ эд хөрөнгөнд халдаж болохгүй. Үхэгсдэд залгамжлах үр хөвгүүн үгүй болбоос эд хөрөнгийг нь түүний шавь буюу зарцад өгч болохоос биш улсын санд оруулж огт болохгүйи хэмээн бичжээ. Монголчуудын гэр бүлийн ёсонд хамгийн отгон хөвгүүнийг "галын эзэн, эцгийн голомтыг залгагч" хэмээн үзэж эцгийн нь амьдарч байсан гэр орныг өгч, эхтэй нь хамт өмч хөрөнгө хуваарилан олгож байсан нь өв хөрөнгө залгамжлалд хамаарах өвөрмөц ёсон мөн болой.
Чингисийн хаант улсын хууль цаазад эрүүгийн бодлого, ял шийтгэлийн асуудал онцгой байр эзэлж байсан гэж хэлж болно. Энэ нь тус улс монгол угсаатныг нэгтгэсэн хүчирхэг бөгөөд нарийн дэг журам, зохион байгуулалт бүхий нэгдмэл улсын байгуулалттай байж, дэлхийн их гүрэн болох бодлого явуулж хэрэгжүүлсэнтэй холбоотой.
Жорж Вернадский "Засагт орсон эрүүгийн хууль цааз нь төр хийгээд нийгэмд тайван ёс журмыг сахиулах гол хэрэгсэл болсон " хэмээн тодорхойлоод түүнээ Армений түүхч Магакийн "Хүн бүр гэр бүлийн ёсыг бүү зөрч. Бүү хулгайл. Гэрчилэхээс бүү татгалз Бүү худал хэл. Алив гэмт явдалд алах ял онооно" гэж эрүүгийн цаазын агуулгыг томъёолсонтой холбон тайлбарлажээ.
Түүхэн сурвалж бичиг, эрдэмтдийн судалгааны бүтээлүүдэд Чингисийн хаант улсын хууль цааз дахь эрүүгийн талаар тэмдэглэгдсэн заалтуудын агуулгыг нягтлан судалсан дүн нь эл үеийн эрүүгийн бодлогын зорилт, онцлог, гэмт хэргийн төрөл, гэмт хэргийг илрүүлэн тогтоох, ял шийтгэл оноох, тэдгээрийн эдлүүлэх үйл явцын тухай өгүүлэх бололцоо олгож байгаа болой.  
Чингисийн хаант улсын хууль цаазыг судлаач бүр өөр өөрсдийн бүтээлүүдэд эрүүгийн цаазад холбогдох заалтуудыг иш татан дурдсан тайлбар хийсэн нь зүй ёсоор анхаарал татаж байна. Жишээлбэл, В.А.Рязановский 14, Л.Дэндэв 13, С.Жалан-Аажав 10, Сайшаал 27 заалтыг нэг бүрчлэн дурдаж дүгнэлт, тайлбар хийсэн байх юм. Ж.Вернадский "Эрүүгийн хууль" гэсэн тусгай бүлэг гаргаж түүндээ гэмт хэргийн төрлийг ангилах, ял шийтгэлийн төрлийг ангилах гэх зэргээр дэлгэрэнгүй дүгнэлт тайлбар хийсэн байна.

МУИС-ийн ХЗДС-аас эрхлэн 1995 онд хэвлүүлсэн Эзэн богд Чингисийн "Их засаг" хэмээх бүтээлд "Чингис хааны "Их засаг"-ийн эрүүгийн цааз нь монголын тулгар төрийг бэхжүүлж, түүнийг гэмт халдлагаас хамгаалан зорилготой байсан нь судалгаанаас илт байна" /21.50/ гэсэн дүгнэлт хийжээ. Эл бүтээлд монголын тулгар төр тусгаар тогтнолыг хамгаалах, монгол улс нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх, монголчуудын зан заншил, удам угсаа, шашин ёс мөргөлийг бэхжүүлэх, их улсын хуулийг дээдлэхэд эрүүгийн бодлого чиглэж байсныг дурдсан нь анхаарал татна.
Онолын үүднээс ч практикийн хувьд ч Чингисиийн хаант улсын эрүүгийн бодлого нь Монголчуудын нэгдмэл байдлыг хангах, улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эдийн засаг, нийгэм төрийн байгуулал, хаан, төрийн түшмэдүүд хийгээд иргэдийн аюулгүй байдал, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, нэр төр, зан заншлыг гэмт халдлагаас хамгаалахад чиглэж байсан нь эргэлзээгүй болой. Энэ талаас нь хэлбээс Чингисиийн хаант улсын эрүүгийн бодлого, хууль цааз нь тус улс хүчирхэгжин бэхжих нэгэн гол хүчин зүйл болж, түүний амьдралд томоохон үүрэг гүйцэтгэсэн хэмээн хэлж болох үндэслэлтэй болой.

Чингисийн хаант улсын эрүүгийн бодлогын шинж төрх нь гэмт хэрэг, түүнийг төрөлжүүлэн ангилахад тод илрэх бөлгөө. Гэмт хэргийг ойлгох, түүнийг ангилахад В.Я.Рязановский , Ж.Вернадский нар томоохон алхам хийсэн ажгуу. Ж.Вернадский Их засаг дахь гэмт хэргийг а/ шашин, ёс суртахуун, тогтсон заншлын эсрэг гэмт хэрэг; б/ хаан өолон төрийн эсрэг гэмт хэрэг; в/ хувь хүний амьдрал, ашиг сонирхолын эсрэг гэмт хэрэг гэсэн гурван төрөлд ангилж тус бүрд ямар гэмт хэрэг хамаарч байсныг дурджээ. Нэгдэх төрөлд шашин шүтэх эрх чөлөөнд хөндлөнгөөс оролцох, албан ёсны мэдүүлэгт санаатай худал хэлэх, ус голомт бохирдуулах, зохих журмын зөрчин мал нядлах, гэр бүлийн ёс зөрчих хэргийг хамааруулсан болно. Хоёрдахь төрөлд хааны зарлигийг зөрчих, хаан, төрийн түшмэдийг доромжлох, хуулийг үл биелүүлэх, цэргийн сахилгыг зөрчсөн хэргийг оруулж дурджээ. Гурав дахь төрөлд өмчлөх эрхийг зөрчих, бусдын амь насыг бүрэлгэх, адуу, мал хулгайлах мэт хэргүүд орно хэмээн тайлбарлажээ.

Эзэн богд Чингисийн "Их засаг" хэмээх номонд

а/ төр захиргаааны эсрэг гэмт хэрэг;
б/ өмчийн эсрэг гэмт хэрэг;
в/ цэргийн гэмт хэрэг;
г/ иргэний амь нас, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг;
д/ зан заншил, бөөгийн ёсны эсрэг гэмт хэрэг;
е/ аж ахуйн үйл ажиллагааны эсрэг гэмт хэрэг хэмээн ангилж тус бүрд нь ямар нэмт хэргүүд хамаарахыг дурдан түүнд оногдуулах ял шийтгэлийг өгүүлсэн нь хууль зүйн үүднээс нягтлан боловсруулсан хамгийн сүүлчийн бүтээл мөн болой.
Түүхэн сурвалж бичиг, эрдэмтэн мэргэдийн бүтээлүүдэд тэмдэглэгдсэн буюу нягтлан боловсруулж бичсэн бөгөөд гэмт хэрэгт хамаарах заалт тайлбаруудыг харьцуулан үзвээс хоёр зүйл дүгнэлт хийж болох байна.

Чингисийн толгойлсон хаант төрд ямар үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж байсан нь анхаарал татах зүйл мөн хэмээн санагдана. Баримтуудыг түшихүйд хаан, түүний алтан ургийнхан болон түшмэд, иргэдийн амь бие, нэр төрийн эсрэг үйлдэл, төрийн байгуулага, албан тушаалтны үйл ажиллагааны журам зөрчсөн үйлдэл, цэргийн сахилга, байлдааны үед баримтлах дэг журмыг зөрчсөн үйлдэл, мал хөрөнгө, эд зүйлс хулгайлсан үйлдэл, хөрс бэлчээр, ус мэтийг сүйтгэсэн, бохирдуулсан, ашиггүй худалдаа арилжаа хийж удаа дараа алдагдал хохиролд оруулсан үйлдэл, зарим зан
заншлын хэмийг эвдсэн, шашны ёс үйлийг зөрчсөн үйлдэл нь засаг, төр, нийгмийн байгуулал, иргэд болон оолон түмэн, тэдгээрийн амьдрал, ахуй, зан заншилд хор хохирол учруулсан аваас гэмт хэрэг хэмээн үзэж түүнээ хуулиараа тогтоосон нь ажиглагдана.

Тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлбоос мөн уг гэмт хэргийг үйлдсэн этгээдэд оноох ялын хэлбэр хэмжээг тогтоодог нь засаглал хэрэгжиж буйн нэгэн гол шинж байдаг. Чингисийн хаант улсад ч мөн ийм ёс үйлчлэх явдал зайлшгүй байсан нь эргэлзээгүй.
Чингэхдээ гэмт хэрэгт тооцож, ял шийтгэл оногдуулах нь дур зоргоороо бус тухайн түүхэн нөхцөл, төрийн бодлого, амьдралын бодит шаардлагыг илэрхийлэн төрөөс батлан тогтоосон хуулийн журмын ёсоор явагдаж байсан бөлгөө.

{mospagebreak}

Дээрх дүгнэлтүүдийг нотлох зорилгын үүднээс ямар гэмт хэрэгт ямар шийтгэл оногдуулж байсныг дурдъя.

Төрийн тэргүүн, их хааны бие махбодь, эрх мэдэл, нэр төр халдашгүй дархан агаад түүний эсрэг үйлдэл гаргаваас төрийн эсрэг хэрэгт тооцогдож хатуу цээрлэл хүлээнэ.
"Хаан ба төр улсаас зөрчигсөдийг алах ялаар шийтгэх", "Хаадын сонгуульгүйгээр өөрийн эрх сүрд түшиглэн хаан суусан бол түүнийг өчүүхэн ч хайр найргүй цаазлах , "Алтан ургийнхан "Их засаг"-ийг зөрчвөөс хүнд хөнгөний байдлаар гянданлах буюу цөлөх",  "Ноёдууд хаанаас өөр хүнд хэрэг учир мэдүүлбэл алах", "Хааны зөвшөөрөлгүй зарлиг шийдвэргүйгээр дайны олзыг хуваарилбал тушаал бууруулж шийтгэх", "Төр цэргийн нууцыг задруулбал шийдэмдэж шийтгэх", Хуурамч элчин буюу өөрийгөө элчин сайд, төлөөлөн, хэмээн хууран мэхэлбэл цаазлах", Хааны бие, өргөө гэр, хатад, хүүхдийг хамгаалах үүрэг хүлээхээс татгалзах эсвэл үүргээ таслах үл биелүүлэх аваас цөлөх цаазлах хүртэл шийтгэх" зэргээр хаант улсын хууль цаазад буй заалтууд нь хаант засаглал түүний тэргүүн хааны бие махбодь, удам угсаа, эрх, мэдэл, нэр төрийг гэмт халдлагаас хамгаалсан шинжтэй юм.

Захиргааны журам зөрчсөн үйлдэл гэмт хэргийн нэгэн төрөл мөн бөлгөө. Хаант улсын хууль цаазад холбогдох заалтуудыг ажиглахуйд ийм төрлийн үйлдэл, түүнийг үйлдэгсдэд оногдуулах шийтгэлд " Өөрийн аравныг үл захирах ноёныг алж гэмтэн болгох", "Хөрөнгө мөнгө эрхэлдэг түшмэдүүд тэрхүү албан мөнгө , хөрөнгөнөөс авч хэрэглэвэл алах", "Хэрэг зөвлөх чуулган чуулахаас их ван, сайд, түшмэдүүд саатан хоцорвол мөнгөөр яллах", "Хөдөөний захирагч нараас дур зоргоор ард иргэдээс алба авах, ажилд зарах, албан сан эд агуурсыг түшмэдүүд дураар авч хэрэглэвэл ял хэлэлцэх", "Өөрийн албан тушаалыг бусдад дураар шилжүүлэх аваас гэмтэн болгох", "Хүн өөрийн харъяаны мянгат, зуут, аравтаас дур мэдэн гарч явбаас алах" зэрэг заалтууд орж байсан ажгуу.
Чингисийн хаант улсын гэмт хэргийн төрөлд цэргийн гэмт хэрэг орно. Энэ нь цэргийн зохион байгуулалт үйл ажиллагааны журмыг нарийн зохицуулж түүнийг зөрчигсдөд хүлээлгэх хариуцлага нэлээд тодорхой байсантай холбоотой.
Цэргийн албанд татах журмыг зөрчих, цэргийн албанаас зайлсхийх, цэргийн удирдлагын шийдвэрийг үл биелүүлэх, цэргийн нууц задруулах, байлдах журам зөрчих, урвах, байлдааны талбараас зугтах, цэргийн эд хөрөнгийг хулгайлах, устгах, олзны хөрөнгийг дур мэдэн авах, өгөх үйлдлүүд цэргийн гэмт хэрэгт багтаж байжээ.

Хишигтэн цэрэгт мянгат, зуут, аравтаас татах зарлиг журмыг зөрчвөл чангалан шийтгэх, цэрэгт орвол зохих хүн бултарч зайлсхийвэл цөлөх, хишигтэй хүн ээлжээ анхны удаа тасалбал 3 бэрээ, хоёр дахь удаа тасалбал 7 бэрээ, гуравдахь удаа тасалбал 37 бэрээ занчиж цөлөх ялд унагахыг Монголын нууц товчоонд тэмдэглэн бичсэн бөлгөө.
П.Карпини, В.Рубрук нарын бичсэн "Монголд жуулчилсан тэмдэглэл " номонд бичснээр цэргийн захирагч аян дайнд мордохоос өмнө цэрэг, анги, зэр зэвсэг юугаа өөрийн биеэр шалган үзэх үүрэгтэй. Ингэж үзээгүй буюу дутуу үзснээс зөрчил гарвал захирагчийг яллах хуультай байжээ.
Чингисийн хаант улсын хууль цаазад цэрэг хүн байлдааны даалгаврыг үл биелүүлэх, байлдааны талбар дээр нөхдийнхөө унаа морийг хулгайлах, урван тэрслэх, байлдааны талбараас зугтсан, оргосон, байлдаж байгаад ухрахад эхний довтолсон байрандаа ирэхгүй байх, цэргийн олзлогдсон хүнд түүнийг барьсан хүнээс зөвшөөрөл авалгүйгээр хоол, хувцас өгөх аваас гэмт хэрэг үйлдсэн хэмээн цаазлах хүртэл ял оногдуулахаар заасан байна. Зарим гэмт хэргийг хүндрүүлэн үзэж хатуу шийтгэл оногдуулах журам байсан ажгуу. Жишээлбээс, Байлдаан хийж байхад нэгэн аравтаас олон хүн оргож боссон бол тэдгээрийг бүгдийг нь цаазлана. Бүх цэрэг ухраагүй байхад оргож зугтсан хүн гарвал цаазлах хуультай. Аравтын дотроос олон хүн дайсан руу баатарлагаар дайрч орсон байвал түүнээс үлдсэн бүх хүнийг ална. Аравтын цэргээс нэг буюу хэд хэдэн хүн олзлогдоход үлдсэн хүмүүс нь тэд нарыг олж очиж туслаж тэтгээгүй бол мөн бүгдийг нь цаазална. Энэ бүхнээс үзэхэд эл бүлэг гэмт хэрэг нь цэргийн гэмт хэрэгт багтаж байжээ. Цэргийн гэмт хэрэгт хуульчлан бэхжүүлсэн заншлын шинжтэй заалтыг зөрчин үйлдсэн хэрэг орж байсан сонирхол татна. Тухайлбал, цэргийн ноёны босгон дээр гишгэсэн, байлдан дайрах буюу ухрах үед байлдаж явсан цэргийн унагасан боодол баглаа, нум сум, ачааг араас дагаж явсан хүн нь морьноосс бууж авч өгөөгүй бол гэмт хэрэг үйлдсэн хэмээн цаазлах ял оногдуулдаг байсан аж.
Байлдааны ажиллагаа дуусаж дайснаа бүрэн ялсны дараа олз олж ашгаа хуваах ажил явуулахыг хуулиар зөвшөөрнө. Хэрэв үүнийг зөрчвөл цэргийн цааз зөрчсөн хэмээн цаазлах ял онооно. Хэрэв байлдааны цагт бие үрэгдэгсдийг үүрэн гаргах, шархдагсдадаа тулах , хүний амийг аврах аваас урамшуулан шагнах санкц байсныг тэмдэглэвэл зохино.

Хэдийгээр баримт материалаар ховор боловч гэмт хэргийн төрөлд өмчийн эсрэг гэмт хэргийг өгүүлэхийг хичээмүй. Учир юун хэмээвээс бэлчэр, нутаг, мал хөрөнгө, эд зүйлсийг хамгаалах нь нэг талаар өргөн хүрээтэй бөгөөд нөгөө талаар заншлын хэм хэмжээгээр зохицуулагдсан зүйл ихтэй, нөгөө талаар улсын бодлого хууль цаазар хамгаалагдах шаардлага төрийн түвшинд тавигдаж эхэлсэн нь хаанаас батлан гаргах хууль зарлигт зүй ёсоор тусгалаа олсон байна.
Хаант улсын хууль цаазад бусдын малыг хулгайлан авах үйлдлийг ноцтой гэмт хэрэг хэмээн үзэж түүнийг үйлдсэн этгээдэд хүндрүүлэн үзэж хатуу шийтгэл оногдуулах ялын бодлого илэрлээ олсон ажгуу.

Эрдэмтэн Сайшаал " Чингис хааны товчоон" номондоо хулгай хийсэн этгээдийг цаазлан хороож гэргий ба мал хөрөнгийг хураан аван хулгайд мал алдаж хорирогсдод өгнө хэмээн өгүүлжээ. Үүнээс үзэхүл хулгай хийх нь онц жигшүүртэй гэм хэрэг бөгөөд хэрэв хулгай хийвэл өөрийг нь цаазлахаар зогсохгүй гэр оронд халдааж, эд хөрөнгийн нь хураан авах төдийгүй эхнэрийг нь ч мөн хурааж давхар давхар зэмлэл хүлээлгэж байжээ. Мөн хулгай хэргийг том ба жижиг хэрэг хэмээн ангилж түүнийг хэмжээ хохиролд нийцүүлэн ял шийтгэл онбгдуулах бодлого баримталж байсан ажгуу. Том хулгайлагчид үхэх ял оногдуулна. Гэвч нэг хонь хулгайлсан гэх мэт хэрэгт бол газар дээр нь тогтоон ийшдвэрлэж өдий төдий шийдэмдэнэ гэж П.Карпини, В.Рубрук нар " Монголд жуулчилсан тэмдэглэл" номондоо бичсэнээс үзэхэд жижгээр хулгай хийгсдийг шийдэмдэн шийтгэж байсныг харуулна. Хулгай хэргийг ихэд цээрлэж Хэрэв үйлдвээс зөвхөн хулгайлсан юмын нь төлүүлэх төдийгүй хэд дахин өсгөн нэмэгдүүлж торгох, түүнийг эд төлөхүйд хүүхдийг нь авах буюуу өөрийг нь чангалан хатуу шийтгэх, хэрэг үйлдэгчийн амьдралд хохирол үзүүлж жигшүүлэх бодлого явуулж байжээ. Хаант улсын хууль цаазад "Хулгайлагдсан морь, хэн нэгэн хүнээс олдвоос уул эзэнд нь адил зүсмийн есөн морь өг. Хэрэв торгуулийн морьдыг өгөх хөрөнгөгүй бол оронд нь үр хүүхдийг нь ав. Үр хүүхэдгүй бол хонь адил ална" гэсэн заалт байсан хэмээн С.Жалан-Аажав бичсэн байдаг. Бас брол хүн бусдын эд хөрөнгийг хулгайлбал тэрхүү боол ба уг боолын эзнийг алах ялаар шийтгэ гэсэн заалт ч Их засагт байжээ. Өмчийн эсрэг гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, булаах, хадгалуулсан эд юмыг нь үрэх, олзны зүлйийг дур мэдэн хувааж өгөх, бэлчээр нутагт түймэр тавих, эд хөрөнгийг шатаах, олсон эд зүйлээ нуух хэргийг хамруулж болох авай. Ямар нэг хүн бусдын эд зүйлийг улаан дээрэмдэх буюу булааж авбал уг этгээдийг хайргүй цаазлах, бусдын хадгалуулсан эд зүйлийг гурван удаа үрвэл гэмт хэрэг хэмээн үзэж шийтгэх, олсон эд зүйлээ хувьдаа авахаар нуух, байлдааны явцад олж авсан хувцас, эд зүйл, зэр зэвсэгийг эзэнд нь эргүүлж үл өгөх хэрэг үйлдвэл цаазаар аваачих шийтгэл оногдуулах хуулийн заалт байсныг Сайшаал "Чингис хааны товчоон" номондоо дурдсан байна.

"Хар татарын тухай хэргийн товч " хэмээх бүтээлд өвс ногоорсон хойно газрыг нүхлэх, гал алдаж бэлчээрийг шатаах хэрэгт цаазлах ял оногдуулах хуультай байсныг дурдснаас үзэхэд эл хоёр зүйл хэрэг хүнд гэмт хэрэгт хамаарагдаж байсан нь ийм бөлгөө.
Хэдийгээр эх газар нутаг, байгалийн нөөц баялаг, ургамал, ан амьтдыг хамгаалах, ашиглахтай холбогдсон гэмт хэрэг ял шийтгэлийн тухай заалт харьцангуй цөөн боловч тэмдэглэгдэн үлдсэн заалтууд нь жинтэй агаад эл түүхэн нөхцөлд төрөөс цаг зуурын төдийгүй алс хэтийн хандлагыг баримжаалсан нухацтай бодлого явуулж байсныг харуулах бөлгөө. Бэлчээр нутагт түймэр тавих, ус булаг шандыг бохирдлуулах, эдгээртэй холбогдсон зан заншлыг зөрчихийг цээрлэж хууль цаазын хамгаалалтад авч байсан нь төрийн холч боддогын илэрхийлэл болой.
Гэр бүл, зан заншлын эсрэг гэмт хэрэг нь энэ үе ийн гэмт хэргийн нэгэн өвөрмөц төрөл байсан ажгуу. Гэр бүлийн эсрэг гэмт хэрэг нь олои эхнэртэй байх, сүй тавих, сүлдэд үзүүлэх ёс заншил мөрдөгдөж байснаар тусгаж байсан нь эргэлзээгүй. Макризи, В.А.Рязаноюский, П.Карпини, Л.Дэндэв, С.Жалан-аажав нарын бүтээлүүдэд алив хүн бусадтай явалдваас гэрлэсэн эсэхийг харгалзахгүйгээр ял оногдуулах заалт байсныг дурдсаи байна. Энэ нь гэр бүлийн харилцаанаас гадуур эр, эмийн харилцаа явагдахыг ихэд цээрлэж, ялангуяа хүн амым энгийн дорд хэсэгт эл ёс зөрчигдөхөөс хамаагалм зорилготой байсан байж болох юм. Зарим судлаачид "Нэгэнт олон эхнэртэй байхыг зөвшөөрч байхад олон эхнэр тэжээх чадваргүй эрчүүд эцэг эх нь охиныхоо төлөө сүй тавихгүйгээр эрд гаргадаггүй учраас эрд гарч чадахгүй байгаа эмэгтэйчүүдэд дээрх заалт үйлчилж байсан бололтой. " хэмээн бичсэн нь анхаарах зүйл болой. Үүний зэрэгцээгээр эцэг нь нас барахад түүний эхнэрүүдийг хөвгүүд нь эхнэр болгож авах буюу бусдад эхнэр болгож өгөх, эх буюу дүү нь нас барвал бэргэн ба дүү бэрээ эхнэр болгох ёс журам зөрчихийг цээрлэн байсныг тэмдэглэвэл зохино.

Зан заншлын эсрэг гэмт хэрэгт ус, үнс рүү шээх, хоол идэхдээ хахах, цэргийн дарга ба ноён хүний үүдний бостон дээр гишгэх, галд хутга дүрэх, тогоон дотроос хутгаар мах авах, галын хажууд сүхээр түлээ хагалах, газар дээр сүү бусад идээний зүйл асгах, адгуустай явалдах, худал хэлэх, ов мэх гаргах, хоёр хүний хэрүүл маргаанд хөндлөнгөөс оролцох, бог малыг өрцлөхөөс өөрөөр няддах, бусдын үйлдлийг далдуур тагнах, худал гэрчлэх сэлтийг оруулан ёс заншил, заншлын горимыг зөрчиж ёс сутрахууны хэмийг алдсных нь төлөө цаазлах зэрэг ял шийтгэлийг оногдуулж байв.
Хаант улсын эрүүгийн цааз, түүнийг зөрчиж ял шийтгэл оногдуулж байсан баримт сэлтийг дүгнэн үзвээс энэ үед ял шийтгэлийн дор дурдсан хэлбэрүүдийг хэрэглэж байсан хэмээн хэлж болох байна.

Үүнд: а/ цаазаар аваачих; б/ эрхтэнг нь хагаслах; в/ гяндлах; г/ цөлөх; д/ бэрээдэх; е/ торгох, эд хөрөнгө хураах; ё/ тушаал эвдэх хэмээн долоон төрөлд ангилж болох бөлгөө.

Чингисийн хаант улсын хууль цааз судлаачид эрүүгийн ял шийтгэлийн хэлбэрүүдийн талаар янз бүрийн дүгнэлт хийсэн байна. Ж.Вернадскийн бүтээлийг судлахад хүнд эрүүгийн ял шийтгэлийн 6 хэлбэр дурдагджээ. Уг бүтээлд нь "Алах ялыг хуулинд бүхэлд нь гол байр эзлүүлжээ. Бараг бүх төрлийн гэмт хэрэгт алах ял оногдуулахаар заажээ. Дараагийн ял гэвэл хорьж тусгаарлах, цөлөх, цол бууруулах, зодох, торгох ял болно" хэмээн өгүүлжээ. Сайшаал Чингис хааны товчоон хэмээх зохиолынхоо "Чингис хааны үндсэн хууль, товчоон" бүлэгт алах, торгох, хөрөнгө хураах, ташуурдах ялын хэлбэрүүд байсныг дурдсан байна. 

Эзэн богд Чингисийн "Их засаг" хэмээх 1995 онд номонд судлаач Х.Сэлэнгэ 51 гэмт хэрэгт оногдуулж байсан ялыг судлан үзээд "цаазаар авах, гяндлах, цөлөх, ташуурдах /шийдэмдэх/, торгох, хөрөнгө хураах" гэсэн 6 төрлийн ялын хэлбэр байсан гэж бичжээ.

В.А.Рязановский "Их засаг" -ийн эрүүгийн ялын  хэлбэрүүд дотор цаазаар авах ял давамгайлж байсныг өгүүлсэн байдаг.
Чингисийн хаант улсын хууль цаазаас бидний үе д уламжлан ирсэн заалтуудад цаазлах ял оногдуулах тухай бичсэн зүйл цөөн бус байгаа боловч энэ нь хоёр талтай болов уу хэмээн харууштай. Хууль цаазын түүхэнд "цаазлах" хэмээх үг Хоёр утгаар хэрэглэгдэж байжээ. Үүний нэгдэх нь хориглох гэсэн утгатай. Алив хэрэг, хор холбогдолтой үйлдэл хийхийг тэвчин өнгөрүүлэхийг даалгах нь "хориглох" хэмээхүйн гол утга санаа байжээ. Тэрхүү үйлдэл хийлгүй тэвчиж өнгөрүүлвээс өөрийн болон бусдын үйлдэлд ач тус болж тэгснээрээ нийгэмд эсрэг үйл гүйцэтгэх учиртай аж. Гэрийн босгон дээр гишгэх, хоол идэхдээ хахах, худал хэлэх, ов мэх гаргах, бусадтай явалдахыг хориглосон нь алив хүний ёс суртахууны үүргийг дээшлүүлж төлөвшүүлэх гол зорилготой агаад түүнийг тэвчих нь тийм ч хүнд зүйл бус учир сахих үйл гүйцэтгэх магадлал ихтэй байсан бизээ. Орчин үеийн хууль цаазад ч хориглосон хэм хэмжээг хэдий чинээ зөв сонгож, аль болох оновчтой байрлуулваас сахин тэвчих үндэслэл нь төдий чинээ суурь дэвсгэртэй болж тэгснээрээ нийгэмд гүйцэтгэх эсрэг роль нь өсөн дээшлэх магадлал арвин болох бөлгөө.

"Цаазлах" хэмээх үгийн нөгөө утга санаа нь цаазаар аваачих буюу амийг нь авах гэсэн агуулгыг илэрхийлж байжээ. Монголын нууц товчоонд цаазаар аваачихыг "махиулах" хэмээн томъёолсон бөлгөө. Чингисийн хаант улсад цаазаар аваачихыг эрүүгийн ялын дээд хэлбэр болгон үзэж, төрийнхөө бодлогыг илэрхийлэн анхаарал болгоомжтой хэрэглэж байсныг тэмдэглэх нь зүйтэй буюу. Монголын нууц товчоонд дурдагдсан баримтыг шинжиж үзэхүйд цаазаар аваачихыг гүйцэтгэх гүрван арга байжээ. Нууц товчооны 140-р зүйлд Хутугт Монхорын хөвүүн Бүрибөхийг агдлан барьж цээж бөгснөөс нь угзран татаж нуруугий нь хугалан амийг нь авсан баримт бий. Мөн 245-р зүйлд Мэнлигийн хөвүүн Дэвтэнгэрийн нурууг хугалж амийг нь авсан тухай өгүүлжээ. Нурууг хугалах нь цус үл гарч, хоромхон зуур амь алдах учиртай тул монголчууд аль эртнээс гарцаагүй тохиолдолд хэрэглэж байсан цаазын ховор арга ажгуу.

Цаазаар аваачих ялын бусад хэлбэр нь юмаар цохиж амийг нь авах, цавчин амийг нь хороох аргууд бөгөөд сүүлчийнх нь илүү албан ёсны арга байжээ.
Чингисийн хаант улсын хууль цаазад бидний үе хүртэл уламжлагдан үлдсэн заалтуудад "цаазлах" тухай үг нэлээд байгаагаас үүдэн эл үеийн хууль цаазын нийт хэм хэмжээний ихэнхийг эрүүгийн х:эм хэмжээ, ял шийтгэлийн дийлэнхийг цаазлах ял байсан хэмээн дүгнэлт хийх нь тийм ч бодит бус шинжтэй гэж хэлэхэд хэцүү. Судалгаанаас үзвэл нийт хэм хэмжээний системд тогтоосон, үүрэг болгосон, зөвшөөрсөн, хэм хэмжээ дийлэнх хувийг эзэлж тэдгээр нь Чингисийн хаант улсын төр цэргийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, иргэний өмч, гэр бүл, аж ахуйн харилцаа зэрэг, нийгмийн амьдралд олон янзын хүрээнд мөрдөх зан үйлийг хамран байсан нь илт бөлгөө. Ингэхлээр хаант улсын эрх зүйн хэм хэмжээний системд сахих хориглосон хэм хэмжээ, эрүүгийн ялын дотор цаазааар аваачих ял зонхилж байсан хэмээн үзвэл үнэнд илүү ойртох болов уу хэмээн үзнэм.

Их засагт хамаарах заалтуудын эрүүгийн ялын хэлбэрүүдийг ицшшиж үзэхэд хууль бусаар хаан суудалд суух, улсыг төлөөлсөн хуурамч элч, төлөөлөгч болох, улсаас урвах, байлдааны талбараас зугтаах, мөн талбараас нөхдийнхөө унааг хулгайлахад, хүний амь бүрэлгэх, адгуус амьтадтай явалдах, мал хулгайлаад зохих тоо малын төлж чадаагүй, байлдааны олзыг хулгайлах, малын бэлчээрийг шатаах зэрэг хүнд гэмт хэрэг үйлдэгсдэд цаазаар аваачих ял оногдуулж байсан нь нэлээд бодит үндэслэлтэй ажээ.

mongoliin nuuts tobchoonii huuli tsaaznii uzluud

2009 оны 11-р сарын 28 Нийтэлсэн bopbop

Чингисийн хаант улсын дүр төрх, шинж төлөв төрийн цааздаа тусаж байх нь зайлшгүй төдийгүй Монгол улс дэлхийд алдаршсан хүчирхэг гүрэн болж мандан хөгжсний нэгэн үндэс шалтгаан нь энэхүү хууль цааз, түүний хэрэгжсэн үр дүнд оршиж байсан байж болохыг үгүйсгэх юун. Ямар боловч энэ нэгдсэн цааз Чингисийн хаант улсын төр оршин тогтнохын нэгэн гол үндэс, хүчирхэгжин мандаж, төрийн дотоод, гадаад бодлого биелэн хэрэгжих чухал хэрэгсэл, монгол үндэстэн бүрэлдэж, нийтлэг маягийн эдийн засаг, аж ахуй, хэл бичиг үсэг, удам угсаа, зан заншил бүхий соёл иргэншил тогтон төлөвших хууль зүйн нөхцөл болж үйлчилсэн нь тодорхой болой. ХШ зууны эхээр бүрэлдэн тогтсон Чингисийн хаант улсын хууль цаазын агуулгын нэгэн гол чиглэл нь улсынхаа бүрэн эрхт бэхжүүлэн хамгаалахад чиглэж байв.  Чингис хаан, "Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын далай хааны зарлиг ил болгон дээр дор хүрвээс биширтүгэй, аюутутай" хэмээн зарлиг буулгаж, улмаар энэхүү зарлиг нь төрийн тамган дээр сийлэгдсэн нь улсын бүрэн эрхт байдал, төрийн тэргүүлж буй жааны дээд эрх, нэр төрийг илтгэсэн улс төр, хууль цаазын гүн агуулгатай ажгуу. Энэ нь монголчуудын байгуулсам улс бол монгол угсаатны нэгдсэн улс мөн. Тус улс нь эх дэлхийн хамгийн хүчирхэг, бүрэн эрхт улс бөгөөд түүнийг ямарч улс орон хүндэтгэн биширч, бодлого, саналыг нь анхааран үзэж, найрсаг харилцаатай байх утга санааг илэрхийлж байв. Чингис хаан гадаад бодлого, дайн явуулах, найрамдах, эвлэрэл тогтоох зэрэг улсын бүрэн эрхт байдалт хамаарах асуудлыг Их Хурилдайгаар хэлэлцэх журмыг хатуу баримталж байсан нь улсынхаа бүрэн эрх, халдашгүй байдлыг ариун дархан эрх, ашиг сонирхол хэмээн өндөрт тавьж, түүнд маш анхааралтай хандаж байсныг харуулна.Алив улс оронтой харилцахдаа Монгол улс биеэ даасан хүчирхэг улс мөн болох үүднээс харилцаж, мөн ийм улс гэдгийг хүлээн харилцан бие биедээ итгэл, хүндэтгэл үзүүлж байх зарчмыг удирдлага болгож байсан. Монгол улсаас гадаад улс оронтой харилцаахдаа төрийн элч илгээж улсынхаа бодлого, саналыг ойлгуулах нь хамгийн гол хэлбэр байсан аж. Тийм учраас алив улсын тэргүүнтэй харилцах бодлого, саналаа илэрхийлэх, дайн зарлахад заавал элч илгээж хариуг нь харгалзан үзэх зохих бодлого явуулж байжээ./мнт 265 зүйл/

Чингисийн хаант улсад нийт хүн ам аль нэг аравт, зуут, мянгат, түмтэд харъяалагдан аж төрж амьдрах иргэдийн харъяаллын тогтолцоог бий болгож хуулиар бэхжүүлсэн ажгуу. Энэ тухай хуулийн тодорхой заалтууд байсныг өгүүлсэн монголын нууц овчоонооос харагдаж байна..  Дотооод засаглалын журамд татвар, өртөөний тухай хуулийн заалт томоохон байр эзэлнэ. Чингисийн хаант улсын засаг захиргааны зардалд татварын тогтвортой систем тогтоох шаардлага гарсан нь зүйн хэрэг. Тийм учраас Чингисийн хаант улсын хууль цаазад татварын талаар нэлээд боловсронгуй журам тогтоосон аж. Албан татвар нь эзэлсэн орны ард иргэдээс хураах татвар, өөрийн харъяат иргэдээс хураах татвар хэмээн хуваагдаж байв. Монголын нууц товчоон дахь баримтаас үзэхэд Тангуд улсын хаан Хашин "Хамаг Тайчууд улс өндөр дэрсний нөмөрт өсгөсөн олон тэмээгээ өргөл болгон тусалъя. Өөрийн гараар нэхсэн өрмөг бөс эдээ бэлэг болгон өгье" хэмээн өчсөн нь бий. Бас "Тангуд иргэнээс тэмээ татварлан тууж барагдахгүй олон тэмээ авчирч өгөв" гэж өгүүлсэн байдаг. /мнт 249р зүйл/ Цэрэг татах үед цэргийн хэрэглэх унаа, хоол, хүнс, хэрэглэгдхүүнийг тухайн аравт, зуут, мянгатаас татварлан гаргуулдаг журмыг хуулиар тогтоосон болой. Монголын нууц товчоонд тэмдэглэгдэн үлдсэн цаазаас . үзэхэд Чингис хаан хишигтэн цэргийг бүрдүүлэх журмыг тогтоосны дотор миний шадар цэрэг "хэрэглэх юмаа харъяат мянганы дотроос татан авагтун", "уг газраасаа уналга морь бэлтгэж иртүгэй" хэмээн/мнт 224зүйл/ зарлигласан нь ёсчлон биелэгдэж хишигтэн цэрэг эмхлэн байгуулагдсан болой. Цэргийн алба хаах нь Чингисийн хаант улсын төрийн нэгэн гол алба байжээ. Цэргийн үйл ажиллагааны тухай цаазыг хааны хишигтэн цэргийн ба их цэргийн үйл ажиллагааны тухай цааз хэмээн хоёр хэсэгт хувааж болно.Хишигтэн цэргийн үйл ажиллагааны тухай цааз нийт цэргийн цаазын дотор тодорхойлогч рольтой байсан нь харагдаж байна. Тийм учраас Хишигтэн цэргийн тухай цааз нэлээд дэлгэрэнгүй байдлаараа "Монголын нууц товчоо"-нд тэмдэглэгдэн үлджээМонголын нууц товчоо"-нд байгаа хишигтэн цэргийн үйл ажиллагааны тухай цаазын агуулгыг нэгтгэн дүгнэж хэлвээс: Хааны өргөөний өдрийн хамгалалт, үйлчилгээг хорчин торгууд, буурчид/шөнийн хамгаалалтын үүргийг хэвтүүлүүд хариуцан гүйцэтгэнэ. Хорчин, торгууд, буурч нар шингэх үесд хэвтүүлд ээлжээ өгөөд ордны хүрээнээс гарч тус тусын байранд хоноод өглөө нь ордныхон цайгаа уумагц хэвтүүлд мэдэгдэн орж ирэн өдрийн ажлын үүргээ гүйцэтгэнэ. Хишигтэн цэргүүд 4 ээлжээр ажиллана. Нар шингэсний хойно ордны хойгуур, урдуур хэн хүн явж үл болно. Хэрэв хүн явбал хэвтүүл түүнийг барьж хонон өглөө нь байцаана.Ордонд орохыг завдвал хэвтүүлүүд түүнийг мөрийг мөлт цохиж, толгойг нь цавчих үүрэгтэй. Хэн хүн хэвтүүлийн тоог асууж болохгүй. Асуусан хүн сарвайн унасан морь, тохосн эмээл, хэрэглэсэн хазаар, өмссөн хувцсыг нь хэвтүүлд өгнө. Хишигтэн цэрэг ээлжээ таслахыг хатуу хориглоно. Хэрэв ээлжээ тасалбал цэргээс халж цөлөх хүртэл дэс дараалсан арга хэмжээ авна. Хишигтэн ээлжээ гүйцэтгэж байгаа үедээ юуны өмнө нөлөөнд авталгүйгээр зөвхөн биелүүлбэл зохих үүргээ яв цав биелүүлэх үүрэгтэй. ./МНТ 229 зүйл/"Цэргийн цаазын дотор цэргийг захирах, цэргийн аян дайнд явах журам, цэрэг ба цэргийн захиргаадын хоорондын харьцааны тухай заалтууд өвөрмөц байр эзэлнэ.  Аравт, зуут, мянгат, түмтийн ноёд бүхэн өөрсдийн цэргийг эмх журамтай, ямагт бэлтгэлтэй байлгах үүрэгтэй. Дээдсийн зарлиг буумагц өдөр, шөнө ялгалгүйгээр даруй цэргээ авч болзсон цаг, газарт бэлэн  байна. Цэргийн ноёд аян замд нарийн тооцоотой явах ба цэргүүдийг өлсгөж, цангаахгүй, адуу малыг нь тураалгүйгээр цэргээ захиран удирдана  Шилдэг сайныг нь тогтоон сайшааж, хянамгай бус байдал гаргах, зөрчил үйлдэх аваас буруушаан алдаа гаргавал зэмлэн шийтгэж байх журмыг хуулиар тогтоожээ.
Байлдааны үйл ажиллагааны журмын тухай заалтууд цэргийн цаазын агуулгын салшгүй бүрэлдхүүн хэсэг болно. Цэрэг хүн байлдааны явцад эр зориг, хатуужил тэсвэртэй байж, чадварлаг, овсгоотойгоор тулалдан тэмцэлдэх үүрэгтэй. Байлдааны талбар дээр шархдагсдаа орхиж болохгүй. Байлдан явагсад цэргийн тугийг буухаас өмнө байлдааны талбараас явж үл болно. Хэрэв дайлагдан ухарвал эхний довтолсон байрандаа буцаж ирэх үүрэгтэй. Дайсны цэргийг гүйцэд ялахаас өмнө олз ашиг хайж болохгүй. Байлдааны явцад нум сум, ачаа боодол, уналга, хөсгөө унагавал дагалдан явагсад нь мориноосоо бууж уг зүйлийг авч өгөх үүрэгтэй. Байлдааны талбар дээр цэргийн уналга, эд юмс, олз ашгийг хулгайлж болохгүй. Дайн дууссан хойно олз хуваавал зохино. Дур мэдэн олзны юмсыг шатаах, олзлогсдыг дэврээн зүй бусаар харьцах, тонон дээрэмдэх, алах, хүчирхийлэх явдал гаргаж болохгүй гэх зэргээр хуульчлан заасан байна (мнт153зүйл ).Цэргийн үйл ажиллагааны тухай цааз нь цэргийн сахилгыг нарийн чанд болгон, үүрэг хариуцлагыг нарийн чандлан тэгшилж, цэрэг эрсийн эр зориг, тэсвэр хатуужлыг тогтоон төлөвшүүлэхэд чиглэгдсэн байна. Цэргийн үйл ажиллагааны тухай цааз нь цэрэг, цэргийн захиргааны хууль цаазын үндэс болж, цэрэг армиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.  Иймээс "Чингис хааны эзэнт улсын үүсэн тогтсон  нөхцөл нь түүний хууль цаазад цэрэг, цэргийн захиргаа маш чухал үүрэг гүйцэтгэж байсан явдал болно. Цэргийн засаглал нь засаг захиргааны гол ноён нуруу нь болжээ.

Монголын бүх газар нутгийг эзэн хааны /төрийн/ өмч хэмээн үзэхдээ монгол улсын тусгаар тогтнолын нэгэн үндсэн агуулга, түүний бүрэн бүтэн байдлыг хамгаалах төрийн бодлого, нийт иргэдийн хүсэл зориг, шашин, ёс суртахуунтай нягт холбож байсан нь илт байна. Бүх газар шороо, уул, ус, тэнгэр эрхэс, өвс ургамалаа эрхэмлэн дээдлэж, хамгаалах, зохистой ашиглах нь бурхнаас заяатай агаад төрийн их хаанд бурхан тэнгэрээс олгосон ариун үйлс болно хэмээн үзэж байжээ. Ийм учраас энэ талаарх хуулийн заалтууд нь шашин, ёс суртахууны ба заншлын шинжийг үлэмж хэмжээгээр агуулж байснаараа онцлог байна. Мөн газар нутаг хэмээхийг түүн дээр оршин амьдардаг айл өрх, хүн ам, ургамал, амьтадтай нь хамтатган ойлгож байсан нь нүүдэлчин маягийн амьдралын онцлогтой холбоотой Чингис хааны зарлигаар мянгат бүхэнд газар нутаг хуваарилан хэрхэн эзэмших, зохицуулах эрхийг мянгатын ноёнд олгосон байна. Мөн Сорхон шар, Хорчи ноён зэрэг үнэнч зүтгэж үйлс бүтээсэн ноёдод газар нутаг, өрх иргэнийг зарлиглан эзэмшүүлжээ. /мнт219/ Ийнхүү газар нутаг, өрх иргэнийг эзэмшүүлсэн нь нэг талаас дундаж зууны үед хамжлагын систем тогтох зүй тогтлын илрэл байсан боловч нөгөө талаас суурьшмал оронд газрыг сонгодог хэлбэрээр эзэмшүүлдэг нь нүүдлийн иргэншилт улс оронд өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байхын илэрхийлэл байсан болой.

Монголын нууц товчоонд /мнт116 зүйл / буй баримтаас үзэхэд Есүхэй ба Тоорил, Тэмүүжин Жамуха болзоо тавьж, анд бололцсон мэдээлэл үлдсэн нь иргэний цаазын агуулгатай болно. Учир нь анд бололцох ба болзоо тавихад хоёр тал тодорхой үүрэг хүлээж, тангараглан нотлох, анд бололцсноо илэрхийлсэн эд мөрийн зүйл солилцох журам бүхий байжээ. Тухайлбал Тэмүүжин, Жамуха хоёр анд бололцохдоо эхний удаад Тэмүүжин нь цутгамал шагай ба арц модон годил /болцууАыг Жамухад өгөөд оронд нь Жамуха гурын шагай ба бярууны хоёр эврийг нааж хийсэн дуутсумыгТэмүүжиндөгчбэлэгдсэнбайдаг. Эрийн цээнд хүрч эрэлхэг эрс болсныхоо дараа "Аливаа хүн харилцан анд нөхөр бололцвол амь биедээ арч болж, аль алиндаа түшиг болж, амраглан ханилах ёстой" хэмээн анд бололцохын үүрэг учир утгыг  илэрхийлэн нотлоод Тэмүүжин нь Жамухад алтан бүсээ бүслүүлж, эрмэг /агсам/ халиун жороо морио унуулахад Жамуха хариуд нь Тэмүүжинд Мөн алтан бүсээ бүслүүлж, эвэрт ишгэн цагаан морио унуулан анд болохоо баталцгаан найр хийж нэгэн хөнжилд хамтдаа хоносон байна. Энэ тухай Монголын нууц товчоонд "Хорхунаг Жибдрын хөндийд Хулдгар хуны өвөрт Саглагар модны дор сайхан хурим үйлдэж сайтар бүжиглэн жаргаж, санаа сэтгэл нэгдэж сайн нөхөд болоод шөнө нь нэгэн хөнжилд

 

орж  хонох  бөлгөө  "/мнт117зүйл/  хэмээн  бичсэн  нь  бий
Чингисийн хаант улсын хууль цаазад гэр бүлийн цааз өвөрмөц байр эзэлнэ. Энэ үеийн гэр бүлийн цааз нь өрх гэр төв төвшин, өнөр амгалан байваас улс орон бат бэх, тулгар хүчирхэг байна гэсэн үндэслэлд тулгуурлаж байжээ. Чингис хаан өрхөө засаж байж төрөө засна хэмээн сургасан нь гүн ухааны гүнзгий утга учиртай бөлгөө.   Чингисийн хаант улсын түүх судлаачдаас тус улсын хууль цаазын талаар бичсэн зүйлүүдэд гэр бүлийн тухай заалт нэлээд элбэг тааралддаг. Тэдгээрийн гол утга санааг харваас гэрлэх, сүй тавих, уг сүйг таьвсан хөвгүүн эхнэр болох эмэгтэйн гэрт очиж ямар хүн болохоо харуулах сорилт туулах, гэр бүлд эцэг хүн тэргүүлэгч байр суурь эзлэх гэр бүлийн бусад гишүүд тус тусын үүрэг хариуцлагатай байх, үрт хүүхдээ насны дэс дарааллаар өрх иргэн хувааж захируулах, нэг эр олон эхнэртэй байх, охиноо нас гүйцмэгц сүлдэнд үзүүлэх, хүүхэд үрчлэн авах, хаан хатан, охидоо ноёд ихэст эхнэр бологн өгөх зэрэг ёс журмыг тогтоон хэвшүүлэхэд чиглэгдсэн байнаХамаг монголын тэргүүн Есүхэй Хонгирад аймгийн толгойлогч Дай Сэцэнийд очиж 9 настай хүү Тэмүүжиндээ гэргий болгохоор охин Бөртэг нь гуйхад Дай Сэцэн өгүүлрүүн "Олон удаа гуйлгаж очвол эрхэмлэгдэх, цөөн удаа гуйлгаж өгвөл доромжлогдох гэдэг боловч охин хүний заяа төрсөн үүдэнд өтлөхгүй тул охиноо өгье. Чи хөвгүүнээ хүргэн болгож манай гэрт үлдээ" гэхэд нь хөтөлж явсан морио бэлэглээд хөвгүүнээ үлдээн буцжээ. Хөвгүүнтэй айл түүндээ эхнэр гуйхдаа арав орчим настай байхад нь эхнэр болох охины гэрт нь очиж бэлэг сэлт өгөн, ёс журам гүйцэтгэн гуйж зөвшөөрлийг олмогц хөвгүүнээ гэрт нь үлдээдэг заншил нэлээд өмнөөс уламжлагдсан буюу. ./мнт 66 зүйл / Энэ нь хүргэн болох хүн эхнэр болох охинд ажил төрөл, авъяас билэг, зан төрхөө мэвүүлж дасах, харилцан суралцах, нэр төрөө хадгалан төлөвших нарийн үйл явцыг хамардаг гүн учир утгатай ёсон байсан ажээ.Гэрлэх ёслолыг хурим хэмээн нэрлэж, нарййн ёс журам үйлддэг байсан авч ихэнхдээ зашлын хэм хэмжээг мөрдөнө. /Монголын нууц товчооны 1б8-р зүйл/ "Багалзуур идэх" тухай өгүүлснийг монголын нэрт эрдэмтэн академич Ц.Дамдинсүрэн "Багалзуур ид" гэх нь эр, эм болох хурим хийх гэсэн үг биз. /11.124-125/ хэмээн тайлбарласан байна. Судалгаанаас үзэхүүл "багалзуур идэх " гэдэг нь хуримлах ёсны нэгэн хэсэг бөгөөд эр, эм бологсдын үйлдвэл зохих зан үйлийн нэг аж. Хүзүү багалзуурын яс маш бат хэлхээтэй байдаг тул үүгээр эр, эмийн бат холбоог бэлэгдсэн байж болох талтай. "Багалзуур идэх"-ийн гол агуулга нь эр, эм бологсод гэрлэсэн анхныхаа 3 хоногт хонины хүзүү багалзуур идэж гэрлэлтээ насан үүрдийн бат холбоотой байхыг батлан бэлгэддэгт оршмой.Гэрлэлтийн ахрилцаанд мөрдөж байсан нэгэн өвөрмөц ёс бол инж өгөх явдал аж. Чингис хаан Ибага хатанд хандаж "Чиний эцэг Жаха-Хамбу чалмд инж болгож Ашиг-Төмөр, Алчиг хоёр тогоочийн хамт хоёр зуун хүнийг өгсөн билээ " гэснээс үзэхэд охиноо өгсөн эцэг инж болгон харъяат иргэд, мал, хөрөнгө, эд агуурс өгдөг ёсон байсан нь илэрхий болой Жувейни "Цэрэг ангийн дотор гоо хүүхнүүд байх аваас тэднийг нэг газар цуглуулан аравтаас зуут хүртэл хүмүүн бүрд нэгэн удаа шилэлт хийсний дараа түмний ноёнд хүргэнэ. Түмний ноёныг биеэрээ шилэлт хийсний сүүлээр сонгогдогсдыг хаан буюу хааны утсааны вангуудад өгнө гэж бичжээ./ Монголын нууц товчоон 197-р зүйл/ Увас мэргэдийн толгойлогч Дайр-Үсүн өөрийн охин Хуланг Чингис хаанд үзүүлэхээр хүргэж ирэхэд хаан үзээд ихэд таалж соёрхсон тухай өгүүлсэн байна. Тэгээд ч Хулан их хааны хайртай хатны нэгэн болж Чингис хааны амьдралд багагүй үүрэг гүйцэтгэсэн. Нэгэн эр хүн олон эхнэртэй байхыг хуулиар ч, зан заншлаар ч зөвшөөрөн хүлээж үүнтэй холбогдсон харилцааг зохицуулсан хэм хэмжээ үйлчилж байжээ. Монголын нууц товчоонд дурдсан баримтаас үзэхэд Тэмүүжиний эцэг Есүхэй баатар хоёр эхнэртэй, Чингис хаан Бөртэ, Хулан, Есүхэн, Есүй гэсэн дөрвөн хатантай байсан ажгуу./ Монголын нууц товчооны 241-р зүйл/ Хорчи ноён Чингис хааны зарлиг буулгасны дагуу хорь түмдээс гоо сайхан хүүхэн гучийг шилж өөртөө авахаар очоод баригдсан тухай, хорь түмдийг эзэлж авсны дараа "Хорчид гучин охиныг өгсөн" тухай өгүүлсэн байна.Олон эхнэрийн дотроос анхны эхнэр нь ахлах ёсон эдэлнэ. Эхнэр бүр өргөө гэр, мал хөрөнгө, хамгаалагч, үйлчлэгч нартай байсан бөлгөө.
Монголын нууц товчооны баримтуудыг түшиж үзвээс Чингис хаан өөрийн хатан болон охид, мөн үр хүүхдийнхээ охидыг үнэнч зүтгэж үйлс бүтээсэн хүнд хатан болгон зарлиглан өгөх ёс байжээ. Чингис хаан Уйгурын Идүүд хаанд Алалтун бэхи охиноо зарлиглан хатан болгож өгөөд "Хатагтай хүнд гурван эр бий.Анхны эр нь алтан төр, дараах эр нь ариун нэр, түүний дараах эр нь авсан эр мөн. Алтан төрийг хатуужиж дагавал ариун нэр бэлэн болно. Ариун нэрийг бэхэлбэл авсан эр ангид үл одно." хэмээн сургамжилсан нь их л гүн утга санааг агуулсан бөлгөө. мнт 208зүйл Чингис хаан Ойрадын Худуга бэхийн хөвүүн Иналчид Чэгэйхэн охиноо, Иналчийн ах Төрэлчид Зүчийн охин Олуйханыг Харлачуудын Арсланд Алха бэхи охиноо ,уйгурын Идүүдэд Алагтун бэхийг, /мнт238 зүйл/Жорчидайд Ибага бэхи хатнаа хатан болгон зарлиглан өгсөн /мнт 208зүйл/, түүхэн баримтууд монголын нууц товчоонд тэмдэглэгдэн үлджээ.Гэр бүлийн харилцаанд олон эхнэртэй байхыг зөвшөөрөхийн хамт өөр өвөрмөц заншил ч байжээ. Тухайлбал, эцэг нь нас барвал эхээсээ бусад эхнэрийг нь авааль гэргий болгох ёс үйлчилж байв. Алив хүн бусадтай явалдах аваас хатуу цээрлүүлэх журмыг хуульчлан тогтоосон байдаг.

Мөн монголын нууц товчоонд угсаа залгамжлах тухай асуудал хурцаар тавигддаг байсан байна Энэ нь Чингэс хааныг тангуудыг далаар мордох гээд дайнд явахад нь  Есүй хатны хэлсэн үгнээс нь ажиглагдаж байна. /Энэ тухай монголын нууц товчоо 254 зүйлд/   Мөн монгоолын нууц товчооноос үзэхэд чингэс хаан хүн сайн танидаг найзаа зөв олж нөхөрлөж чаддаг гэдэг нь харагдаж байна. Энэ нь түүний өстөн аймгуудаасаа 9 өрлөгөө бий болосон явдлаар батлагдана мөн чингэс хаан урвагч хүнийг тэсдэггүй урвагч хүнд дургүй түүнийг шууд алдаг байсан байна. Энэ нь чингэс хаанд жамухыг барьж ирсэн хүмүүсийг шууд алсан мөн өөрийн эзэн байсан Торгудайн амийг авч өөрт нь зүтгий гэсэн хүнийг алсан гэх мэт олон зүйлсээс харагадаж байна. /Мнт 200 дугар зүйл,149зүйл /

Чингисийн хаант улсын хууль цаазад эрүүгийн бодлого, ял шийтгэлийн асуудал онцгой байр эзэлж байсан гэж хэлж болно./ мнт233зүйл /тэр дундаа алах ял томоохон байр сууриудыг эзэлж байсан. байна.гэхдээ алах ял нь хэргэз зэрэг гэм мэт олон хүчин зүйлүдээс ньхамаарч олон төрөл байсан байна. Чингисийн хаант улсын хууль цааз судлаачид эрүүгийн ял шийтгэлийн хэлбэрүүдийн талаар тусгаж өгсөн байна. Хууль цаазын түүхэнд "цаазлах" хэмээх үг Хоёр утгаар хэрэглэгдэж байжээ. Үүний нэгдэх нь хориглох гэсэн утгатай. Алив хэрэг, хор холбогдолтой үйлдэл хийхийг тэвчин өнгөрүүлэхийг даалгах нь "хориглох" хэмээхүйн гол утга санаа байжээ. Тэрхүү үйлдэл хийлгүй тэвчиж өнгөрүүлвээс өөрийн болон бусдын үйлдэлд ач тус болж тэгснээрээ нийгэмд эсрэг үйл гүйцэтгэх учиртай аж. Цаазлах" хэмээх үгийн нөгөө утга санаа нь цаазаар аваачих буюу амийг нь авах гэсэн агуулгыг илэрхийлж байжээ. Монголын нууц товчоонд цаазаар аваачихыг "махиулах" хэмээн томъёолсон бөлгөө. Чингисийн хаант улсад цаазаар аваачихыг эрүүгийн ялын дээд хэлбэр болгон үзэж, төрийнхөө бодлогыг илэрхийлэн анхаарал болгоомжтой хэрэглэж байсныг тэмдэглэх нь зүйтэй буюу. Монголын нууц товчоонд дурдагдсан баримтыг шинжиж үзэхүйд цаазаар аваачихыг гүйцэтгэх гүрван арга байжээ. Нууц товчооны 140-р зүйлд Хутугт Монхорын хөвүүн Бүрибөхийг агдлан барьж цээж бөгснөөс нь угзран татаж нуруугий нь хугалан амийг нь авсан баримт бий. Мөн 245-р зүйлд Мэнлигийн хөвүүн Дэвтэнгэрийн нурууг хугалж амийг нь авсан тухай өгүүлжээ.Мөн монголын нууц товчооны 201 нэгдүгээр зүйлд жамухын  Нурууг хугалах нь цус үл гарч, хоромхон зуур амь алдах учиртай тул монголчууд аль эртнээс гарцаагүй тохиолдолд хэрэглэж байсан цаазын ховор арга ажгуу.Цаазаар аваачих ялын бусад хэлбэр нь юмаар цохиж амийг нь авах, цавчин амийг нь хороох аргууд бөгөөд сүүлчийнх нь илүү албан ёсны арга байжээ.

Улсын бүрэн эрхт байдал, төрийн тэргүүн хааны өндөр дээд эрх төрийн цаазыг батлах, биелүүлэх зан үйлд тод илэрч байсан бөлгөө. Төрийн нэгдмэл цааз хуультай байж, түүнийг их хаан батлан, улс орон, ард иргэд нийтээрээ хүндэтгэн биелүүлэх, эс биелүүлвээс гэмтэн болох нь улсын бүрэн эрхт байдал, туурга нэгт улс оршин тогтнохын нэгэн үндэс байсан болой. 1206 оны Их Хурилдай дээр улс орон нэгдмэл цаазтай байхыг тунхаглаж, төрийн хуульч, улсын дээд заргачийн орон тог бий болгон хааны хууль зарлигийг эмхэтгэн дэвтэрлэж, түүнийг "ургийн урагт хүртэл үүрд хэн ч бүү өөрчилтүгэй" хэмээн тогтоосон болой. Аравтын даргаас эхлээд түмтийн захирагч, шадар сайд хүртэлх бүх албан тушаалтнаас төрийн хууль зарлигийг хатуу чанд биелүүлэхийг шаардаж байжээ. Чингис хаан "Миний зарлигийг аман дээрээ даган алсдаа зөрчиж, уснаа унагасан чулуу, өвснөө гээсэн зүү мэт хөсөрдүүлэгсэд болбоос нийтийг захирч үл чадмой" хэмээн зарлиг буулгасан нь хуулийг нэг мөр ойлгон зүрх сэтгэлээрээ чанд сахиж тэгснээрээ төр хүчтэй ба  гүн ухааны учир шалтгаантай ажгуу. Хууль цааз биелүүлэхийг шаардах төдийгүй түүний тухай тайлбарлан таниулах, учирлан зөвлөх ажлыг зориуд явуулж, харъяат иргэдээ хуулийн дагуу удирдан засах нь Чингисийн хаант улсын хуулийг гуйвалтгүй биелүүлэхийг шаардан түүнийг найдвартай хамгаалахыг зарлигдаж байсан нь өөрийн нь үед ч, залгамжлагчдынх нь үед  хэрэгжиж байсныг тэмдэглэвэл зохилтой.